Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Авирмэд:Оюутолгойн хөрөнгө оруулалтаас ашиг хүртэхгүй нь



Эдийн засагчид 2014 онд гарч болох эрсдэлийн нэгээр хөрөнгө оруулалтын асуудлыг нэрлэсэн. Тиймээс энэ асуудлаар уурхайн үйлдвэрийн эдийн засагч, доктор С.Авирмэдтэй ярилцлаа.

 

-Монголын Эдийн засгийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалтаар 2014 онд гарч болох эрсдэлүүдийг эдийн засагчид нэрлэсэн. Түүний нэг нь хөрөнгө оруулалтын асуудал. Эрсдэлд тооцогдсон энэ асуудал нь мэдээж уул уурхайтай шууд холбогдоно. Эндээс яриагаа эхэлье...

-Эдийн засгийн чуулганд ажиглагчаар оролцлоо. Ер нь миний мэдэхийн 1996 оноос хойш эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг татах тухай асуудал хөндөгдөж эхэлсэн. Түүнээс хойш 18 жил ярьлаа. Сая өнгөрсөн эдийн засгийн чуулганаар ч дахин ярьж л байна. Гэхдээ юун түрүүнд хэлэхэд манайханд өнгөрснөө ерөөсөө ярьдаггүй, дүгнэдэггүй нэг дутагдал байна. Өөрөөр хэлбэл 20 орчим жил хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ярьчихаад үр дүн, дүгнэлтээ огт ярьсангүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн нэг тал. Түүнээс гадна хөрөнгө оруулаад үр ашиг гэж гарах ёстой. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын гол бай болсон Оюутолгой, Тавантолгойгоос бид үр ашиг гэдэг зүйлийг аваагүй л байна. Харин ч өрөнд орсон. Яахав ДНБ өссөн нь үнэн ч амьдралд буусан бодит үзүүлэлт алга. Энэ тухай л сая болж өнгөрсөн эдийн засгийн чуулганаар ярих ёстой байсан юм. Харамсалтай нь ярьсангүй. Нөгөө л улиг болсон нүүрсний олборлолтоо нэмэгдүүлье,  Оюутолгой, Тавантолгойгоо ухая гэдэг зүйлээ л ярьж өнгөрлөө дөө.

 

-Намрын чуулганаар УИХ Хөрөнгө оруулалтын хуулиудаа баталж гаргалаа. Тухайн үед ихэнх хүмүүс 2014 онд гадаадын хөрөнгө оруулалт маш ихээр нэмэгдэх нь гарцаагүй гэж ярьж байсан боловч он гараад 4 сар өнгөрч байхад мэдэгдсэн зүйл төдийлөн алга. Үүнд юу нөлөөлөөд байна вэ?

-Уул уурхайн салбарыг жишээ болгон ярья. Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орчихлоо. Дээр, дооргүй маргаан үүсч байна. Яг үүнээс болж Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрлээ, валютын ханш өслөө ч гэсэн яриа гарч эхэлсэн. Яахав хөрөнгө оруулалтын хэмжээ багассан нь үнэн ч эдийн засаг хүндрэлд орсон нь хөрөнгө оруулалтаас болоогүй. Хөрөнгө оруулалт гэдэг нь сурах бичгийн тодорхойлолтоор  бол техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж барихад шаардлагатай мөнгө хөрөнгийг хэлдэг. Тэгэхээр Оюутолгойн машин, техникт хөрөнгө оруулснаар манай эдийн засагт нөлөө үзүүлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.

 

Тэгвэл Оюутолгойн үр ашиг хэзээ гарах вэ. Хариулт нь Оюутолгой бүтээгдэхүүн гаргаад, зардал бага байж, ашиг олсон нөхцөлд. Харамсалтай нь үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихсон байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж ярихаасаа өмнө үр ашгийн талаар авч хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтаа үр ашигтай зүйлд оруулахгүй бол өрөнд орж дуусна. Бодит жишээ нь Оюутолгой, Тавантолгой байна шүү дээ.

-"Turquoise Hill Resources”-ийн зүгээс Монголын Засгийн газартай хийх хэлэлцээ амжилтад хүртэл дор хаяж дөрвөн сард хүлээгдэнэ гэсэн мэдэгдэл хийсэн. Харин манай Засгийн газар энэ асуудлыг хаврын чуулганаар шийдчихнэ гэж байна. Эндээс үзэхэд 2014 оны наймдугаар сар хүртэл Оюутолгойн асуудал шийдэгдэхгүй нь. Дахиад л хөрөнгө оруулалтын уналттай жилүүд үргэлжлэх нь...

-Хөрөнгө оруулалт гэж ярих юм бол багасах нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Үүнд нэг зүйлийг хэлье. Юу гэхээр яг энэ Оюутолгойн асуудал дээр Засгийн газар  идэвхигүй ажиллаж байгаа. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагч маань хөрөнгө оруулалтаа хэтэрхий их, анх хүлээснээсээ хамаагүй илүү хувиар өсгөчихлөө. Тодруулбал, анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахад 4 тэрбум гэж байсан. Тэгээд ТЭЗҮ-гүйгээр Оюутолгойн хөрөнгө оруулалт эхэлчихсэн юм. Улмаар 2010 он ТЭЗҮ хийгээд хөрөнгө оруулалтыг 5 тэрбум болгосон. Тэр үед үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалтаа өсгөж байна гэж бид шүүмжилж ч байсан. Гэтэл энэ нь яван явсаар 2012 оны сүүл гэхэд 5 тэрбум гэж байсан хөрөнгө оруулалт чинь 7 тэрбум болчихсон.  Одоо бол бүр 9 тэрбум болсон гэж бодож байна. Хөрөнгө оруулалт ингэж өсөх нь нөгөө л өрөнд орох асуудал болох юм. Тэгэхээр хөрөнгө оруулалт яагаад ийм хэмжээгээр өсөв гэсэн судалгааг хийж, үүнийг шийдэх ёстой. Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр хоёулаа мухардалд орчихсон.

 

-Та бүхний зүгээс энэ асуудалд тооцоо, судалгаа хийсэн үү?

-Түрүү жил УИХ дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга зэрэг хүмүүс бүгд байж байгаад хөрөнгө оруулалт яагаад ингэж өссөн шалтгааныг судлах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу бид тооцоо судалгаа хийж үзсэн. Хоёр боть тайлан, судалгаа гаргасан. Монголын  төрийн бодлогын  хувилбар юм л даа. Энэ хувилбараар бид хөрөнгө оруулалтыг гурван тэрбумаас хэтрүүлэхгүй гэсэн тооцоог хийсэн. Гэтэл 9 тэрбум болчихоод байна. Мөн бидний тооцоогоор хөрөнгө оруулалтыг 5 тэрбумаар тооцвол бид Оюутолгойгоос олон жил ашиг хүртэхгүй. Бүр 9 тэрбумаар, хүүгийн хүү тооцох юм бол хэзээ ч ашиг хүртэхгүй. Энэ байдлыг л цэгцлэх шаардлагатай.

 

-Арга байна уу?

-Заавал далд уурхай гэхгүйгээр ил уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийж ажиллаж болно. Хүч чадлыг оновчлох, бүтээгдэхүүний чанарыг жигдрүүлэх, хөрөнгө зардлыг багасгах, одоо хэтрээд байгаа асар их зардлын учрыг олох, эцэст нь зэс хайлулах үйлдвэр байгуулах гээд олон асуудлыг авч үзэж болно.

 

-Нүүрсний зах зээл 2014 онд тун эгзэгтэй байна. Гол экспортолдог орон болох Хятадын нүүрсний зах зээлд Австрали, ОХУ гэсэн хоёр том улс ороод ирлээ. Монгол Улс нүүрсээр дамжуулан Хятадаас мөнгө олох боломж хэр байгаа вэ?

-Австрали, ОХУ, бусад орнууд нүүрс их хэмжээгээр гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор нүүрсний үнэ буурч эхэлсэн.  Үүнээс нүүрсний зах зээл их эвгүй болж байна гэж дүгнэж болохоор байна.

 

-Гэтэл зарим судлаачид Монголын нүүрс Хятадын зах зээл дээр Австралийн нүүрстэй өрсөлдөж чадна гэж дүгнээд байх юм?

-Чанараараа, брэнд болох талаараа, үнэ өртөгөөрөө бид өрсөлдөх ёстой. Гэтэл чанараараа биш тоо хэмжээгээрээ өрсөлдөх гээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл аль болох их хэмжээний нүүрс гаргах л бодлогыг баримтлаад байх юм. Энэ нь нэг хэсэг үеийн асуудлыг шийдэхээс биш ирээдүй хойч үеийнхэнд муугаар нөлөөнө шүү дээ. Харин боловсруулсан дээд зэргийн чанартай нүүрс гаргах тал дээр л ажиллах хэрэгтэй. Зүгээр Австралитай, ОХУ-тай бид өрсөлдөөд Хятадын зах зээлийг эзэлнэ гэдэг бол хэцүү зүйл.

 

-Үүнийг дагаад төмөр замын асуудал хөндөгдөх байх?

-Нүүрсээ гаргах нь үнэн л юм бол, Хятадад нийлүүлэх нь үнэн л юм бол, тийм төрийн бодлого байгаа л юм бол нарийн төмөр зам тавихаас өөр аргаггүй байх. Тавантолгойгоос урагш  өргөн төмөр зам тавих юм бол бөөн зардал, чирэгдэл л  болох байх даа.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Ням

Eagle.mn
С.Авирмэд:Оюутолгойн хөрөнгө оруулалтаас ашиг хүртэхгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани