Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсын Засаг дарга Д.Цэндсүрэн, Газрын тосны газрын төлөөлөгч М.Ганбаатарыг лоббийдсон уу

 

Хонгконгийн хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс нуурын ойр орчимд нефтийн хайгуул хийж байгаа талаар бид өмнө нь хүргэж байсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хамгийн том нуур, дэлхийн өвд бүртгэлтэй Увс аймгийн уугуул хийгээд суугуул иргэдийн шүтээн болсон Увс нуурын ай сав газарт 14 сумын нутгийг хамруулан 19 мянган км.кв хэмжээтэй "Увс-1” талбайд дээрх компанид газрын тосны хайгуулын лиценз олгосон нь ихээхэн маргаан дагуулсан хэвээр байна.
Энэ асуудлыг нутгийн иргэд дургүйцэж 2-3 нь ч удаа эсэргүүцэл, тэмцэл хийсэн ч сумынхаа түвшнээс хальж чадалгүй өнөөдөртөө золгочихоод буй юм. УИХ-ын сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд эрх баригчид асуудлыг намжаах зорилгоор газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлэхгүй сонгууль өнгөрөхийг хүлээж байгаа ажээ. Тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон АН-ынхан газрын тосны хайгуул хийж буй "Монголиа Гладвилл Увс Петролеум” компанитай ашиг сонирхол, эрх ашгийн холбоотой гэдгийг өмнө нь хэвлэлүүд олонтаа онцолж байсан удаатай.

М.Ганбаатар Газрын тосны газрын Увс аймаг дахь төлөөлөгчөөр ажилладаг

Тухайлбал, тус аймгийн АН-ын дэд дарга Б.Бат-Амгалан Газрын тосны хайгуулын төслийн захирал, "Монголиа Гладвилл Увс Петролеум” компанийг анх байгуулсан бол аймгийн АН-аас ИТХ-д сонгогдсон, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Ганбаатар буюу аймгийнхан нь нэрлэж заншснаар Мадаа гэх эрхэм Газрын тосны газрын Увс аймаг дахь төлөөлөгчөөр ажилладаг гэнэ.
Нөхцөл байдал ийм учраас газрын тосны хайгуулын талаар ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөх, эрсдлийг анхааруулах, хамтарч ажиллах тал дээр хойрго хандаж зөвхөн явцуу эрх ашгийг хамгаалахын тулд өдийг хүрсэн нэгэн хэмээн тус аймгийн иргэд тодорхойлдог юм билээ.
М.Ганбаатар буюу Мадаа нь тус аймагт газрын тосны хайгуул эхэлснээс хойш хамгийн их хөрөнгөжиж, албан тушаалаа ашиглаж амин хувиа борлуулсан хүний тоонд зүй ёсоор багтдаг гэдгийг нутгийн иргэд батлан хэлж байгаа юм. Тэрбээр дээрх албан тушаалд очихоосоо өмнө аймгийн Засаг даргын орлогчийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн аж. Тэрбээр энэхүү албан тушаалыг хашиж байхдаа тендер шалгаруулах хуралд согтуу оролцож, түүгээр ч үл барам өрөөндөө бие засаж ёс бус үйлдэл гаргасан учраас түүнийг албан тушаалаас нь аргагүйн эрхэнд огцруулж байсан гэнэ.
Ийм хүнийг Увс нутгийнхний шүтээн, амин сүнс нь болсон Увс нуурын сав газрыг хөндөх, асар их хор хохирол дагуулж болохуйц ашигт малтмалын хяналт шалгалт дээр түүнийг суулгасан нь бүр эхнээсээ л олон хардлагыг дагуулжээ. Товчхондоо М.Ганбаатар газрын тосны хайгуулд хяналт шалгалт хийх, хууль журмыг баримтлуулах өөрийн үүрэгт ажлаа хийхээсээ илүү хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нэгэн гэдгийг нутгийн иргэд хэлж буй юм. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн зун гэхэд газрын тосны хайгуулд хүнд даацын дөрвөн машиныг нэг бүрийг нь сарын 12 сая төгрөгийн хөлстэйгээр явуулж ихээхэн хэмжээний ашиг олсныг намынхан нөхөд нь ч хэлж байгаа юм.

М.Ганбаатар дарга 100 мянган
ам.доллароор юу хийх вэ

barimt_23121231
Түүнчлэн газрын тосны хайгуулын бусад компанид шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг өөрийн гар хөл болсон этгээдүүдээр дамжуулж "шахдаг” бизнес эрхэлдэг. Жишээ нь "Монголиа Гладвилл Увс Петролеум” компани сумын малчдаас мах, сүү зэрэг хэрэгцээт хүнсээ бэлэн мөнгөөр худалдаж авдаг байсан бол сүүлдээ малчин сумын төвд "Хар Азарга” хэмээх хоршоо байгуулан түүгээр дамжуулан худалдаа хийдэг өөрөөр хэлбэл шахааны суваг үүсгээд зогсохгүй мал, мах нийлүүлсэн мөнгөө ч иргэд бүрэн гүйцэд авч чадаагүй гэж гомдол мэдүүлдэг болсон гэх. Ямартай ч газрын тосны хайгууль хийж буй компаниудын буянаар гэнэт баяжигчийн дүрд хувирсан М. Ганбаатар өөрийгөө Макао орж мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө хожсон мэтээр нутгийн иргэддээ тайлбар тавьдаг аж. Яг үнэндээ тэрбээр аймагтаа их гарын мөрийтэй тоглоомчидийн эгнээнд зүй ёсоор багтдаг байна.
Ийнхүү газрын тосны хайгуулын ашиг тус Увс нутгийн ард түмэнд биш архи ууж ажлаасаа чөлөөлөгдсөн аймгийн Засаг даргын хуучин орлогч М.Ганбаатарт илүү "наалдаж” байгаа бололтой. Ийн хэлхийн учир нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр аймгийн нийгмийн асуудлыг шийдэх дэмжлэгт 100 мянган ам. доллар гэж тусгасан байдаг бол М.Ганбаатарын ганц хүнтэй газрын тосны төлөөлөгчийн газарт бас 100 мянган долларыг үйл ажиллагааны зардал гэж олгохоор заасан ажээ. Тэгэхээр ганц хүнтэй төлөөлөгчийн газар онгоц унаж, олон улсад салбараа нээдэггүй л юм бол ийм их мөнгийг юундаа зарцуулах вэ гэдэг асуулт гарч ирж буй юм. Угтаа бол энэ бүхнийг аймгийн удирдлагууд "лоббидож” хууль хяналтын гадуур үйл ажиллагаа явуулах гэсэн хайгуулын компанийн авилгалын нэг хэлбэр байх магадлалтай гэж хардаж байна.
Тухайлбал, өнгөрсөн намар Мэргэжлийн хяналтын газрынхан газрын тосны хайгуулын кэмп дээр шалгалт хийхэд хүний урманд үзүүлчих гэрчилгээ зөвшөөрөл, алга дарам цаас ч байгаагүй ажээ. Уг нь захын нэг цайны газар хүртэл гэрчилгээгээ ханандаа өлгөдөг байхад бүхэл бүтэн нэг аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувийг хамарсан хайгуул хийх компани үзүүлэх ямар ч бичиг баримтгүй , хэнэггүй зан гаргаж байгаагийн цаад учир нь төлөөлөгчийн газар хувиарласан 100 мянган ам.долларын зарцуулалт дээрээс ил болох болов уу.

Увс нуурын ай сав орчимд газрын
тосны илрэц байх магадлал бий юу

Ямартай ч дээр нэр нь дурдагдсан гадны хөрөнгө оруулалттай компани 2015 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэж тус аймгийн "Увс-1” талбайд 19720 ам метр талбайд газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрөл авчээ.
Ингэхдээ найман жилийн хугацаатай 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж газрын тосны хайгуул, олборлолт явуулахаар болчихоод байгаа нь харамсалтай. Уг нь Увс нуурын ай сав газарт археологийн 40 мянга гаруй дурсгалуудыг хадгалдаг учраас Юнескогийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэжээ. Тэгэхээр одоогийн Увс аймгийн Засаг дарга болон ИТХ-ын удирдлагууд дэлхийн өвд хэдийнэ бүртгэгдсэн, дархан цаазат газар, Монголын хамгийн гүн нуурын сав газарт хайгуулын зөвшөөрөл олгох шийдвэрийг зөвшөөрч, улмаар Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны цаана юу байна вэ. Энэ шийдвэр нь Увс нуурт цутгадаг гол, горхиудын урсгалыг тасалж, тэр орчмын экологийн бүтцийг сүйтгэхгүй гэх баталгаа бий юу. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, нөгөө талаас эдийн засгийн үр ашгийг нь хэн хэрхэн тооцсон юм бэ? Ер нь тэр орчимд газрын тосны илрэц байх магадлал бий юу гээд олон асуудал цааш хөвөрнө. Ямартай ч Увс аймгийнхны хувьд нөхцөл байдал ийм л байна. Нутгаа удирдаж байгаа хүмүүс нь ард түмнээ тоохгүй байгаа нь гадны компанийн хувьд таатай явдал. Тиймээс л нутгийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж удахгүй болох сонгуулийг өнгөрөхөөр хүлээж байгаа нь нэг зүйлийг ойлгомжтойгоор хэлээд өгч буй юм. Эцэст нь хэлэхэд газрын тосны хайгуул гэх их мөнгөний уурхай ямар ч байсан Увс аймагт М.Ганбаатар гэх нэг саятанг төрүүлж чадлаа. Тэрбээр газрын тосны хайгуулын "Монголиа Гладвилл Увс Петролеум” компанитай найман жилийн гэрээ байгуулсан тухайгаа өөрөө ам алдан ярьсан байдаг.
Ийм хүн зохих ёсны хяналт шалгалт тавьж хуулийн хүрээнд Монгол Улсын цаашилбал Увс аймгийн 80 гаруй мянган иргэний эрх ашгийг хамгаалж чадах болов уу гэдгийг холбогдох албан тушаалт ан хийгээд аймгийн Засаг ноёнтон Д.Цэндсүрэн нар анхааралдаа авахад илүүдэхгүй байх.

barimt_12151

Эх сурвалж:

Увсын Засаг дарга Д.Цэндсүрэн, Газрын тосны газрын төлөөлөгч М.Ганбаатарыг лоббийдсон уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

Өчигдөр, 15:41
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

Өчигдөр, 15:39
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

Өчигдөр, 09:40
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани