Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай зориулалттай агнуурын бас нэг хуйвалдаан

Тусгай зориулалттай агнуурын бас нэг хуйвалдаан

 

Манай улс 1960-аад оны үеэс эхлэн гадаадын анчдыг хүлээн авч угалз, аргаль, янгир, буга, хар сүүлт зээр, цагаан зээр, бор гөрөөс, гахай, чоно зэрэг ан, амьтдыг агнуулж иржээ.
Манай компаниуд гадаадын анчдад ан, амьтнаа агнуулах үнийг урьдчилан тохирох замаар тогтоодог. Компани анчнаас зуучилж авсан мөнгөнөөсөө толгой тутамд агнуурын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн хураамжийг тухай бүр төсөвт төлдөг хуультай. Сүүлийн жилүүдэд энэ ажил хамгийн ашигтай бизнесийн нэг болж хувирчээ.
Тусгай зориулалттай ан, агнуурын тоо хэмжээг Засгийн газар жил бүр баталдаг нь байгалийн нөөц баялгаараа төсөвт тодорхой хэмжээгээр түлхэц болгох, нөгөө талаар олсон ашгийн тодорхой хувийг тухайн зүйл амьтны амьдрах орчныг сайжруулж, хамгаалах, тоо толгойг нь өсгөх үүрэгтэй. Гэвч энэ нь хэсэгхэн хүмүүсийн бизнесийн талбар болж, улсад орох ёстой мөнгө нь ч хууль журмаараа орохоо больсон гажуудал, хуйвалдаан болж хувирсныг салбарын мэргэжилтнүүд мэр, сэр ярих боллоо.
Тусгай зориулалттай агнуурын бизнест агнах амьтан, анчин хоёр нь байвал өөр ямар нэгэн техник тоног төхөөрөмж, нарийн технологи, стандарт, дулаан, цахилгаан, усан хангамж, ажиллах хүчин, материал, түүхий эд, ажлын байр шаардагдахгүйгээрээ онцлог. Энэ бизнесийг одоо гарын арван хуруунд багтах цөөн хэдэн компани л хариуцдаг юм байна.
2012 оны эхээр Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар урд нь мөрдөгдөж байсан хууль, төлбөр хураамжийн хувь, хэмжээ хүчингүй болсон билээ. Нэг үгээр төлбөр, хураамжийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн гэсэн үг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д "Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзвор /трофей/-ын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заасан байна. Өмнөх хуулиар бол 60-70 хувиар тооцдог байжээ.
Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор 20 мянган ам.доллараар тогтоосон байдаг. Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам. доллар болж төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар буюу  20 хувиар  нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар тус, тус нэмэгдсэн билээ. Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ нь нэмэгдээгүй байна.
Гэвч шинэ хууль батлагдаад дөрвөн жил өнгөрч байхад өнөөг хүртэл дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байгааг олон эх сурвалж батлан хэлж байна. Салбарын яамныхан энэ хуулиа үе, үеийн сайд, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нарын аль нь ч  2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд заасан хуучин хураамжаар тооцож улсыг хохироосоор байна.
Үүнээс үүдэж гадаадын анчдад агнуулж буй алтайн угалзын толгой тутмаас 4000, говийн угалзаас 2000, алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай чононоос тус бүр 65 ам.долларын алдагдлыг жил бүр хүлээж байна. Мөн гадаадын анчин жуулчдад агнуулж буй ус намаг, ой хээрийн төрөл бүрийн шувуу, тул болон бусад загасны төлбөрөөс ч гэсэн алдагдал хүлээсээр байгааг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Тусгай зориулалтын ан, агнуурын толгой тутмаас ийм хэмжээний алдагдал хүлээгээд зогсохгүй Засгийн газар жил бүр агнах тоо толгойг нь нэмэгдүүлсээр байгаа нь хачирхалтай. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухайн хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30 болж нэмэгджээ. Энэ тоо нэмэгдсэнээр нэг талаас улсад учрах хохирол, нөгөө талаас гадаадын анчдад ан агнуулдаг гарын арван хуруунд багтах цөөн хэдэн компанийн ашиг орлого улам бүр нэмэгдсээр байгаа гэсэн үг.
Энэ хэрээр тухайн ан, амьтныг хамгаалах, өсгөж үржүүлэх явц саарсаар байгаа нь харамсалтай. Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого нь нутаг дэвсгэртээ ан агнуулж буй аймаг, сумын төсөвт төвлөрч улмаар ан, амьтны нөөц баялгийг хамгаалах, өсгөн арвижуулахтай холбогдсон бүхий л арга хэмжээнд зарцуулах цорын ганц хөрөнгийн эх үүсвэр юм билээ. Тэгвэл наймаачид, компаниуд Алтайн нуруунаас нэг угалз агнуулахад дунджаар 70-80 мянга орчим ам.доллараар гадаадын анчдад үнэлдэг.
Засгийн газрын 2005 оны 463-р тогтоолд дурдсанаар зөвхөн 2016 онд л гэхэд гадаадын анчдад 1150 толгой хүртэл ан амьтан, шувуу агнуулах, загас бариулахыг Байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын яаманд зөвшөөрсөн байна. Ийм олон тооны ан амьтдын толгой тутмын төлбөрөөс 20 хувийг нь улс алдаад байна гэдэг чинь дэндүү хариуцлагагүй асуудал биш үү.
"Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 4.3, 4.4-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ гэж заасан боловч энэ заалт мөн л биелэгдэхгүй тав дахь жилтэйгээ золгож байна.
Хэрэв аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байсан бол агнуурын нөөц ашигласны төлбөрийг хуулийн заалтад нийцүүлэн нэмэгдүүлчихсэн байх учиртай. Гэвч хуулийн заалтыг хэрэгжүүлдэггүй яамны дарга, түшмэлүүд Засгийн газраар батлагдсан журмын заалтыг үл тоосон ч байж болох юм” хэмээн байгаль орчны нийгмийх байгууллагын төлөөллүүд бухимдан өгүүлж байна. Тэд энэ талаар үе, үеийн сайдууд шаардлага тавьж ирсэн гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Н.Батцэрэг сайдад албан ёсоор хандсан ч тусыг эс олжээ.
Уг нь энэ асуудалд хяналт тавих эрх хэмжээ олон газарт бий. ЗГХЭГ болон хууль хяналтын байгууллага, санхүү, эдийн засгийн холбогдох байгууллагууд анхаарахын зэрэгцээ нутаг дэвсгэртээ гадаадын анчдаар ан хийлгэдэг аймаг, сумдын Засаг дарга нар төлбөрийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэхийг яамнаас шаардах хэрэгтэй.
Аймаг, сумын төсөвтөө орох агнуурын нөөц ашиглсаны төлбөрийн орлогыг нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ онд ирэх гадаадын анчдаар ан агнуулахгүй байх эрх Засаг дарга нарт бүрэн нээлттэй. Улсад хохирол учруулсаар байгаа энэхүү ноцтой зөрчлийг яамных нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Үнэлгээ аудитын хэлтэс, Хуулийн хэлтсийн дарга даамлууд нь ч огт мэдэхгүй, мэдэж байсан ч мэдээгүй дүр эсгэн явж ирсэн нь тэдгээр нэгжүүдэд ажилладаг төрийн алба хаагчдын мэдлэг чадвар, хариуцлагыг илчлэх нэг баримт мөн.
Тусгай зориулалттай агнуурын тухайд салбарын яамнаас эхлээд Засгийн газар хүртлээ бээрлэсэн маш том асуудал байсаар байгаа билээ. Идлэг шонхрын тухайд гэхэд төр засаг, яам Тамгын газартайгаа үгсэж нууц тогтоол гарган олон зуугаар арабын орнууд руу гаргасан жишээ бий. Харамсалтай нь үг хэлдэггүй, үнэнийг өчдөггүй амьтдаар бизнес хийгчид энэ удаад ч ашиг сонирхлоо нэгтгэн хуйвалдаж байгаа жишээ энэ бус уу.
Гадаадын анчдад ан агнуулах энэ оны ажил эхэлж төлбөрийн тооцоог эцэслэн хийж дуусах хүртэл хангалттай хугацаа үлдэж байгаа. Салбарынхан яамныхан агнуурын нөөц ашигласны төлбөрийг 2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д нийцүүлж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ан амьтны нөөц баялгаа хамгаалах, өсгөн арвижуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх  арга хэмжээ авна хэмээн найдъя.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тусгай зориулалттай агнуурын бас нэг хуйвалдаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани