- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд: Хятадын нүүрсний эрэлт 2027 онд оргилдоо хүрнэ
Ам.доллар олдог гол бүтээгдэхүүн гэвэл уул уурхайд л бий. Тэр дундаа зэс, нүүрс дэлхийн зах зээлээс дажгүй валют олж ирдэг. Ганц худалдан авагч маань Хятад. Хятадын зах зээлтэй холбоотой, Монголд эерэгээр нөлөөлж мэдэх хоёр сайн мэдээг онцолъё. Зэсийн баяжмалаа зарж олсон мөнгө Монголд орж ирэх валютын урсгалын 30 орчим хувийг эзэлдэг. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ таагүй байгаа ч Хятадын зэсийн импорт 30 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Нүүрсний хувьд үнэ нь түүхэнд байгаагүйгээр шалдаа унаж, хэрэглээ нь хумигдсан учраас нүүрс импортлогч компаниуд хэцүүхэн байдалд байгаа. Сүүлийн үед харин нүүрсний зах зээлтэй холбоотой эерэг мэдээ дуулдаж эхэлсэн. Хамгийн сайн нь Хятадын нүүрсний эрэлт 2030 онд оргил цэгтээ хүрнэ гэсэн таамаг.
Газрын тос, эрчим хүчний дэлхийн томоохон компаниудын нэг "BP Group” Хятадын эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн таамаг гаргасныг судалгааны "Эгүлэ капитал” компани цахим хуудсандаа онцолжээ. Тэдний таамгаар 2032 он гэхэд Хятад шингэн түлшний хэрэглээгээрээ АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том хэрэглэгч болох гэнэ. 2035 онд Хятад дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг бүрдүүлэх нь. Нийт эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жин буурахаар байгаа ч Хятад дэлхийн нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг хэрэглэхээр байна гэж "BP Group” тооцоолжээ. Тус компанийн таамаглалаар 2027 онд дэлхийн нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэх юм байна. Харин 2035 он хүртэл жил тутам 0.3 хувиар буурахаар аж. Хятад эрчим хүчнийхээ эх үүсвэрт хийг онцгойлж авч үзэх ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч хэвээр байна гэсэн таамаг бидний хувьд сайн мэдээ. 2035 он гэхэд нүүрсний нийт нийлүүлэлтийн бараг тал хувийг Хятад улс хэрэглэнэ гэсэн таамгийг "BP Group” гаргажээ. Мөн тэдний таамгаар 2035 онд Хятадын эрчим хүчний импортын хэмжээ Европыг гүйцэж дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болох нь. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн ч нүүрс мөддөө моодноос гарахгүй гэдгийг Хятадаас гадна Японы жишээнээс ч харж болохоор байгаа юм.
Японы Байгаль орчны яамнаас ирэх 12 жилийн хугацаанд 43 ширхэг нүүрсний цахилгаан станц нэмж барих төлөвлөгөөг дэмжээд буй. Арлын оронд өнөөдрийн байдлаар 40.5 гегаваттын хүчин чадалтай 90 нүүрсний цахилгаан станц ажилладаг гэсэн статистик бий. Япон нүүрсний станцаа 2028 он гэхэд 50-иар нэмэгдүүлж 61 гегаваттын хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ. Тэгэхээр нүүрсээ дэлхийн зах зээлд хямд зардлаар хүргэх төмөр замын асуудлаа шийдэж, Таван толгой гэх мэт том ордуудаа улс төрөөс хол, бизнесийн зарчмаар нь хөдөлгөж чадвал бидэнд өчнөөн боломж бийг сая хэлсэн хоёр жишээнээс харчихаж болно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||