- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой”-н бэлэн мөнгөний урсгал хасахтай явна
Гадны хэвлэлүүдэд Оюутолгойн асуудлыг хөндсөөр байна. Удахгүй болох УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Оюутолгойн асуудал хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлт ч үүсчээ. Хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум доллараар хэтэрч, монголчуудын өр улам нэмэгдэж байгаагаас өөр энэ төслийн үр дүн төдийлөн харагдахгүй байна гэвэл хатуудсан болохгүй биз ээ.
Төслийн хөрөнгө оруулалтыг энэ онд 1.2 тэрбум ам.доллар, борлуулалтын орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөжээ. Гэвч "Turqouise Hill Resource” компани энэ сарын 30-ны өдөр энэ оны үйлдвэрлэлийн төсөөлөл, чиг баримжаагаа 10 хувиар бууруулсан мэдээлэл байна. Тодруулбал, энэ онд 135-160 мянган тонн зэс болон 600-700 мянган (18.66 тонн-21.77 тонн) унци алт үйлдвэрлэнэ гэжээ. Бүтээмжийнхээ 10 хувийг ийн бууруулсан шалтгаанаа Оюутолгой төслийнхөн "Хятад дахь борлуулалтад хүндрэл үүссэнтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Оюутолгойн бэлэн мөнгөний урсгал хасахтай яваа бөгөөд энэ жилдээ нэмэх рүү шилжинэ гэдэг итгэл найдвар төрүүлэхгүй байгаа аж. Энэ талаар Оюутолгойн ТУЗ-ийн захирал Д.Ганболд хэлэхдээ "Энэ онд 2.6 тэрбум ам.долларын борлуулалт биелэхгүй байх магадлал өндөр” гэжээ. Улмаар "Энэ оны хоёрдугаар улиралд багтаан гүний уурхайн ТЭЗҮ-г шинэчилж батлаад, зун гэхэд ашиглалтад оруулна” гэсэн амлалт биелэхгүй байх магадлалтайг эдийн засагчид хэлж байна. "Оюутолгой”-г гацаанаас гаргах гарц нь хоёрдугаар улиралд багтаан далд уурхайн санхүүжилтийг улс төржихгүйгээр яаралтай шийдэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хэмээн салбарынхан онцолж буй юм.
Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой ордын хайгуулд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэж тусгасан. Гэвч "Айвенхоу майнз Монголия инк” ХХК-ийн гаргасан тооцоогоор 171.7 тэрбум төгрөг, үүнээс өрөмдлөгийн ажил 74867.9 сая төгрөг, лабораторийн ба туршилт шинжилгээний ажил 8929.5 сая төгрөг, дээжлэлтийн ажил гурван тэрбум төгрөг зарцуулсан гэж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгасан байна. Эдгээр ажлын нийт дүн дөнгөж 86.8 тэрбум төгрөг болж, гаргасан дүнгээс 84.9 тэрбум төгрөг дутуу байгаа нь хөндлөнгийн шинжээчдэд эргэлзээ бий болгоод байгаа юм. "Айвенхоу майнз Монголия инк” ХХК Оюутолгой ордын хайгуулд нэг тэрбум ам.доллар байтугай 100 сая ам.доллар зарцуулсан гэсэн ч ихээхэн эргэлзээтэй төдийгүй энэ нь баримтаар нотлогддоггүй байна.
-МОНГОЛЧУУД 16 ХУВИА АВЛАА Ч БҮХ ЭРХ МЭДЭЛ "РИО ТИНТО”-ГИЙН ТАЛД ХЭВЭЭР БАЙНА-
2012 оны аравдугаар сарын 2-нд Засгийн газраас хөрөнгө оруулагч талд "Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулах талаар албан бичиг хүргүүлжээ. Гэтэл хөрөнгө оруулагч талаас "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт нь Монгол Улсын Засгийн газар, Монгол орны эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирна” гэсэн хариу илгээсэн байдаг аж. Засгийн газар хөрөнгө оруулагч талын аманд орсноо мэдэгдэхгүйг хичээн "Хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн цэвэрхэн тайлбараар хариуцлагаас мултрах арга хайж өнөөдрийг хүргэсэн гэж эдийн засагчид шүүмжилж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гэрээнд зааснаар болон төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын хуваарийн дагуу "Оюутолгой” ХХК-ийн анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар. Гэвч 2012 оны жилийн эцсийн байдлаар энэ дүн 7.1 тэрбум ам.долларт хүрч хэтэрсэн асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа юм. Уг нь гэрээгээр баталсан хөрөнгө оруулалтыг хэтрүүлэх эрх хөрөнгө оруулагчид байхгүй.
"Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтын 2010-2012 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын ажилд зориулсан зардлын жинхэнэ гүйцэтгэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэдгийг судлаачид хэлж байна. Дээрх дүнд 2010 оноос өмнөх хугацаанд гарсан зардал гэж 677 сая ам.долларыг оруулсан нь их эргэлзээ төрүүлжээ. Ингэж хайгуулын зардлаа хэд дахин өсгөж харуулсан байхыг зарим хүн үгүйсгэхгүй байна. Гучин жилийн дараа Монголын тал 16 хувийн хувьцааг гэрээнд заасан нөхцөлөөр, тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах магадлал тун бага аж. Уг хувьцааг худалдаж авсан тохиолдолд ч ТУЗ дэх Монголын талын эрх мэдэл өөрчлөгдөхгүй одоогийн зарчим хэвээр үлдэхээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан бөгөөд үнэн хэрэг дээрээ компанийн үйл ажиллагаатай холбогдсон бүх эрх мэдэл болон ТУЗ-ийн шийдвэр "Рио-Тинто”-гийн талд хэвээр байх аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||