Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ээлжит шоу “Эрдэнэс тавантолгой”-н 1072-ыг онилов

Ээлжит шоу “Эрдэнэс тавантолгой”-н 1072-ыг ониловТавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6.4 тэрбум тоннын нөөцтэй стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд. Энэхүү орд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн өнөөдрийг хүртэл сонгуулийн үеэр амь ордог уламжлалтай.

Нохойд барьдаг мод гэгчээр сав л хийвэл 1072 хувьцааг мөнгө болгож та нартаа өгнө гэх амлалтыг өрсөлдөгч том намууд өгөх. Түүнийгээ хэлбэрийг нь өөрчилж ард түмний толгойг эргүүлэх. Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засаг Д.Содном "Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ.

Мөнгө бэлнээр авснаас илүү бэрхшээл эдийн засагт тулгарна. Заавал Засгийн газарт зарахгүйгээр өөрсдөө зарж болно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгээд ч цалин, тэтгэвэр тэтгэмж өгөх мөнгөгүй хэмээж байсан Засгийн газарт мөнгө хаанаас гараад ирэв. Магадгүй, бонд босгоод олчихно, өр тавьчихна гэх байх. Тэгвэл түүнийг нь хэн, хэзээ төлөх вэ гэдэг чухал асуудал.

ХЭЛБЭРИЙГ НЬ ӨӨРЧИЛСӨН МӨНГӨНИЙ АМЛАЛТ

Ингээд МАН, АН хоёр энэ жилийн сонгуулиар иргэдэд барих эхний сюрпризээ задалсан нь Тавантолгойн хувьцааны 30 хувийг Засгийн газар 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр байв. Сонгуулиар мөнгөний амлалт өгөхгүй гэсэн ч хэлбэрээ өөрчилсөн нь энэ.

Учир нь сонгуулиар ямар нэгэн амлалт өгөх, эд мөнгө тараахыг хориглоно гэсэн нь "даший шог” болох нь тэр. Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн сайд дарга нар, УИХ гишүүд, төрийн гурван өндөрлөг нь ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөө оффшор бүсэд хадгалж байхад "Өгнө гэж байгаа дээр нь авах хэрэгтэй” гэх халаас хоосон, гэдэс өлсгөлөн ард түмний хүлээлт эхлэв.

"1072 хувьцааны 30 хувьд олгох 300 мянган төгрөг авахын тулд ирж бүртгүүлнэ үү” гэсэн утга бүхий мессежийг зарим банк харилцагчынхаа утас руу явуулаад эхэлсэн байгаа юм. Манайхаас өөр аль ч оронд хувьцаагаа арилжааны банкаар дамжуулан арилжаалж байсан түүх байхгүйг эдийн засагч, шинжээчид хэлж байна. Банкаар дамжуулан арилжаалах болсон нь ч бас л учир шалтгаантай гэнэ.

Өнөөдрийг хүртэл алагчилсаар ирсэн хоёр зах зээлийн алийг нь унагах вэ гэдэг сонголтыг эрх баригчид хийчихлээ гэх нь бас бий. Ер нь Хөрөнгийн бирж хүчгүйдсээр байгаа нь арилжааны банкуудад албан тушаалтнууд зээлтэй, хадгаламжтай байгаа учраас тордсоор байгаа хэмээн эдийн засагчид хэллээ.

Тэгвэл, мөнгө тараасны дараа юу болох вэ. Мэдээж ам.долларын ханш талийж өгнө. Инфляц өснө. Магадгүй валютын ханш зах зээлийн зарчмаар өсч, урууддаг гэх хуурай тайлбарыг албаныхан өгөх биз. Харин хоёр хувьтай болгосон инфляц өслөө гээд хаа хүрэх вэ хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хэлээд авна лээ.

Цаашилбал, санхүүгийн зах зээл Хөрөнгийн бирж, арилжааны банк хоёр тулах баганатай. Сүүлийн 25 жил арилжааны банкыг хөхиүлэн дэмжсээр ирсэн нь том акул болгосон. Гэтэл Хөрөнгийн бирж шоовдорлогдсоор өсч, торниогүйн гашуун түүхийг брокер, диллер болон энэ захад тоглогчид, шинжээчид халагласаар буй юм. 

ХҮНЭЭС АВСНАА БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙГ САНА

"Novel Fund”-ын гүйцэтгэх захирал Д.Ангар:
-Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна гэдэг байж болох зүйл хэдий ч үйл ажиллагаа нь буруу. Засгийн газар ямар ч бэлтгэлгүй байж гэв гэнэтхэн иргэдийн хувьцааг худалдаж авахаар боллоо. Хувьцаа гэдэг чинь хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай бүтээгдэхүүн.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д стратегийн ордын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдаална гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр ямар ч хэрэгжүүлэх чадамжгүй санхүүгийн байгууллагаар арилжаа хийлгэх гэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, сонгуулиар бэлэн мөнгө тараах нэг хэлбэр болох гээд байгааг хэлэх хэрэгтэй.

Ийм хэлбэрээр явах нь эдийн засагт тийм ч таатай үр дагавар гарахгүй. Иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгож, хөрөнгийн биржээ сайн ажиллуулъя гэвэл биржээр хувьцаагаа худалдаалах нь зөв. 30 хувийн хувьцааг бэлэн мөнгөөр олгох нь эдийн засагт богино хугацааны сэргэлт авч ирнэ. 4-5 сардаа л бүх зүйл сайхан болно. Нам зогсонги болсон эдийн засагт сэргэлт өгөх нь ойлгомжтой. Сүүлийн саруудын эдийн засгийн үзүүлэлт сайн, эерэг гарна. Хамгийн чухал нь хүнээс авсан зүйлээ буцааж өгөх ёстойг санах хэрэгтэй. Урт хугацааны бодлого л хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН ЗАЛЬ

Эдийн засагч Ч.Хашчулуун:
-Засгийн газар "Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах шийдвэрийг гаргалаа. Уг нь "Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны гол утга нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүнд хувьцааг нь бүхлээр нь өгч, хувьцааныхаа оруулсан хөрөнгийн дагуу үйл ажиллагаа нь ашигтай болбол иргэд эзэмшүүлсэн хувьцаанд ногдол ашиг хүртээх ёстой.

Одоогоор Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож байна. Сонгуулиар бэлэн мөнгө тараах нь буруу гэж өнөөгийн барьж байгаа Засгийн газар шүүмжилж байсан бол эргээд бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо.

Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олсонгүй. Учир нь иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй, Засагт иргэн бүрт 300 мянгыг тараах мөнгө байхгүй. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ҮНЭТ ЦААСНЫ БОЛОН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр:
-Дэлхийд том тооцогдох "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн захад гарна гэдэг хүлээлт брокер, диллерийн компаниудад байсан. Гэтэл хувьцаагаа арилжаалах болохоор арилжааны банкаар дамжуулна гэдэг байж болохгүй. Хэрэв хувьцааг банкаар дамжуулах юм бол Хөрөнгийн бирж, брокерийн компани байх хэрэггүй.

Ер нь 1072 хувьцааг сонгуулиас сонгуулийн хооронд улстөржүүлж байгаа нь мэргэжлийн салбарын үйл ажиллагааг алдагдуулсаар ирсэн. Түүнээс гадна арилжааны банкаар дамжуулан хувьцааны мөнгө тараасныхаа төлөө нийт үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг банкинд төлөх тухай заалтыг тогтоолд оруулсан байгаа юм.

Хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулдаг компаниуд хоёр хувийн шимтгэл авч 25 жилийн турш төрийн өмчит компанийг тэжээж ирснийг хэлмээр байна. Харамсалтай нэг удаагийн гүйлгээ хийснийхээ төлөө арилжааны банк биднээс давуу эрх эдэлж байгаад бухимдаж байна. Яагаад гэвэл санхүүгийн зах зээлийн хоёр баганынхаа нэгийг нь дэмжиж, нөгөөг нь нухчин дарж байгаа болохоор Хөрөнгийн бирж байх хэрэггүй юм. Үнэн хэрэгтээ, хувьцааг банкаар дамжуулан арилжаалах нь Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж байна шүү дээ.

Д.Оюунчимэг

Зууны мэдээ

Ээлжит шоу “Эрдэнэс тавантолгой”-н 1072-ыг онилов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани