- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тусгай зөвшөөрлийн авлига ихэсчээ
Уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбарт авлига их бий хэмээн хөндлөнгийн шинжээчид 2014-2016 оны судалгаандаа дурьджээ. Тэгвэл энэ судалгаанд дээгүүрт бичигдэж буй уул уурхайн салбарынхан өнөөдөр авлигын эрсдэлээ тооцож, цаашид хэрхэн арилгах вэ гэдгээ Пума зочид буудалд хэлэлцэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ Хөгжлийн хөтөлбөр, олон улсын судалгааны IRIM байгууллагаар уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээг судалж, гаргаж иржээ.
Энэ судалгаанд дурдсанаар Монголд уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын болон уурхайн хаалтын үе шатуудад 15 төрлийн авлигын эрсдэл бий гэх үр дүн гарчээ. Ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулах үед авлига ихээр үүсдэг байна. Учир нь сонгон шалгаруулах комиссыг нарийн зохицуулаагүй, зөвхөн Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд байдаг зэрэг нь авлига авах нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзжээ. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх журамгүй, үүнийг зохицуулсан хуулийн заалт тодорхой бус зэрэг асуудал байдаг гэжээ.
Мөн тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар авах явцад авлига их байдаг аж. Учир нь зөвшөөрөл хүссэн материал шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй, нэгдсэн мэдээллийн сан байхгүй, орон нутгаас хэрхэн санал авах нь тодорхойгүй зэрэг асуудал байдаг гэлээ.
Авлига үүсгэдэг бас нэг хүчин зүйлийг эрхзүйн зөрчил хэмээн тайлбарлалаа. Хайгуулын шатанд орон нутгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/ санал авахад Газрын тухай хуулийг, харин компаниуд Ашигт малтмалын тухай хуулийг баримталдаг юм байна. Гэтэл энэ хоёр хууль хоорондоо зөрчилддөг гэв. Энэ нөхцөлд мөн л авлига үүсдэг аж. Мөн техник эдийн засгийн үндэслэл батлуулахад, бүтээн байгуулалтын зөвшөөрөл авах, үйл ажиллагааны хяналт шалгалт, уурхайн хаалтын үе шатанд авлига их бий хэмээн дүгнэжээ.
Өнөөдрийн уулзалтад Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Уул уурхайн яамны газрын дарга Д.Жавхланболдын хэлж буйгаар авлигын эрсдэлийг бууруулахын тулд нэн тэргүүнд гурван ажил хийх шаардлагатай гэлээ. Нэгдүгээрт, иргэд, иргэний нийгэм, уул уурхайн салбарынхны эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй юм байна. Орон нутаг, уул уурхайн компани хооронд үүссэн маргааны ихэнх нь эрхзүйн мэдлэг дутмагаас үүддэг гэв. Хоёрдугаарт, уул уурхайн салбарын хуулийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй юм байна. Гуравдугаарт, төрийн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй гэлээ. Учир нь тусгай зөвшөөрөл, эрх авах гэсэн иргэд төрийн байгууллагад очиход мэдээлэл тодорхойгүй, зохицуулалтгүй, ажил удааширдаг байдлыг өөрчлөх шаардлагатай болжээ. Өнөөдөр танилцуулсан уул уурхайн салбарын судалгааны дүнд тулгуурлан салбарынхан авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж, үе шаттай ажиллах юм байна.
Б.ЗАЯА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||