- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ГАРТАА БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ ХУВЬЦААНЫХАА НЭГ ХЭСГИЙГ ЗАРААД НААДМЫН ХОРХОГ БООДГОО ИДЭХ НЬ...
Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэн бүрт оногдох 1072 ширхэг хувьцаанаас 322-ыг нь 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргалаа. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст хэрхэх асуудлыг хэлэлцжээ.
Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэлээ.
Ийнхүү АН Засгийн эрхийг барьж байгаагаа ашиглан иргэдийн саналыг "худалдаж” авах гэж байгаа нь энэ бололтой. Ч.Сайханбилэг өөрөө болон АН-ын дарга З.Энхболд нар сонгуультай огт холбоогүй гэж байгаа ч холбоотой болох нь тодорхой хэрэг мэт.
Мөн иргэдийг дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй гэж байгаа ч эдүгээ өр зээлд баригдаад буй олон нийт бэлэн мөнгийг авахаар шуурах нь тодорхой хэрэг. Хоёр жилийн дараа хувьцаа нь ашигтай болбол анхны худалдсан үнээрээ буцаан авч болох юм байх. Үүн шиг үлгэр байхгүй л болов уу.
Өнгөрсөн хаваржин "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрт оногдох 1072 хувьцаагаа зарахаар Урт цагааны үүднээс эхлээд Сэлэнгэ, Баруун аймгуудыг зорьдог зам дагуу иргэд өдөр, шөнөгүй хөлхсөн.
Тэр үед эрх баригчид "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа биежээгүй мөнгө болгох эрх нээгдээгүй, тэгэхээр хууль бус үйлдэл наадах чинь хэмээсээр ирсэн. Тэр ч байтугай цагдаагийн байгууллагад даалгавар өгөн анх хувьцааг, зарж худалдаж болно гэж хэлсэн нэгэн хүнийг шалгаж байгаа.
Тэгвэл эдүгээ өчигдрийн энэхүү үйлдлээ мартаж АН-ынхан өөрсдөө 1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар авна гэх нь сонгуульд ялахын төлөөх улайрал гэдэг ойлгомжтой хэрэг биш үү. Тэд энэхүү мөнгийг иргэдэд олгохын тулд дахиад л баахан өрийн бичиг буюу бонд гаргахаар шийдсэнээ ч хэлж.
Бондыг АН-ынхан л өр биш өглөг гээд байгаа болохоос зах зээлийн утгаараа өр шүү дээ. Ирэх 2017 онд Чингис бондын 500 сая ам.доллараас эхлээд бүхлээр төлөх өрийн хэмжээ нэмэгдэнэ.
Ийм байхад л өр биш гүрийсээр явах нь гайхалтай. Дээхэн УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ өгсөн мөнгийг нь аваад бай, харин сонголтыг сайтар бодож байж хийгээрэй хэмээн сонгогчдод зөвлөдөг байж билээ.
Түүн шиг л хувьцаа хэмээн гартаа барьж үзээгүй тэр юмынхаа нэг хэсгийг Засгийн газарт зараад 300 мянгыг аваад наадмын хорхог болгох боломжтой болов оо гэж. Уг нь Б.Баабар эсэргүүцэж мөнгө тарааж, баас болгоод жорлон руу асгалаа гэдэг нэгэн. Гэвч тэрбээр Засгийн газрын ахлах зөвлөх байж ийм үйлдлийг хориглоогүй нь хачирхалтай
М.Баатар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||