Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосоо ашигласан орон баараггүй баяждаг гэв үү?

Газрын тосоо ашигласан орон баараггүй баяждаг гэв үү?"Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жилээс Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуулыг эхлүүлсэнд нутгийнхан ямар байр суурьтай байгаа, хайгуулын үйл ажиллагаа байгаль орчин, уугуул малчдын эрх ашгийг хамгаалж байгаа эсэхийг манай сонин сурвалжлан хүргэж байгаа билээ.
 
"Монголиа гладвилл Увс петролиум” компани Малчин сумын Хар азаргын сайд өнгөрсөн жил 1000-2000 метрийн гүнд хоёр цэгт газар өрөмдсөн нь усны судал, уур амьсгалд нөлөөлж байна гэж нутгийн өвгөчүүл үзэж байв. Учир нь энэ жил хур бороо татарч, байнгын салхи шуургатай байх болсныг тэд хэлж байна. Бүтэн долоо хоног нүүр нүдгүй шуурснаас болж илүү гэртээ чихэлдэн ямаагаа самнаж байгаа айл ч таарсан юм.
 
Үнэндээ газрын тос гээчийн талаар Увсын малчид, нутгийн иргэд нарийн сайн ойлголтгүй байна. Газрыг олон мянган метрийн гүнд өрөмдөж гаргаж авдаг энэ элемент, үйл явц байгаль орчинд халтай эсэх, хууль сахиулж хийж байгаад Монгол Улсын иргэний хувиар, газар нутгийнхаа эзний хувиар хянах, мэдээлэл авах эрхгүй. Зөвхөн иргэдээр зогсохгүй төрийн дээд албан тушаалтан, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс нь ч мэдлэг, мэдээлэлгүй хэрнээ их хэмжээний мөнгө, бүтээн байгуулалт орж ирнэ, малчид малаа маллах бус газрын тосонд ажиллавал цаашид ирээдүйтэй гэсэн хий хоосон амлалтыг хаа очсон газар бүртээ том дуугаар ярьж хэлж, нутгийнхны "тархийг угааж” байна.
 
Компанийн зүгээс сумын хэсэг хүнийг Шиньжян руу өнгөрсөн жил аваачиж туршлага судлуулж, газрын тосны олборлолттой газар дээр нь танилцуулсан гэх боловч мөнгө өгөөд зугаалуулсан гэсэн мэдээлэл Малчин сум даяар газар авчээ. Бүр нэг, нэг сая төгрөг өгсөн болохыг албаны хүн баталж ярьсан билээ. Аяллын багт малчдыг тө­лөөлж ганцаар явсан Б.Доржготовынд бид очсон юм. Тэрээр "Газрын баялгаараа юу байгуулж болдгийг өөрийн нүдээр харлаа. Газрын тосоо ашигласан нутаг орон баараггүй баяждаг юм байна. Бүтээн байгуулалт ч гэж сайхан юм байна. Газрын тос олборлож байгаагийн хажууд бидэн шиг малчид таван хошуу малаа маллаж байна. Эргэн тойрон нь нов ногооноороо. Эрчис мөрнөөс 480 км-т ус татаж тэр орчныг ундаалдаг гэсэн” гэж ирээд л очсон газраа өөд, уруугүй магтаж байв.
 
Ёс ёмбогор, төр төмбөгөр улс мэдээж олон бий. Ялангуяа хууль цаазат Хятад улсад. Харин манайд бол эсрэгээрээ. Гаднынханд байгалийн баялгаа олон жил ашиглуулж ирсэн ч өнөөдрийг хүртэл нүдэнд торох томоохон бүтээн байгуулалт алга.
 
Тэгвэл "Монголиа Гладвилл Увс петролиум” компани Увсын талыг ногооруулж, тэг дунд нь газрын тосны үйлдвэр барьж, дэргэд нь малчид таван хошуу малаа тал дүүрэн бэлчээх боломжтой хэмээн бодож байна уу гэвэл Б.Доржготов малчин таг гацаад хариулж чадсангүй. Үнэндээ Монголын чадал ийм байдалд арай хүрэх болоогүй. Тийм атал малчдын тархийг ингэтэл нь угааж нутаг усныханд нь адлуулах шаардлага юун. Аялалд явж ирснээс хойш түүнийг нутгийнхан нь ихэд нүд үзүүрлэх болсон гэнэ. Сум, багийн хурал цуглааны үеэр үг хаях нь энүүхэнд. Зарим нь дарамтална. "Аяллын багийнханд мөнгө өгсөн юм уу” гэж асуувал тэрээр эрс эсэргүүцэв. "Ямар маршруттай явсан бэ” гэвэл "Би ч малчин хүн болохоор нэг их уулзалт энэ тэрд ороогүй. Дайллага цайллагад оруулж, юм үзүүлж харуулсан” гэв.
 
М.Ганбаатар: МАЛЧИН СУМААС 43 ХҮН АВЧ АЖИЛЛУУЛСАН
 
Сурважлагын явцад Увс аймаг дахь газрын тосны салбарын дарга М.Ганбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
 
-"Увс-1” талбайд өнгөр­сөн жил ямар ажил хийгдэв?
 
-Би өөрөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Газрын тосны газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, зохицуулах үүрэгтэй. Өнгөрсөн жил тэд таван өрөм тавина гэж байсан. Би мэргэжлийн хүн биш  учраас сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жил гэрээ байгуулагдсан. Түүний дараа ажлаа эхэлсэн. Өрмөө авчрах, угсрах, шинжилгээ хийх, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлууд хийгдсэн. Энэ асуудалд бэлчээрийг талхлахгүй, байгаль орчин бохирдохгүй, нутгийн иргэдийн ёс заншил алдагдахгүй байх асуудлыг хангах ёстой. Тэнд мэргэжлийн хүмүүс ажилладаг юм билээ. Бид ч хуулиа барьсан. Боловсон хүчний асуудалд 30, 70-ын  харьцаатай ажилласан.
 
-Хэд гэсэн үг вэ. Орон нутгаас хэчнээн ажилтан авав. Тэд чухам ямар ажил хийсэн бэ?
 
-Малчин сумаас 43 хүн авч ажиллуулсан. 70 гаруй нь хятад ажилчин байсан. Монголчууд голдуу туслах ажил хийнэ. Цалингийн хэмжээ доод тал нь 700 мянган төгрөг.
 
-Өнгөрсөн жилийн ажлын төлөвлөгөө хэр биелэгдсэн бэ?
 
-Бичиг баримтаа бүрдүүлж, сургалт явуулж, лиценз авсны дараа ажил орой эхэлсэн. Таван өрмийн талбай зассан. Хэдэн өрөм тавихаа тэд өөрсдөө л илэрхийлсэн. Тэр хүрээндээ ажилласан байх. Би мэргэжлийн хүн биш учраас үр дүнг ярьж мэдэхгүй байна. 
 
-Энэ жилийн ажил хэзээ эхлэх вэ. Нутгийнхны дунд үүнтэй холбоотой янз бүрийн яриа байна лээ. Уг нь дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх ёстой гэж?
 
-Заавал тэдэнд эхэлнэ гэсэн хууль ёсны зүйл байхгүй. Одоогоор надад энэ ажлыг эхлүүл гэсэн даалгавар өгөөгүй байна. Хайгуулын аргуудаас алийг нь сонгож авч байгаа юм, түүнийгээ өөрсдөө компани дээр тендерээ зарлах байх.
 
-Та газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэлээ. Энэ ажиллагаа байгаль орчин, тэр дундаа Увс нуурт нөлөөлөх эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа?
 
-Хайгуулын талбай Увс нуурын хамгаалалтын талбайгаас хангалттай хол байгаа.  Бүх мэргэжлийн үнэлгээчид ирж энэ асуудлаар хурал цуглаан хийж хэлэлцсэн. Манай аймгийн ЗДТГ-т бүх сумын дарга нар, байгаль орчны байцаагч нарын төлөөллийн хамтарсан том хурал гурван удаа болсон. Дэлхий дээр нуур далай дээр хэдэн зуун жилээр газрын тос олборлож байгаа. Тэглээ гээд ширгэсэн нуур ус байхгүй.
 
-Газрын тосны компани "Монголиа глад­вилл Увс петролиум” Увс аймгийн 90 жилийн ойгоор компани 600 сая төгрөг хандивласан. Хандивын мөнгө хууль бусаар байгуулагдсан ТББ-ын дансаар шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн мэдээлэл байгаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
 
-Би мэдэхгүй. Энэ асуудал хэвлэл мэ­дээллийн хүрээнд явдаг байх. Би санхүүгийн асуудалд оролц­доггүй. Хууль тог­тоомж хэрхэн хэрэгжиж байгааг талбай дээр харах ёстой.
 
Түүнээс гадна зөв­хөн Малчин сум гэлтгүй бусад суманд хай­­гуулын ажиллагаа хийхэд эсэргүүцэх иргэд олон байв. Бидний замд Зүүнговь сумын иргэд таарч энэ талаарх сэтгэгдлээ хуваалцсан. Тэд хамгийн гол нь Дор­нодын араас орох эрс­дэлтэйг сануулж тэмцэхээ илэрхийлж байв.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Газрын тосоо ашигласан орон баараггүй баяждаг гэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани