- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үндэсний үйлдвэрлэгчдэд өндийх боломж олдохгүй байна
Тэр тусмаа барилгын материалын үйлдвэрлэлд үсрэнгүй дэвшил авчирсан гэдэг. Үр дүнд нь олон мянган ажлын байр шинээр бий болж, цемент ордог бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хямдрах суурь нөхцөл бий болоод байгаа.
Дотоодын цементийн үйлдвэрлэл 4.5 сая тоннд хүрнэ
Үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн шинэ эрчээ алдахгүйн тулд чармайж байна. Тэд импортын эсрэг, бас экспортын төлөө ажиллаж байгаа юм. Дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй ОХУ-ын манайхтай хил залгаа зах зээлд цемент, цементийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр туршилтын тээвэрлэлт хүртэл хийгээд амжсан.
Манай улс одоо шинээр нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэмжээгээ дотоодын цементийн хэрэглээтэйгээ харьцуулж үзвэл, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа аль хэдийнэ экспортлогч орон болох тун дөхсөн. Импортоос ихээхэн хамаралтай байсан орны хувьд энэ нь томоохон алхам юм. Ашиглалтад орж байгаа үйлдвэрүүд дунд хугацаанд бүрэн хүчин чадлаараа 100 хувь ажиллах үед экспортын зах зээлд гарах хэрэгцээ, шаардлага үүсч байгаа билээ.
Энэ оны гуравдугаар улиралд "МАК” компанийн "Хөх цав” цементийн үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр шинээр 550 орчим ажлын байр бий болгох аж. Энэ нь импортыг орлож, гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах, валютын ханшийн болон инфляцийн өсөлтийг хязгаарлахад нөлөөлөх нь дамжиггүй.
Үүнээс гадна улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхээр байгаа юм. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон Монцемент гэсэн үйлдвэрүүд хуурай аргын технологи нэвтрүүлсэн. Хуурай аргын технологи нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг онцлогтой.
Энэ оны байдлаар цементийн иж бүрэн таван үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 90 орчим хувийг хангаж байна. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хоёр үйлдвэр 2016-2017 онд шинээр ашиглалтад орсноор үйлдвэрлэл 4.5 сая тоннд хүрэхээр байгаа юм. Үр дүнд нь дотоодын эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, импортыг зогсоож, улмаар экспортлох боломжтойг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдсэн.
Цементийн хэрэглээ эдийн засгийн хүндрэлээс болж өнгөрсөн онд агшсан байна
Шинээр байгуулагдсан томоохон үйлдвэрүүд түүхий эдээ дагаад төвийн бүсэд байрлаж байна. Харин зүүн болон баруун, хангайн бүсэд цементийн үйлдвэрлэл хараахан хөгжөөгүй. Орон нутгийн цементийн хэрэгцээг хангах зорилгоор баруун бүсэд буюу Ховд аймагт дунд оврын нэг үйлдвэр ирэх онд ашиглалтад орох нь. Уг үйлдвэр жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн ажлаа эхлүүлсэн байна. Уг үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Манай улсын хувьд өнгөрсөн онд 1.3 сая тонн цемент хэрэглэсэн бөгөөд үүний 700 орчим мянган тонныг өмнөд хөршөөс импортолсон. Энэ хэмжээг бууруулах, дотоодын зах зээлээ хамгаалахаар Засгийн газраас цементийн гаалийн албан татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон. Гэвч импортын цементийн хэмжээ дорвитой буурахгүй байна.
Манай улсын зах зээлд импортын цемент одоо ч гэсэн давамгайлсаар байгааг дээрх тоон үзүүлэлт илтгэнэ. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалахын тулд татвараас гадна өөр бусад арга хэрэгсэл нэвтрүүлэх талаар яриад эхэлж байна. Өнгөрсөн онд цементийн хэрэглээ эдийн засгийн нөхцөл байдлаас болж ихээхэн бууралттай гарсан.
Харин энэ онд "Оюутолгой” болон бусад төслийн бүтээн байгуулалтын үр дүнд цементийн хэрэглээ нэмэгдэх хүлээлттэй байна. Гэхдээ импортын цемент их хэмжээгээр орж ирсээр байгаа нөхцөлд дотоодын үйлдвэрлэл сэргэх найдлага тун бага гэдгийг зарим үйлдвэрлэгч хэлж байсан юм.
- Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд түүхий эдээ дагаад Төвийн бүсэд байрлаж байна.
- Манай улс өнгөрсөн онд 1.3 сая тонн цемент хэрэглэсэн.
- Цементийн гаалийн албан татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон ч үр дүн багатай байна.
Аймаг болгонд 1000 айлын орон сууц , нийслэлд 17 шинэ хороолол, гэр хорооллыг дахин төлөвлөх төслөөр дөрвөн хороолол шинээр барихаар төлөвлөгдсөн. Тэгэхээр эдгээрт цемент орж байж бүтнэ. Зөвхөн нийгмийн чанартай барилга, байгууламжаас гадна мега төслүүд хөдөлж, томоохон бүтээн байгуулалтууд ойрын хугацаанд хийгдэхээр байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд өртгөө нөхөх найдвар төрүүлээд байна.
Харамсалтай нь, импортын цемент хүч түрсээр байвал өндийж буй үндэсний үйлвэрүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Улс болон нийслэлийн бүтээн байгуулалтын жагсаалтаас харахад цементийн хэрэгцээ цаашид өсөх нь дамжиггүй. Хэдийгээр үндэсний үйлдвэрүүдийн хүчин чадал дөрвөн сая тонныг давахаар байгаа ч импортын цемент дарамт болсон хэвээр байна.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||