- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээ: Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ
Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ
Дэлхийн зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг урд хөршийн зэсийн хэрэглээ оны эхний дөрвөн сарын байдлаар ингэж өссөн ч үнийн дүнгийн хувьд 300 сая ам.доллараар буугаад байгаа юм. Хятадууд 4.7 тэрбум ам.доллараар зэсийн баяжмал худалдан авчээ. Хятадад нийлүүлдэг зэсийн баяжмалын 10 орчим хувь Монголынх. Экспортын хэмжээгээрээ илүүрхэж байгаа нь мэдээж Оюу толгой. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад нийлүүлэх зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик бий. Гүний уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна, 2027 онд гүний уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн мэдээг "Рио”-гоос саявтар өгсөн. Оюу толгойн гарц ингэж нэмэгдэх үед Хятадын зэсийн хэрэглээ нэмэгдэхээс гадна, үнэ нь ч давгүй байна гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цагаан суварга тэр үед ажиллаад эхэлнэ, Эрдэнэтээс гарах баяжмал нэмэгдэнэ гээд тооцохоор манай улс Хятадад зэс нийлүүлж буй голлох улсуудтай тоглолт хийх хэмжээнд хүрэх нь тодорхой байгаа. Одоогоор өмнөд хөршийн зах зээл дээр голлох тоглогч болох Чили, Перу гэх мэт улсууд энэ металлын үнийг тогтоож байгаа юм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусангуут бид дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ тогтоогч тоглогчдын нэг болно гэсэн үг. Чили улс оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 сая тонн зэсийн баяжмал БНХАУ-д нийлүүлсэн бол Перу 1.3 сая тонн зэсийн баяжмалыг урд хөршийн зах зээлд борлуулаад байна.
Хятадууд зэсийн үнийн сэргэлтэд эргэлзэхгүй явааг нотолсон нэг үйл явдал болоод удаагүй байна. АНУ-ын "Freeport McMoran”-ий Конгод орших Tэнгэ зэсний уурхайн хувь эзэмшлийг Хятадын "China Molybdenum "компани 2.65 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоод буй. Америкийн зэс олборлолтын том компани өрийн дарамтад орсон учраас ийм шийдвэр гаргажээ. "Freeport” Тэнгэ уурхайн 56 хувийг эзэмшдэг юм. Шинжээчдийн хувьд зэсийн үнэ тааруухан үед хийсэн Хятадын компанийн энэ алхмыг "Зэсийн үнэ урт хугацаандаа өөдрөг байхын шинж” хэмээн тайлбарлаж байна.
Манай улс энэ жилийн төсөвтөө нэг тонн зэсийн үнийг 5137.7 ам.доллараар төсөөлсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийг 4600 орчим ам.доллараар арилжаалж байна. Металлын ханш савлагаатай үед зэсийн үнийн талаар барим тавим тоо дуулдахгүй байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд өмнө байгаагүйгээр үнэ нь уруудсан зэсийн үнэ цаашдаа яах бол? Зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гурван шалтгаан бий гэж шинжээчид дүгнэдэг. Гурван шалтгааны хоёр нь эерэг зүг рүүгээ эргэсэн учраас шаргал металлын үнэ өсөөд шалихгүй юм аа гэхэд унаад сүйд болохгүй, тогтворжино гэсэн таамаг голлож байна.
Зэсийн үнэд муугаар нөлөөлсөн эхний шалтгаан нь Хятадын эдийн засгийн идэвхжил буурсан явдал. Гэхдээ урд хөрш үйлдвэрлэлээс үйлчилгээ, хэрэглээг шүтсэн эдийн засаг руу шилжих бодлогоо эргэж харахаар болсон, хүнд үйлдвэрлэлдээ анхаарч эхэлсэн гэх эерэг мэдээ сүүлийн үед хүчтэй дуулдаж эхэлснийг онцлох учиртай.
Зэсийн үнэд сөргөөр нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь ам.долларын ханшийн чангаралт. Ноён ногооны ханшийн чангаралт өнгөрсөн оны сүүлээр гарсан Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 нэгжээр өсгөсөн нь ам.долларын чангаралд нөлөөлсөн юм. Энэ жил АНУ эдийн засгаасаа хамаараад бодлогын хүүгээ гурваас дөрвөн удаа өсгөнө гэсэн хүлээлт байгаа. Хэрвээ энэ хүлээлт амьдрал дээр биеллээ олбол зэсийн үнэ өсөхөд саад болно гэсэн таамаг бий.
Зэсийн үнэ өсөхгүй байгаа гурав дахь шалтгааныг газрын тос, эрчим хүчний үнэ буурсантай холбодог.Эрчим хүч бол зэсийн үйлдвэрлэлийн гол зардал, зардал нь буурангуут дагаж буух бүтээгдэхүүн нь мэдээж зэс. Гэвч гуч гаруй ам.доллар болж уруудсан газрын тосны үнэ 50 ам.доллар болж сэргээд байна. Ирэх жил бүр 60 ам.доллар хүрч өснө гэж шинжээчид таамаглаад эхэллээ. Тэгэхээр зэсийн үнэ өсдөггүй юм аа гэхэд тогтворжино гэсэн таамаг улам батжиж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||