- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туул голоо мөхөөж буй нь Улаанбаатарчуудын эмгэнэл
Туул гол гурван жилийн өмнөх өнөөх л янзаараа ногооноор эргэлдэн урсаж байна. Төв цэвэрлэхийн бохироос цэвэрлэлцэх нэгэн суваг болоод удаж буй энэ гол хэзээ өмхий үнэрээс салахыг хэн ч тодорхойлж хэлэхгүй байгаа. Хан-Уул дүүргийн Яармагийн орчимд чулуу гэрэлтэн мяралзан урсаж харагдавч уруудах тусам ус нь өтгөрч, ногоон саарал болон хувирсаар.
Манай сонины сурвалжлах багийнхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат болон Сонгинын амралтыг зорилоо. Энхэл, донхолтой эвдэрхий замыг нь зассанд биогийн иргэд сэтгэл ханамжтай байв. Гэхдээ Төв цэвэрлэхийн өмхий үнэр өдөр бүр шахам үнэртэж, байнга тавгүйтүүлдэг талаар ярьж байна.
Туул голын бохирдол онцгой аюултай түвшинд хүрч, экологийн тэнцвэрт байдал нь бүрэн алдагджээ
Туул голын яг эрэгт Сонгинын амралтын нэг хэсэг болох нурж унах шахсан хоёр давхар ягаан байшин, түүний хойно цагтаа хүндэтгэлийн өргөө байсан шавар гэр бий. Энэ хэсэг бол Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул гол руу цутгадаг цэг. Ногоон ялаа нисэлдэж, голын эрэг дагуу хар ногоон лаг тогтжээ.
Элдэв төрлийн хог хөвсөн бор саарал ус хойд хэсгээс урсан ирж, Туулын цэнгэг устай холилдоно. Эл хэсгээс доошоо гол гэж хэлэхэд бэрх болж байгаа юм. Ердөө л Төв цэвэрлэх байгууламжийн бохир тэр чигтээ урсах аж. Социалист нийгмийн үед амралтын газар байсан болохоор армаг тармаг модтой орчны хувьд тийм ч тав тухгүй биш. Гэвч сүүлийн жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрээс болоод иргэд тайван суух аргагүй болжээ.
НИЙТ ЗАГАСНЫХ НЬ 16.6 ХУВЬ ХОВОРДОЖ БУЙ АНГЛИЛАЛД БАГТЖЭЭ
Туул голын бохирдол гурван жилийн өмнөхөөс бүр ч ихэссэн харагдсан. 2013 онд Туул голын бохирдлын үнэлгээ тавдугаар зэрэгт хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж байв. Тодруулбал, манай Туул гол хамгийн их бохирдолтой голуудын жагсаалтад багтсан гэсэн үг.
Арьс, ширний үйлдвэрийн бохир усыг Төв цэвэрлэх байгууламж бүрэн цэвэрлэж хүчрэхгүй байгаагаас хром, цианит, натри зэрэг хүнд металлын найрлагатай ус Туулд цутгаж, мал ч уух аргагүй болтлоо бохирдсон. Сүүлийн үед загас, жараахай нь олноор үхэж, сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал ургах болсныг судлаачид тогтоосон тухай ч сонсогдох болов.
Тэрчлэн Улаанбаатар хотынхны бохир ялгадас Туул голын экологийг бүхэлд нь доройтуулж, цэнгэг усны амьтдын амьдрах орчныг мөхөөж байна гэхэд болно. Ингэж хэлэхийн учир нь ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачдын хэлснээр Туул голд найман овгийн 16 зүйлийн загас амьдардаг. Гэтэл экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас эдгээр загасны дөрвөн зүйлийнх нь амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрсөн байна.
Түүнчлэн нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй. 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд багтжээ. Загасны амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9, тогтуун хэсэгт амьдардаг нь 7.7, гүехэн Туул голоо мөхөөж буй нь улаанбаатарчуудын эмгэнэл хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг аж. Урьд нь Туул голд Монголын "Улаан ном”-д орсон тул загас цөөнгүй байжээ. Харин одоо амьдрах орчин нь доройтож, бүрмөсөн устах аюул нүүрлэсэн байна.
Туул голын бохирдлыг багасгахын тулд МХЕГ-аас боловсруулах үйлдвэрүүдэд хоногт угаах ноос, ноолуурын хэмжээг тогтоож өгсөн. Стандартаар бол хоногт 2500 ширхэг арьс, шир боловсруулах ёстой. Гэтэл үйлдвэрүүд үүнийг төдийлэн мөрддөггүй. Ном журмаараа бол ноос ноолуур угаахдаа нянг нь устгаад, хэрэглэсэн химийн бодисоо саармагжуулж цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх үүрэгтэй.
Гэтэл энэ журамд захирагдаж ажилладаг үйлдвэр бараг л байхгүй дээ гэх хүн олон байна. Энэ байдлаас болоод үйлдвэрүүдийн хог хаягдал Туул голын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн хохирол учруулж буйг албаны хүмүүс онцолж байв.
ЦЭНГЭГ УСНЫ АМЬТАД ДАЙЖИЖ, БОХИР УСНЫ АМЬТАД НУТАГШИЖ БАЙНА
Манай улс "Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Ингэснээр устгах бодисын жагсаалтад багтах полихлорт бифенилийг тоног төхөөрөмжид хэрэглэхийг 2025 он гэхэд бүрэн хориглох талаар ярьж байгаа. Жил гаруйн өмнө
Баянзүрхийн орчим Туулын уснаас шинжилгээ хийхэд усанд агуулагдах хромын хэмжээ 0.3 мкг/л, Төв цэвэрлэх байгууламжийн бохир усанд 4.93 мкг/л байв. Энэ нь 16 дахин өссөн үзүүлэлт юм. Харин өнөөдөр бүр ч их нэмэгдсэн талаар Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн хэллээ. Зарим химийн бодисын хэмжээ Туул голын их бохирдолтой хэсэгт 56 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь онцгой аюултай бохирдлын түвшинд хүрснийг илтгэж буй аж.
Зарим химийн бодисын хэмжээ их бохирдолтой хэсэгт 56 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ
Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байв. Энэ нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж, экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсаныг харуулах нотолгоо. Учир нь нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал "бохир ус” хэмээн ангилдаг байна.
Өдгөө Туул голын сав газарт 300 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж, хайрга, дайрга олборлодог. Мөн аялал жуулчлал, амралтын 320 орчим газар ажиллаж байна. Эдгээр байгууллага ч Туул голын экологийн доройтолд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД БОХИР ҮНЭРТЭЖ БАЙДАГ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Даваасүрэн:
-Туул голын бохирдлын талаар та юу хэлэх вэ. Танай Биокомбинатын иргэдэд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Байнга л хар, ногоон саарал өнгөөр тунарч харагдах юм. Би энд ирээд
найман жил болж байна. Жил ирэх тусам л илүү их өмхий үнэртээд байх
боллоо. Уг нь цэнгэг устай бол эрэг дээр нь очиж амарч суумаар санагдах
юм. Даанч тэгэх арга алга. Манай Биокомбинатад малтай өрх цөөнгүй бий.
Мал нь Туул голоос л ундаалж байгаа шүү дээ.
Хойноосоо салхитай үед Төв цэвэрлэхийн бохир үнэртээд хэцүү байдаг. Харин өмнөөсөө салхилсан үед хогны эхүүн үнэр үнэртээд эрүүл амьдрах аргагүй болдог. Гэхдээ одоо яалтай билээ. Эвлэрээд л аж төрж байна даа.
Б.ЦЭНГЭЛМАА: ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛ ОРХОНТУУЛ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛДЭГ БОЛСОН
Туул голын сав газрын захиргааны Усны чанар, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэнгэлмаатай ярилцлаа.
-Туул голын усны чанарын үзүүлэлт өнөөдөр ямар байна вэ. Бохирдлын хэмжээ нь буурсан уу?
-Манай байгууллага сар бүр байгаль орчны төв лабораториос Туул голын
усны чанарын дүн шинжилгээний мэдээллийг авдаг. 2016 оны эхний дөрвөн
сарын байдлаар Улаанбаатараас зүүн тийшээ Туул голын усны чанарын
эрдэсжилт 50-65 мг литр буюу цэвэр гэсэн ангилалд хамаарагдаж байгаа.
Ууссан хүчилтөрөгчийн горим ч хэвийн болсон. Харин Улаанбаатараас баруун тийш хэсэгт эрдэсжилтийн хэмжээ нэмэгдэж, 65-120, заримдаа 200 мг литр хүрч байна. Мөн ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж 05-1.1 мг литр хүртэл буурсан. Стандартаар бол ууссан хүчилтөрөгчийн хэмжээ дөрвөн мг литр байх ёстой. Азотын хэмжээ стандартаас 34 дахин их, фосфорын хэмжээ 1.8 дахин зарим хэсэгтээ 9-20 дахин их байх ч тохиолдол гардаг.
Химийн исэлт хүчилтөрөгчийн хэмжээгээр 95-100 мг литр байгаа. Энэ нь маш их нэмэгдсэн үзүүлэлт. Учир нь стандартаар бол гурван мг литр л байх ёстой. Гэтэл 30-56 дахин давсан нь онцгой бохирдолттой болохыг харуулж байна. Цэвэрлэх байгууламжаас гадна цэгэн бус бохирдол их байгаа. Аялал жуулчлалын бааз, амралтын газрын нүхэн жорлонгоос үүдэж гол орчмын хөрс бохирдож байна. Туул голын бохирдол өмнөх жилийнхээсээ улам нэмэгдсэн.
-Арьс, ширний үйлдвэрүүдээс хромтой ус нийлүүлэгдэж байгаа. Хромын агууламж ямар байна вэ?
-Бид саяхан арьс, ширний үйлдвэрүүдэд хэмжилт хийсэн. Долоон арьс,
ширний үйлдвэрээс тав нь азот, хүчилтөрөгчийн орчин PH өндөр байсан.
Умбуур бодисын хэмжээ нь стандартаас нэлээд өндөр байна. Мөн 1-18 мг
литр хром илэрсэн.
Гэхдээ хром нь дотроо хэд хэдэн янз байгаа учраас их бага хэмжээг нь тогтоох боломжгүй байдаг. Сонгинын амралт орчимд Туул голын усны чанарын индекс сүүлийн жилүүдэд зургаа болж багассан. Ер нь усны чанарын индекс 100 байвал хамгийн сайн үзүүлэлт болдог.
Алтанбулаг сум хүртэл маш их бохирдолтой гэсэн ангилалд орж байна
-Төв цэвэрлэх байгууламж анхан шатны арга хэмжээ авч байна. 90-95 хувь хүртэл цэвэршүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Шинэ цэвэрлэх байгууламж барьж, хүчин чадлыг нь сайжруулж байж л 90-95
хүртэлх хэмжээнд цэвэршүүлсэн ус Туул руу нийлүүлэх боломжтой. Түүнээс
одоо байгаа Цэвэрлэх байгууламжийг хэчнээн тордоод тийм хэмжээнд хүртэл
нь цэвэрлэж дийлэхгүй байх. Хаягдал усных нь хэмжээ их, хэт их
бохирдолтой учраас бүрэн цэвэршүүлэх боломжгүй.
-Төв цэвэрлэх байгууламжийн бохирдол Сонгинын амралтын орчимд
Туул голтой нийлдэг. Баруун тийшээ хэдэн метр хэртэй урсаж байж
цэвэршдэг вэ?
-Хоёр жилийн өмнө Төв аймгийн Алтанбулаг хүртэл урсаж байгаад бага
бохирдолтой гэсэн ангилал руу шилждэг байсан. Одоо бол Алтанбулаг сум
хүртэл маш их бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Өндөрширээт сум
хүртэл бохирдол нь бага зэрэг саараад, Орхонтуул хүрээд бага зэрэг
бохирдолтой гэсэн ангилал руу шилжиж байгаа. Ер нь баруун тийшээ цэвэр
цэг байхаа больсон. Ийм голд мал хүртэл ойртохоо байсан. Ингэж их
бохирдсоноороо голын усны экосистемийг бүхэлд нь доройтуулж байдаг.
Б.Гандолгор
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||