- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эзэн Чингисийн нутгаас алт ухах нь зөв гэж үү, Н.Батцэрэг сайд аа
Мал аж ахуйн орон гэсэн имижтэй Монгол Улс сүүлийн жилүүдэд уул уурхайн орон гэсэн баг зүүх болов. Эдийн засгийг тэтгэгч амь тариа болсон мөнгийг эндээс олох боломж их. Харин уул уурхай байгаль эхийн амин судсыг таслах магадлал их байдаг нь өнөөдөр асуудал дагуулж байна. Мөнгө хэрэгтэй гээд байгалиа золиослож болохгүй учраас хориглосон хууль зайлшгүй хэрэгтэй байсан. Тэр нь "Урт нэргэй хууль” байв.
Чухамдаа энэ хуулийн ачаар уул уурхайн замбараагүй олборлолт зогсч, хүссэн болгон нь ой модыг сүйтгэж, гол, усыг бохирдуулдаг замыг хааж чадсан юм. Гэвч мөнгөтэй холбоотойгоор олон хүний эрх ашгийг хөндсөн бөгөөд компаниуд Засгийн газрыг нөхөн төлбөрийн шахалтад хийсэн нь "Урт нэртэй хууль”-д өөрчлөлт оруулах шалтаг болсон билээ. Нэг л мэдэхэд хуульд өөрчлөлт орж цөөнгүй компани олборлолт явуулахад бэлэн болоод байна.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа нэг тод жишээ нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн алтны орд юм. Энд "Айвуун Тэс”, ‘Тутайн даваа”, "Ю энд Би” гэсэн гурван компани бий. Нэг нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруупбал, шороон ордыг ашиглалтын лицензтэй "Айвуун Тэс” эзэмшдэг бол үндсэн орд нь "Гутайн даваа” компанийнх. Энэ компани алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.
Шороон ордыг ашиглах лицензтэй "Айвуун Тэс” компанийн хувьд Гутайд алтны шороон ордын олборлолт хийх ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Ю энд Би” компаниас 2009 онд шилжүүлэн авсан ажээ. Энд олборлолт хийж байгаад "Урт нэртэй хууль”-ийн дагуу ажлаа зогсоожээ. Тус компани олборлолт явуулах хугацаандаа нэр цэвэр байсангүй. Нутгийн иргэдийн зүгээс гомдол тасардаггүй байж.
2010 оны зун болсон үерээр компанийн тусгай шүүлтүүрийн далан сэтэрчээ. Үүний улмаас Гутайн голд цагаан өнгөтэй бодис урсаж Онон голд цутгах аюул нүүрлэж байсан юм билээ.
Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дэмээр "Айвуун Тэс” тэнд ажиллах эрх дахин нээгдсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг 2016 оны гуравдугаар сарын 4-нд гаргасан тушаалаараа Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлох боломжтой компаниудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд "Айвуун Тэс” багтжээ. Баяр хөөр болсон "Айвуун Тэс”-ийнхэн Батширээтэд ирж олборлолтоо эхлэх нь ердөө цаг хугацааны асуудал болоод байна.
Гутайн давааны алтны үндсэн ордыг ухах санаатай байгаа компани бол "Гутайн даваа”. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газарт алтны орд байдаг нь өөрөө сонин тохиолдол. Яах аргагүй ойн сан бүхий газар. Олон булаг шандын эх. "Гутайн даваа” компани олборлолт явуулахаар төлөвлөх үед нь "Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Харин "Урт нэртэй хууль”-ийг УИХ-аас шинэчлэн баталж, дагалдах журмыг гаргаснаар тус компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээ "Гутайн даваа” компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Үүнд, таван жилийн хугацаанд 3.1 тонн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 205 хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татварын хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл гэж тусгажээ. Мөнгө хэрэгтэй байгаа энэ үед ийм тоо эрх баригчдад таатай сонсогдох нь лавтай. Харин бодит байдал дээр хосгүй байгаль, цэвэр тунгалаг усаа бохирдуулах аюулыг дуудаад байгаа юм.
Алт хэрэгтэй юү, хэрэгтэй. Гэхдээ уснаас үнэтэй алт гэж хаана ч байдаггүй. Ус амьдралын эх булаг, харин алтыг ууж болохгүй. Тэр тусмаа Онон ижийг хамгаалах үүрэг нь бидэнд байгаа. Энд заавал анхаарч үзэх ёстой учир шалтгаанууд бий.
Онон голын сав газар бол байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар.
Хамгийн онцлууштай нь, энэ сав газар эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Бахархлаа мөнгөөр сольдоггүй. Алт ухаж болохгүйн нэг шалтгаан энэ. Сав газрын гол амин сүнс нь Онон гол. Ялангуяа Онон бол жирийн нэг гол биш. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Нөгөө талаар Онон бол дэлхийн томоохон мөрний нэг, олон улсын хамгаалалтад орсон Амар мөрний эх ундарга юм. Онон бохирдвол Амарт нөлөөлнө.
Үүнээс болж монголчууд олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөнө. Дагаад олон асуудал босч ирнэ. Ийм зүйл бидэнд хэрэггүй.
"Засгийн газар Гутайн даваанд алт олборлуулахгүйгээр шийдлээ гэхэд нинжа нар ороод ирнэ шүү дээ. Тэрний оронд компани нь ашиглаад татвараа төлсөн нь зөв ” гэж орон нутгийн удирдлага болон яамны зүгээс онцлон хэлдэг. Энэ үг ганц энд ч биш, Монгол орны баялагтай нутаг болгонд сонсогддог, компани алт ухахыг зөвтгөдөг үндсэн шалтгаан болдог. Үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд компаниуд иргэдийн тархийг хэвлэлээр дамжуулж "угаадаг” юм. Зарим нь зориудаар нинжа нарыг баялагтай газарт оруулж жүжиг тоглодог. Тэгээд хэвлэлээр гаргаж өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх хөрсөө бэлддэг болжээ.
Сүүлийн жилүүдэд уул уурхайд өрнөж байгаа үйл явдлуудыг харахад нинжа гэж дийлдэхээ больчихсон, хуулиас гадуур хүмүүс гэсэн ойлголт нийгэмд тархжээ. Монгол "нинжа улс” болчихсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа нь үнэний ортой. Тэд бэлэн мөнгө ихтэй, орон нутагт дураараа дургиж байгаа нь нууц биш.
Тэгвэл тэднээс айж, тэдний нэрийг барьж эрх ашгаа хангадаг компаниудад цаашид боломж өгсөөр байх уу. Үгүй, үүнийг одоо л зогсоох ёстой. Монгол бол тусгаар улс. Хуультай, шүүхтэй, цагдаатай. Төрийн хуулийн эсрэг явсан хэн ч шийтгүүлэх учиртай. Ийшээ орж алт ухаж болохгүй л гэсэн бол болохгүй. Зөрчвөл тэр хүн өөртөө гомдог. Толгойг нь илэх ямар ч шаардлага байхгүй. Дундад Азийн баялагтай орнуудад 1990-ээд оны эхээр байдал яг ийм байв. Манайхаас ялгаатай нь, тухайн орны удирдагчид хууль зөрчсөн хэнийг ч хорьж, хатуу шийтгэж байсан. Төрийн төмөр нударгыг үзүүлсэн болохоор ийм байдал нам зогссон байдаг. Өнөөдөр манайд яг ийм зүйл дутаж байна. Үнэндээ хуультай, шүүхтэй тусгаар улсын хувьд нинжа том асуудал биш, хуулийн далайлтаар шийдэж болно.
Хамгийн гол нь, өнөөдөр уул уурхайд зөв жишиг илт үгүйлэгдэж байна. Ашиг олвол тодорхой хувийг нь заавал хуульдшахуулалгүйгээр хамгаалалд зарцуулдаг. Ухсан бол эргээд сэргээдэг ийм жишгийг хариуцлагатай уул уурхайн хүрээнд хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Түүнчлэн мөнгө хэрэгтэй гээд том, жижиг гэж гололгүй бүх баялгаа ашиглаж байгалиа сүйтгэдэг байдлыг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй болжээ. Дэлхийн хамгийн том зах зээлтэй залгаа оршдог, хөршүүдтэйгээ хилийн маргаангүй, 60 сая малтай, байгалийн асар их баялагтай, гуравхан сая хүнтэй гээд гайхалтай өгөгдөлтэй Монгол шиг оронд хөгжил мөн ч ойрхон байна даа. Хоёр, гуравхан том ордоо зөв ашиглахад л сэвхийтэл босоод ирнэ. Тэр цагт заавал алт ухаж, гол ус бохирдуулах шаардлагагүй болно. Ийм байдалд хүрэхэд төрийн оновчтой бодлого, шийдвэр, зөв хүмүүс хэрэгтэй нь мэдээж. Монгол Улс үргэлж одоогийнх шиг байхгүй, хөгжлийн зөв замд орж дэлхийд гайхагдах өдөр ирнэ. Тэр хүртэл үүцээ бүгдийг нь нээлгүй, хойч үедээ хадгалж үлдэх ёстой. Ялангуяа үндэсний бахархал болохоор чухал газар нутагтаа уул уурхайн техник оруулмааргүй байна.
Ийм учраас зөв жишгийг Гутайгаас эхэлж Онон голын сав газарт олборлолт явуулахыг бүрмөсөн хориглоё. Нинжа нар ухах гэвэл хуулийн хариуцлага хүлээлгэж, төрийн хуулийг мэдрүүлье. Онон голын сав газраас алт олборлохыг Засгийн газар болиуллаа гэвэл олон хүн алга ташин хүлээж авна. Ингэснээр эрх баригчид алдаа хийсэн ч тэрийгээ засдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий болж төрдөө итгэх итгэл нэмэгдэнэ. Уул уурхайд зөв жишиг болно, бас хууль зөрчиж ашигт малтмал олборлож болохгүй, төрийн "төмөр нударга” байдгийг бүгд ойлгоно. Ийм л юм.
Ялангуяа сонгуульд нэр дэвшээд завгүй байгаа Н.Батцэрэг сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж "өөрийн мэдэлгүй” гаргасан тушаалаа цуцалмаар байна. Үүнд сайдыг шууд буруутгаж болохгүй ч нэгэнт Монголынхоо байгаль орчны бодлогыг барьж байгаа юм бол гарын үсэг зурахын өмнө олон талаас нь сайн эргэцүүлж бодох ёстой байсан юм. Онон голын асуудал бол кинонд гардаг шиг "би юу хийчих вээ” гэсэн харуусал төдий биш. Алдах эрхгүй сэдэв юм. Иймд алдаагаа засаад зогсохгүй өөрөө санаачлан Гутайн даваа, Онон голыг хамгаалах ажлыг эхлүүлбэл гоё харагдана. Тэгэх боломж, эрх мэдэл түүнд бий.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||