Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАНАРЫН ШИНЭ ҮЕТЭЙ МОНГОЛ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ҮҮ

ЗАНАРЫН ШИНЭ ҮЕТЭЙ МОНГОЛ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ҮҮАНУ. Нефтийн салбар дахь Арабын ноёрхол Америкт шилжих цаг айсуй. Америк занарынхаа ачаар энэ салбарт нэн шинэ түүх бичиж эхэлснийг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. 2008 онд АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 600.000 баррель байсан бол өдгөө 3.5 сая баррель болж, огцом өсөв. 2013 онд занарын олборлолт нэмэгдсэнээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 0.3 хувийг энэ ашигт малтмал бүрдүүлсэн байна. 2020 он хүртэл эдийн засгийн өсөлтийн 0.2 хувийг занар тогтмол бүрдүүлсээр байх болно гэдгийг "J.P.Morgan” болон "Peterson Institute”-ийн судалгаа харуулав. Тэгвэл "McKinsey” зөвлөх компани "2020 он хүртэл АНУ-д уламжлалт бус газрын тосны олборлолтын үр дүнд 1.7 сая ажлын байр шинээр бий болж, орон нутгийн ажиллагсад жилд дунджаар 80.000 ам.долларын цалин авна” гэж дүгнэжээ. АНУ 1970 он хүртэл дэлхийн хамгийн том нефть олборлогч байхдаа "Texas Railroad Commission” байгууллагын тусламжтайгаар нефтийн олборлолтын хэмжээг удирдаж, үнэ тогтворжуулдаг байснаа сүүлд OPEC-д алдсан.

Харин одоо эргээд дэлхийн хамгийн их эрчим хүч үйлдвэрлэгч орон болохоос гадна газрын тосны мөчлөгүүдийн хямралаас гарахад томоохон нөлөө үзүүлэгч, үнэ тогтоогч болох нь ойлгомжтой боллоо. Америкчууд ч үүнийгээ мэдэрч байгаа нь "Байгалийн хийн үйлдвэрлэлд томоохон өсөлт гарч байгааг занарын тос харуулав. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь зөвхөн цаг хугацааны асуудал” хэмээн АНУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Адам Сиемински ярьснаас харагдана. Олон улсын эрчим хүчний агентлаг "Занарын ачаар АНУ 2020 он гэхэд өдөрт 11.6 сая баррель газрын тос олборлодог болж, Саудын Арабын өмнө гишгэн, дэлхийн газрын тос үйлдвэрлэгч хамгийн том улс болно” гэж үнэллээ.

Хятад. Занарын тосны хамгийн том нөөцтэй улсын нэг нь манай өмнөд хөрш. Тус улсын газрын тосны компани нь саяхан занарын хий үйлдвэрлэж эхэлсэн нь тооцоолж байснаас ч сайн борлуулалттай байгаа аж. БНХАУ занарт чулууг усаар бутлах технологиор шатахуун гарган авч байна. Занарын бие даасан судалгааг өргөн хүрээнд явуулж, олборлохдоо ус бага зарцуулах, бутлах ажиллагаанд хэрэглэсэн усыг дахин ашиглах бодлого баримталдаг юм байна. Занарын хийн нөөц өөрөө дэлхийд томоохонд тооцогдож буй ч өрөмдлөгийн татвар, нийл үүлэлтэд учирч буй хүндрэлийг даван гарахад нэлээд анхаарч байгаа аж. Гэсэн ч хувийн компаниудын туслалцаатайгаар занарын хийн олборлолтыг хурдасгахаар зорьж байна. Мөн өрөмдлөгийн явцад хөрс бохирдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах зэргээр сүүлийн үед занарын олборлолтод БНХАУ ач холбогдол өгч байна.

ОХУ. Занарын нөөцөөрөө толгой цохиж буй орны нэг нь манай хойд хөрш. ОХУ бараг 75 тэрбум баррель занарын нөөцтэй гэж АНУ-ын мэргэжилтнүүд үздэг. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас занар болон байгалийн хий олборлогч улс орнууд дунд судалгаа явуулахад Орос улс занарын нөөцөөр өө есдүгээрт оржээ. Тус улс ирэх арван жилийн хугацаанд дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээг хангана хэмээн "Financial Times” мэдээлж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 375 тэрбум баррель занарын нөөц бий нь тогтоогдсон. Үүний 75 тэрбум нь Орос, 58 тэрбум нь АНУ, 32 тэрбум нь Хятадад ногдож байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар ОХУын занарын бараг бүх нөөц нь Баруун Сибирьт байрлах Баженов ордод агуулагддаг гэнэ. Гэвч ОХУ одоогоор занарт ач холбогдол хандуулдагг үй. Нөөцийнхөө ердөө зургаан хувийг буюу 1.24 их наяд баррелийг олборлож байна. Цаашид ОХУ ирээдүйд занарт нэлээд ач холбогдол өгөхөө мэдэгдээд байгаа. Ойрын жилүүдэд "Лукойл”, "Роснефть” компани "Exxon Mobil”- той, "Газпром” нь "Shell”-тэй хамтран занарын олборлолт ашиглалтаа нэмэгдүүлэх талаар туршилт хийж эхлэхээр төлөвлөжээ.

Монгол. Харин бид хөрсөн дороо нефть, занар, нүүрс гээд шатахуун болгож болох түүхий эд арвинтай. Сүүлийн хэдэн жилд газрын тосны олборлолт явуулж, Засгийн газраас түүхий эд үйлдвэрлэхэд анхаарч эхэлсэн ч бэлтгэл хангах төдий ажиллаж байна. Ялангуяа өнгөрсөн жилээс хойш эрчимтэй яригдаж эхэлсэн занар гэх баялаг монголчуудын хувьд цоо шинэ боловч Франц зэрэг занарын талаар туршлагатай хөр өнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн. Занар ашиглах нь байгаль орчинд халтай, халгүй гэсэн маргаан бий. Гэхдээ ямар ч баялгийг эргэлтэд оруулахад эрсдэл бий. Үүнийг хэрхэн зөв тооцож, ямар бодлогоор ашиглахаас эрсдэл болон эдийн засгийн ач холбогдол нь тодорхойлогддог. Тиймээс занар бол эдийн засгийн ач холбогдлоороо манай хар алтнаас илүү анхаарал татсан чухал баялаг болоод байгаа юм. Занарыг эргэлтэд оруулснаараа шатахууны асуудлаа шийдэх гарц болно.

Уг нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гаргаж авах боломжтой. Гэхдээ маш их ус хэрэглэдэг тул байгаль орчинд халтай гэдэг. Цэвэр усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг монголчуудын хувьд энэ нь эрсдэл ихтэй. Түүгээр ч зогсохгүй гаргаж авсан шатахууны өртөг нь өндөр гэсэн тооцоо бий. Дорнод, Дорноговийн газрын тосны нөөц, чанар нь гайг үй ч үйлдвэр барих хэмжээнд биш гэж мэргэжилтн үүд үздэг юм билээ. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтээрээ шатдаг занарыг ашиглан нефть гаргаж авах чиг хандлага баримталж эхэллээ. Тиймээс манай улс дэлхийн шинэ чиг хандлага болсон шатдаг занарынхаа нөөцийг нарийвчлан судалж, илэрц бүхий ордуудад үнэлгээ өгөх, эргэлтэд зөв оруулах ажлыг эхлүүлэх шаардлагатай болоод байна.

Дэлхийн занарын ордууд 2011 оноос хойш бараг хоёр дахин нэмэгджээ

Занарын судалгааг манай улс 1983-1985 онд хийж байжээ. Үүгээр Дундговь, Төв аймгийн нутгийн зааг Ээдэмт, Хөмүүлтийн хөндий, Баян-Эрх уулын хаяа, Шавар даваа, Чандган талд занарын нөөц бүхий орд нээж, үнэлгээ өгч байсан аж. Үүнээс хойш 50 гаруй орд илрүүлснээс дээрх ордуудыг хамгийн их нөөцтэй нь гэж үзэж байна. Одоогоор 788 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэж тооцож байгаа ч энэ нь тархсан талбайн ердөө л 19 хувьд хийсэн судалгааны дүн юм. Тухайн үед Японы ITIT гэх төслийн хүрээнд Ээдэмтийн ордоос дээж авч судлахад 20 хувийн давирхай ялгарч, уг ордыг ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг тогтоож байжээ. 487 сая тонн занартай буюу 32 сая тонн занарын тос гаргаж авах боломжтой энэ ордоос нийлэг нефть гаргаж авахаар МАК өдгөө судалж байна. Шатдаг занарыг энерготехникийн аргаар боловсруулах (Еxsitu), газрын гүнд хийжүүлж, шингэрүүлэх технологийн аргаар боловсруулах (In-situ) гэсэн хоёр технологийг дэлхий нийт өргөн ашиглаж байна. In-situ нь занарын давхаргыг босоо болон хэвтээ цооногоор нэвтэлж, газрын гүнд бутлан сийрэгжүүлээд дараа нь халааж, шингэн ба хийн бүтээгдэхүүнийг цооногоор соруулж авдаг. Еx-situ нь уламжлалт ил уурхайн арга юм.

Эстони улс байгалийн баялаг гэх юмгүй. Гэхдээ 1980-аад оноос дотоод нөөц бололцоогоо ашиглан эрчим хүч гаргаж авах боломж бололцоо бүрийг судалжээ. Үүний үр дүнд тус улс өдгөө эрчим хүчнийхээ 90 хувийг занараас гарган авч, шатдаг занар ашиглах технологиороо тэргүүлэгч улсын нэг болсон. Харин монголчууд бид занарын баялгаа хар алт шигээ үнэд хүргэж чадах уу.

Занар бол улс бүрт байдаг баялаг биш. Дэлхийн 41 улсад занарын 137 тогтоц байдгийг АНУ-ын Эрчим хүчний агентлагийн судалгаагаар тогтоосон байдаг. Үүний нэг нь Монгол. Харамсалтай нь уул уурхайн салбарт ялангуяа занарын олборлолт, ашиглалтын туршлагаг үйгээс нүүрсний дараа орох эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ баялгаа үнэд хүргэж чадалгүй өдий хүрлээ. Харин одоо боломжоо ашиглах цаг болжээ.Занар бол дэлхийн төдийгүй Монголын эдийн засгийн шинэ чиг хандлага болж байна. Харин үүнээс монголчууд бид хоцролгүй, хөл нийлүүлэх шаардлагатай бус уу.

ЗАНАРЫН ШИНЭ ҮЕТЭЙ МОНГОЛ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани