- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлох түлшний компаниудын анхааруулга
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн заалтыг эс хайхрах аваас газрын тос, шатдаг хий, нүүрсний компаниуд сүйрэх аюултай. Иймд зайлсхийх арга замыг нь хөрөнгө оруулагчдад ойлгуулж өгөх нь чухал хэмээн Их Британийн эдийн засагч сэрэмжлүүлэв.
Парисын хэлэлцээрээр улстөрчдийн тохиролцсон тоо хэмжээ, олборлодог түлшний компаниудын тооцоо хоёрын зөрөө ихэсч буй. Энэ нь сэтгэл түгшүүлсэн зүйл хэмээн лорд Николас Стерн Их Британийн төв банкны тэргүүн Марк Карнигийн үндэслэсэн Уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай комисст анхаарууллаа. "Энэхүү зөрөө нь бодлого тодорхойлогчид, төв банкны удирдлагуудад түгшүүрийн дохио болох ёстой” хэмээн Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүмберг тэргүүтэй тусгай комисст хандсан захидалдаа лорд Николас дурджээ.
Олборлох компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүгийн эрсдэлийг хэрхэн гэтлэн давах талаар хөрөнгө оруулагч, банк, даатгагчдад батлан харуулж чадах нэгдмэл, сайн дурын стандарт боловсруулах ажлыг тус комисс хариуцаж байгаа. Дэлхийн эдийн засагт эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь газрын тос, нүүрс, шатдаг хий зэрэг олборлох түлшнээс хамаардаг. Олборлох түлш нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болох хүлэмжийн хий ялгаруулагч гол эх сурвалж юм.
Парисын хэлэлцээрээр дэлхийн бараг бүх улс тодорхой хугацаанд шат дараалан бууруулах арга хэмжээ авах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоохоор хэлэлцэн тохиролцсон. Эдийн засагт нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн 2006 оны судалгааны зохиогч болох лорд Стерн дээрх шат дараатай арга хэмжээг болгоомжтой хэрэгжүүлэхгүй бол олборлох түлшний салбарт "нийтийг хамарсан хямрал” тохионо хэмээн сэрэмжлүүлж байна.
"Дэлхийн бодлого тодорхойлогчид Парисын хэлэлцээрээр хүлээсэн нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах үүргээ биелүүлж чадахгүй нь гэж газрын тосны компаниуд үзэж байна уу. Хэрэв тийм бол үүнийгээ чангахан дуугарах цаг хэдийнэ боллоо” хэмээн тусгай комисст хандсан захидалд анхааруулжээ.
Уг захидлыг хамтран зохиогч нь Лондоны эдийн засгийн сургуулийн Уур амьсгалын өөрчлөлтийн Грантам судалгааны хүрээлэнгийн бодлого тодорхойлох асуудал хариуцсан захирал Димитри Зенгелис. "Хөрөнгө оруулагчийн нүдээр харах аваас Парист дэлхийн удирдагчид хэтийн стратегийн чухал шийдвэр гаргахдаа бизнест нухацтай хандаж чадаагүй гэж дүгнэх байна” хэмээн уг захидалд тайлбарлажээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ноцтой түвшинд хүрлээ гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг газрын тос, шатдаг хийн ихэнх компани хүлээн зөвшөөрдөг. Европ тивд Royal Dutch Shell, BP зэрэг компани уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлийг шийдвэрлэхэд ахиухан хүчин чармайлт гаргах ёстой гэсэн хувьцаа эзэмшигчдийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байгаа.
Гэхдээ л дэлхийн хэмжээнд олборлох түлшний эрэлт дор хаяж дахиад 20 жил өснө гэсэн тооцоотой компани олон. Жишээ нь, АНУ- ын ExxonMobil групп 2040 он гэхэд эдийн засгийн өсөлт болон хоёр тэрбум шинэ хэрэглэгчээс шалтгаалан дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2014 оныхоос даруй 25 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан. Энэхүү хэмжээ нь өнөөгийн АНУ-ын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээтэй дүйцэхээр байгаа юм. "Ирээдүйд нийгмийн хэрэглээтэй уялдан олборлох түлшний хэрэглээ өсөх нь гарцаагүй” хэмээн тус групп тайлбарлав.
Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар олборлох түлшний компаниудад Засгийн газруудаас хатуу хууль дүрэм тогтоож эхэлнэ. Үүнтэй уялдан үүсэх санхүүгийн эрсдэл, уур амьсгалын бодитой аюул заналын аль алийг нь бизнесийн салбарынхан анхаарахаас аргагүй хэмээн лорд Стерн тайлбарласан юм.
Тодорхой арга хэмжээ авахгүй байлаа ч цахилгаан автомашин зэрэг нүүрстөрөгчийн ялгарал бага бүтээгдэхүүний технологийн дэвшлийн хурдцаас шалтгаалан олборлох түлшний эрэлт анх тооцоолсноос ч эрчтэй буурах болов уу хэмээн тэрбээр таамаглаж байна.
Пилита Кларк
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||