- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тос “хариуцагч”
"Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ы хүрээнд Ийгл.мн мэдээллийн сайт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрыг танилцуулж байна. 1941 онд "Союз нефть экспорт” нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн худалдаж авсан тэр үеэс түүхийн хуудсаа эхэлсэн газрын тосны салбар өдгөө стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.
Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил идэвхитэй өрнөж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийж, үүнээс 2 компани олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
2012 оны байдлаар нийт 1,8 сая баррель түүхий тос олборлож, экспортлон, түүхий тосны борлуулалтаас 332,3 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулснаас харахад энэ салбарын улс орны хөгжил дэвшилд оруулж байгаа хувь нэмэр тодорхой харагдаж байна.
Түүнээс гадна жилээс жилд өсөн нэмэгдэж буй шатахууны хэрэгцээг ганц эх үүсвэрээс биш ОХУ, БНХАУ, БНСУ, Беларусс, Литва, Латви улс болон бусад олон эх үүсвэрээс тасралтгүй хангаж, эх орныхоо хөрсөн доороос олборлон гаргасан газрын тосоо Монгол 93 нэртэй шатахуун болгон, хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд байгаа юм. Мөн Газрын тосны газрын одоогийн даргаар Г.Өлзийбүрэн ажиллаж байна.
Хайгуул судалгааны хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд газрын тос, газрын тосны уламжлалт бус эх үүсвэртэй холбогдсон гэрээ хэлэлцээр байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ, судалгааны гэрээ, бусад гэрээ, хэлэлцээр, бодлогын удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хийж гүйцэтгэх ажлын хөтөлбөр, төсвийг хянаж батлуулах, газрын тосны судалгаа хайгуулын ажилд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, судалгаа, хайгуул, олборлолт, үнэлгээ, нөөцийн тооцоо, ашиглалтын тайлан материалыг судлах, сэдэвчилсэн судалгаа хийх, газрын тосны төлөв байдлыг тодорхойлох, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, зардлыг хянаж баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, холбогдох бусад яам, агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид, орон нутгийн захиргаа,их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээ, хил гааль, хяналт шалгалт, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагууд байна.
Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд газрын тосны салбарын бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,тайлагнах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хууль тогтоомж,УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргана. Түүнчлэн Гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалт, холбогдох тайлан мэдээ, санхүүгийн тайлан баланс гаргалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, бусад хууль тогтоомжийн дагуу төлөх талбайн дэнчин, сургалтын урамшуулал, төлөөлөгчийг дэмжих сан зэрэг төлбөрүүдийн төвлөрүүлэлтийн байдалд хяналт тавих, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологийн ажлын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.
Ашиглалт олборлолтын хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд газрын тосны ордуудыг ашиглах олборлолтын ил байгууламж, дэд бүтцийг барьж байгуулах, ордыг ашиглалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулах, газрын тосны ордын ашиглалтыг эрчимжүүлэнолборлолтыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосыг хэмжих, хадгалах, тээвэрлэхэд хяналт тавих, газрын тосны олборлолтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, өртгөөр нөхөгдөх зардлыг хянаж, баталгаажуулахад мэргэжлийн дүгнэлт гаргах, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон тайлан, материалыг судалж, санал дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, холбогдох бусад яам, агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, хөрөнгө оруулагчид, орон нутгийн захиргаа,их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээ, хил гааль, хяналт шалгалт, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагууд байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” болон бусад хуулийн хүрээнд зохион байгуулах, газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангахад дэмжлэг үзүүлэх, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний байнгын нөөцтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах, газрын тосны бүтээгдэхүүний импорт, нөөц, үлдэгдэл, жижиглэн борлуулалтын үнэ, гадаад зах зээлийн үнийн мэдээллийг боловсруулах, төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, удирдлага байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортлогч, хангамж, борлуулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, хил, гаалийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна.
Үйлдвэр техник технологийн хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, техник технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хадгалалт, тээвэрлэлт, шатахуун түгээх станцын техник, технологи, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмыг шинээр боловсруулах, хянах, шинэчлэхүндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, хил, гаалийн байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортлогч, хангамж, борлуулалттай холбогдсон үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд, сонирхогч гадаад орон болон олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна.
Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори
Лабораторийн байршил:
1. Улаанбаатар
2. Сэлэнгэ
3. Дорнод
4. Орхон
5. Дархан-Уул
6. Ховд
7. Дорноговь аймгийн Замын-Үүд
8. Говьсүмбэр
Захиргаа удирдлагын хэлтэс
Захиргаа удирдлагын хэлтэс (ЗУХ) нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд захиргаа удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, ГТГ-ын үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, аж ахуй, нийтлэг үйлчилгээг хүн бүрт хүрч үйлчлэх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах,ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн хууль тогтоомж, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, газрын тосны салбарын хэмжээнд байгуулагдах гэрээ, хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах, сурталчлах, байгууллагын техник үйлчилгээг хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын удирдлага, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгчид, аж ахуйн нэгж, иргэд, их, дээд сургуулиуд,эрдэм шинжилгээний байгууллагууд байна.
Эдийн засаг санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс
Энэ нэгж нь ГТГ-ын үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд байгууллагын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүргийг хүлээж, төлөвлөх, санхүү бүртгэл хөтөлж тайлагнах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, Гэрээлэгчдийн хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах, холбогдох тайлан мэдээ гаргах, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, бусад хууль тогтоомжийн дагуу төлөх талбайн дэнчин, сургалтын урамшуулал, төлөөлөгчийг дэмжих сан зэрэг болон гэрээний дагуу төлөх төлбөрүүдийг төвлөрүүлэх, газрын тосны салбарын эдийн засгийн үр ашгийг тооцох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үндсэн хэрэглэгч нь ГТГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, Уул уурхайн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.
С.Санчир
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||