- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гүний уурхайн санхүүжилт "унтаа" эдийн засгийг сэрээв үү
"Оюутолгой”-н гүний уурхайн санхүүжилт шийдэгдэж, ойрын 5-7 жилд Монголын эдийн засагт жил бүр тэрбум ам.доллар орж ирэхээр болсон. Энэ санхүүжилт нь эдийн засагт эерэгээр нөлөөлж, 3.5 хувийн өсөлт авч ирнэ хэмээн эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс үзэж байгаа бол зарим судлаач "Монголын эдийн засаг найм, арван жилийн өмнөхөө бодвол харьцангуй тэлсэн учир өсөлт ажиглагдахгүй хэмээн үзэж байгаа. Сүүлийн гурван долоо хоногийн турш ам.долларын төгрөгтэй харьцах ханш хямдарч, өчигдрийн байдлаар 1984 төгрөгтэй тэнцээд буй. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох тэрбум ам.доллар энэ жил эдийн засгийн эргэлтэд орно гэх мэдээлэл ханшид эерэгээр нөлөөлж байна хэмээн зарим шинжээч үзэж байгаа.
Тэгвэл, өнгөрсөн сарын сүүлчээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын эхний ээлжийн гарааны санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын зээлийн эрх нээгдэж, 1.2 тэрбум доллар "Рио Тинто”-пшн дансанд орсон. Өөрөөр хэлбэл, Оюутолгой гүний уурхайн санхүүжилтээ хийх гарц нээгдсэнийг олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл Оюутолгой төслөөс Монголын зах зээлд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. "Оюутолгойн төсөлд хийгдэж буй нэг төгрөг тутмын 80 мөнгийг Монголдоо зарцуулна” хэмээн "Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан дурдсан.
"Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэггэх захирал Д.Ганболд ""Дубайн гэрээ”-нээс хойш 500 орчим сая ам.долларыг гүний уурхайн төслийн санхүүжилтийг татах, бэлтгэл ажилд зориулж зарцуулчихсан байгаа. Үүн дээр банкны санхүүжилт татахад 100 гаруй сая ам.доллар зарцуулаад байна. Энэ ондоо багтаад гүний уурхайд 800-900 сая ам.долларын санхүүжилт эдийн засагт орж ирнэ” хэмээн онцолсон. "Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх оргил үедээ ханган нийлүүлэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 2000 болгохын зэрэгцээ шинээр 3000 хүнийг ажилд авах тооцоотой байгаа. Үүнээс энэ ондоо буюу ирэх зургаан сард багтаад 1000 ажлын байр шинээр бий болно гэдэгт хумигдаж буй хөдөлмөрийн зах зээлд эерэг мэдээ. Улсын бүртгэл статистикийн хорооны тайлангаар энэ оны эхний улирлын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 1.9 сая төгрөг орчим гарчээ. Энэ нь хэдий уул уурхайн салбар уналттай байгаа ч ажиллагсдын цалингийн хэмжээ өссөн дүнтэй байгаа юм. Энэ нь уул уурхайн салбарт
"амь” орж буйг харуулах бодит тоо гэж үзэж болно. Эргэн сануулахад, Оюутолгой компани гүний уурхайд 2020 оноос олборлолтоо эхэлж, 2027 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Мөн одоопюр жилд 170- 200 мянган тон зэс үйлдвэрлэж буй "Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх оргил үедээ жилд 550 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн ойрын жилүүдэд улсын төсөв, татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 2.2 тэрбум орчим ам.доллар төвлөрүүлэх ажээ. Нийт төслийн хугацаандаа манай улсад 45-50 тэрбум ам.долларын мөнгөн урсгал орж ирэх юм.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Гүний уурхайн санхүүжилт "унтаа" эдийн засгийг сэрээв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани