Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнөөгийн Америкт нийгмийн баялаг нь хэрхэн хуваарилагдсан байдаг вэ

 

Ealth Inequality in America)

Би хүмүүсийг байнга ядуу дорой барьж байхыг, харин ламтан та тэднийг үргэлж мулгуу тэнэг бас аймхай байлгахыг даацгаая. Тэгэж байж л бид хамтран тэдний дээр удаан засаглах, хувь тавиланг нь дураараа эрхшээж байх боломжтой. 

                                                                          Английн хаан Генрих VIII

Америкт янз бүрийн хүмүүс оршин суудаг: залуу хөгшин, сул дорой хүчирхэг, ухаантай бас мангарууд. Тэгээд энэ жинхэнэ мангарууд маань яг алиа салбадай нар шиг  аашилж байхад нь ч би тэдэндээ хайртай хэвээр байдаг. Би Америктаа хайртай, бүр эдгээр мангарууддаа ч гэсэн

                                             АНУлсын ерөнхийлөгч Барак Хусейн Обама

Манай либерал ардчилагчид, цөөн хэдхэн неолибералч хөлсний үзэл сурталчид, тэднийг сохроор даган баясагч либеритари үзэлтнүүд харийн колоничлогчдын зүтгүүлж байгаа либерал ардчиллаар халхавчилсан далд зорилготой үзэл суртлыг нь улстөр-эдийн засгийнхаа гол чиг баримжаа болгон бараг бүх зүйл дээр тэднээр үлгэр жишээ татдаг бөгөөд өнгө мөнгөний тэр нийгмийг "заавал дуурайх, дагах ёстой" гэж монголын ард түмнийг ухуулан ятгаж ирсэн билээ. Гэвч сүүлийн 24 жилийн турш зүтгүүлж манай нийгмийн амьдралын бүх суурь үндсүүдийг орвонгоор нь бусниулсаар байгаа энэхүү алсын гүн гүнзгий хор уршигтай харийн гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааг тэд өмөөрөн хамгаалах гол бамбайгаа болгож монголчуудад хүчээр тулгаж байгаа "шилний цаадах чихэр" бол Барууны капитализмын гадна талын баян тансаг төрх байдалбилээ.

Тэгвэл энэ капитализмын гол туг болсон неолиберализмын үзэл суртлыг бусад улс орнуудад зэвсгийн хүчээр болон хэвлэл мэдээллийн тархины угаалга, барууны боловсрол сургалтын "зөөлөн хүч" гэгчээрээ тулган зүтгүүлэгч АНУлсад өөрт нь чухам юу болж байдаг, ардчилал - чөлөөт зах зээлийн тухай уран гоё дүрслэлтэй онол төсөөллүүд, элдэв уриа лозунгууд, Холливудын "үлгэрийн" кинонуудынх нь ард тэнд нийгмийн баялаг нь бодит байдал дээр ямар зарчмаар хэрхэн яаж хуваарилагдаж байдаг нь монголчууд бидний сонирхлыг татах сэдэв яах аргагүй мөн юм.... 

Орчуулга: 

Харвардын Их сургуулийн Бизнес, эдийн засгийн онолын професссор 5000 гаруй америкчуудаас санал асуулга явуулж тэдний үзэж байгаагаар одоо Америкт нийгмийн бүтээж байгаа баялаг нь хэрхэн хуваарилагдаж байгааг асуусан байна. Ингээд тэд түүнд ингэж хариулсан ажээ.

Эхлээд харьцуулалтыг хялбар болгох үүднээс АНУлсын нийт иргэдийг хувааж дээд ба доод ба тэдгээрийн хооронд гурван хэсэг бүгд тус бүр 20% байхаар 5 хэсэгт хуваасан байна. Үүний дараа тэднээс энэ улсад нийгмийн баялаг хэрхэн хуваарилагдсан байгаа байх гэж бодож төсөөлж байгааг нь асууж өгсөн хариултуудыг нь энэ 5 хэсэгтээ хуваарилж харуулсан байна. Мөн энэ асуултын дараа тэдний үзэж байгаагаарулс оронд нь нийгмийн бүтээж байгаа баялаг хэрхэн яаж хуваарилгдсан байх нь нийт улс нийгэмд маш зохимжтой /ideal/ болохыг асуусан аж.

Америкчуудын 92% нь буюу 10 хүнээс 9 нь нийгмийн баялагийн хуваарилалтыг What american think The Distribution is - одоо ийм байдлаар хуваарилагдсан байгаа байх гэж ойлгож төсөөлж байна гэж хариулсан байна. Мөн тэдний 90% нь Distribution 92% choose as ideal ийм байх ёстой, ийм байвал маш зохимжтой - идеал байх болно гэж үзсэн байна. Гэвч тэдний бодож төсөөлж  байгаа нийгмийн баялагийн хуваарилалтын талаархи энэхүү дүгнэлт ба өнөөгийн бодит байдал хоёрын хооронд дэндүү их зөрүүтэй байгаа байдал нь өнөөгийн энэ систем бол дэндүү шударга бус байна гэдгийгамерикийн нийгмийн дийлэнх нь ойлгож хүлээн зөвшөөрч эхэлснийг харуулж байна. Мөн энд хамгийн сонирхолтой өөр нэг дүгнэлт бол Америкт яг үнэн хэрэг дээрээ нийгмийн бүтээж байгаа баялаг нь одоо яг хэрхэн хуваарилагдсан байгаа бодит байдал буюу -ACTUAL Dustrubution of Wealth in the U.S нь жирийн америкчууд улс орондоо чухам юу болж өрнөж байдгийг ойлгож төсөөлж байдгаас нь огт өөр, асар их зөрүүтэй байгаа явдал юм! Мөн өнөөгийн энэхүү бодит байдал нь олонх америкчуудын  хүсч байгаа - маш зохимжтой /ideal/ байх болно гэж үзэж байгаа тийм хуваарилалтаас өнөөдөрхичнээн алс хол оршиж байгаа явдал юм. 

Дээрхи 3 графикаас харвал өнөөгийн америкийн нийгмийн 40% -д нь хэрэг дээрээнийгмийн бүтээж байгаа баялагаас бараг юу ч ноогддоггүй гэсэн үг юм. /график дээр бараг харагдахгүй байгаа тэр улаан цэг !!! /

Тэгвэл америкийн өнөөгийн нийгмийн 1% нь үлдсэн 90% буюу 10 америкчуудын 9-ийг нийлүүлснээс ч илүү их нийгмийн баялагийг (зураг дээр зүүн дээд талын том хэсгийг)  дангаараа өмчилж эзэмшиж байна. Энэ бол үнэхээр аймшигтай, итгэхэд бэрх ялгаа юм! 

Эдгээр графикууд нь өнөөгийн зарим хүмүүст ойлгоход хэцүү, бэрх байж болох юм. Иймд арай өөр хялбар аргаар энэ байдлыг дахин авч үзье. АНУлсын 311 сая иргэдийг тооцоо харьцуулалт хийхэд хялбар болгох үүднээс 100 хүнээр төлөөлүүлж авч үзье. Энэ 100 хүнд багш нар, дасгалжуулагчид, гал сөнөөгчид, барилгачид, инженерүүд, эмч нар, шүүгчид, банкирууд, компанийн захирлууд, нэр алдартай хүмүүс гээд л бусад хүмүүс бүгд орж байгаа гэж төсөөлье. Одоо тэгвэл хамгийн баян хүмүүсийг зүүн тал уруу нь, харин хамгийн ядуу хүмүүсийг баруун тал уруу нь ялгаж нэг эгнээнд оруулан зогсооё. Дараа нь тэднийг өмнөх загварын манай бүх хүн амыг орлогоор нь 20%-иар заагласан 5 хэсгүүдэд оруулсан гэж үзэж хуваан зохих өнгөөр нь будсан гэж төсөөлье.

Одоо АНУлсын үндэстний бүх баялаг (2009 онд 54 их наяд доллар гэж тооцсон)-ийг бас төсөөлөхөд хялбар болгох үүднээс асар их хэмжээний бэлэн долларууд гэж үзээд энэ их мөнгийг нөгөө 100 хүндээ тэдний одоо яг бодиттой эзэмшиж өмчилж байгаа баялагийн хувиар нь хувь тэнцүүлэн хуваарилаад харцгаая. 

Хэрэв манай нийгмийн бүх хэсгүүдэд манай үндэстний баялагийг жигд хуваарилчих юм бол "бид бүхнийг айлган сүрдүүлж ирсэн нөгөө коммунизм, социализм" нь болчихно. Иймээс одоохондоо бол ингэх боломж байхгүйг бүгд мэдэж байгаа. Бас үүний хажуугаар бид бүхэн америк мөрөөдөлдөө хүрч, улс орон маань хөгжих байхын тулд асар их хөдөлмөрлөх сэдэлтэй байх, ийм хэрэгцээ шаардлагатай байгааг бид мэдэж байх ёстой. 

Одоо энэ бол Distribution 92% choose as ideal - бид бүхний хүсч мөрөөдөж байгаа нийгмийн баялагийн хуваарилалт юм. Энэ бол тийм ч муу хуваарилалт биш ээ, учир нь хамгийн баян америкчууд гэхэд л хамгийн орлого багатай ядуусаас 10-20 дахин их орлого олж байгаа тул нөгөө ажиллах сэдэл нь байгаа гэсэн үг. Мөн энэ тохиолдолд энэ ядуус ч гэсэн үнэн хэрэг дээрээ тийм ч их ядуу биш, мөн энд баячуудын давхарга руу аажмаар шилжиж байгаа хүчирхэг дундаж анги байгаа нь харагдаж байна. Нийгмийн баялагийн яг ийм хуваарилалтыг өнөөгийн 10 америкчуудын 9 нь буюу хүн амын 92% нь, үүнд Бүгд найрамдах намын талынхан ч, Ардчилсан намын талынхан ч ялгаагүй "шударга" хэмээн хүлээн зөвшөөрч ийм хуваарилалтыг "идеал" гэж сонгож байна! 

3:21-минутаас: Харин энэ бол What american think The Distribution is - буюу одоо америкчуудын яг ийм байгаа байх гэж ойлгож төсөөлж байгаа хуваарилалтын график. Энэ хуваарилалтыг харахад л нийгмийн баялагийн хуваарилалт тун шударга бус байгаа нь ойлгомжтой, шууд нүдэнд тусч байна. Гэвч энэ график бас ч тийм ч бүүр муу биш юм. Энэ хуваарилалтын үед орлого багатай ядууст улам хүнд хэцүү байх нь тодорхой, мөн дундаж ангид ч "живчихгүйн" тулд илүү их хүчин чармайлт хэрэгтэй, харин энэ тохиолдолд баячууд ядуусаас 100 дахин, дундаж ангиас даруй 10-20 дахин их орлого олж байгаа юм. Гэвч харамсалтай нь, энэ хуваарилалт бол өнөөгийн АНУлсад үнэн хэрэг дээрээ бүрэлдсэн байгаа нийгмийн баялагийн бодит хуваарилалттай ядаж ойролцоо ч биш байгаа явдал юм!   

3:53 минутаас: Одоо энэ бол ACTUAL Dustrubution of Wealth in the U.S буюу өнөөгийн АНУлс дахь нийгмийн баялаг нь бодитоор ямар харьцаагаар хуваарилагдсан байгааг харуулсан график юм. Эндээс харвал манай нийгмийн доод хэсгийн 40 гаруй хувь нь нийгмийн баялагаас юу ч хүртдэггүй, харин дундаж ангид өмнөх загварын ядуустай бараг ижил түвшинд нийгмийн баялагаас багахан хувь нь ноогддог, мөн 10% "жирийн" баячууд ч энд багахаан хувийг эзэлж байна.

Харин үлдсэн хамгийн дээд 10% бол манай улс нийгмийн бүтээсэн, мөн бүтээж байгаа үндэстний баялагаас хамгийн их хожиж улам баяжиж байгаа хэсэг юм.Тэдний 2%-5% нь энэ зураг дээр ч багтахгүй, энэ график дээр харагдахгүй - тасархай их баялагийг өнөөдөр өмчилж байна.

Тэгвэл тэднээс гадна 1%  хэт баячууд энэхүү график дээр хайчилж байж багтааж үзүүлж байгаа энэ их баялгаас даруй 10 дахин их хөрөнгө баялагийг дангаараа өмчилжбайна! Энэ графикийн хажууд одоо энэ тусдаа харагдаж байгаа асар том дөрвөлжин - үлэмж их баялаг бол америкийн 1% хэт баячуудын дангаар өмчилж байгаа хөрөнгө баялаг - бэлэн долларууд нь гэсэн үг юм. 

Эд нар бол бид бүхний байнга сургийг нь сонсож байдаг нөгөө 1% хэт баячууд юм. Энэхүү ганцхан хувь ч хүрэхгүй хэт баячууд өнөөдөр АНУ-ын үндэстний бүх баялагийн 40% гаруйг дангаараа өмчилж эзэмшиж байна! Харин тэгвэл АНУлсын иргэдийн 80% нь буюу 100 хүний 80 нь эсвэл 10 хүний 8-д нь манай үндэстний бүх баялагийн ердөө 7-хон хувь баялаг ноогдож байна! Энэхүү бодит нөхцөл байдал сүүлийн 20-30 жилийн /рейганомик, неолиберализм ид гаарч байсан/ турш зөвхөн муудсаар ирсэн юм. 

Мөн өнөөдөр энэ 1% хэт баячууд АНУлсын үндэстний бүх орлогын 24%-ийг дангаараа хүртэж байна. 1976 онд энэ үзүүлэлт 9% байсан бол 2012 онд 24% болсон юм.  

Мөн энэ 1% хэт баячууд одоо зах зээл дээрхи бүх хувьцаа, мөнгөн сангуудын 50%-ийг бас дангаараа өмчилж байна. Харин тэгвэл бүх америкчуудын 50% нь энэ бүх хувьцаа, мөнгөн сангуудын зөвхөн 0,5%-ийг нь эзэмшиж байгаа нь тэд өдрөөс өдөрт зөвхөн амьд үлдэхийн төлөө л тэмцэж амь зууж байдаг гэсэн үг юм. . 

Тэгвэл баячууд энэ их мөнгө хөрөнгийг хэрхэн яаж хуримтлуулж байгаа вэ?

Тэд нар ийм их орлого олохын тулд маш их ажилладаг гэж сурталчилдаг шүү дээ. Гэвч нэг компанийн гүйцэтгэх захирал дундаж нэг ажилтнаасаа 380 дахин их ажиллаж хөдөлмөрлөдөг гэдэгт та бүхэн итгэх үү, ер нь? Энд зарим том компаниудын топ менежерүүдийн авдаг хүний санаанд багтамгүй асар их цалин бонусыг биш ердөө л нэг дундаж компанийн дундаж гүйцэтгэх захирлын авдаг цалинг ажилтных нь цалинтай харьцуулан жишиж жишээ болгон авсан юм. Энэ байдал нь дундаж нэг ажилтан нь 1 сар гаруй ажиллаж байж захирлынхаа 1 цагийн хөлстэй тэнцүү цалин авдаг гэсэн үг юм... !?

/Энэ бол экономикс гэгч хулхи онолоор нийгмийг зориуд мунхруулсан зохион байгуулалттай залилан, капиталчид лоббидон хуульчилж авсан улайм цайм дээрэм тонуул, нийгэм олон нийтийг тархины угаалгаар л одоохондоо хүлцэнгүй хүлж барьж байгаа боолчлол юм - bolor.info/ 

Бид бүхэн ажиллаж хөдөлмөрлөж байгаа америкчуудын хувьд манай нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг тогтоохын тулд социализмд хүрэх бүх замыгтуулах албагүй биз ээ.

Гэвч бид өөрсдөө МАШ ЗОХИМЖТОЙ - IDEAL гэж үзэж байгаа нийгмийн баялагийн ядаж тэр хуваарилалтандаа хүрэхийн тулд бидэнд одоо хэрэгтэй байгаа зүйл бол  ердөө л  ӨНӨӨГИЙН ЭНЭ ГҮН ХОВСДЛЫН НОЙРНООС СЭРЦГЭЭХ, ЭНЭ УЛС ОРОН ДАХЬ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛ БИД БҮХНИЙ БОДОЖ ТӨСӨӨЛЖ БАЙГАА ШИГ ОГТХОН Ч ТИЙМ БИШ ЭЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ ...

 

 

Зураг дээрхийг орчуулбал: Хэрэв АНУлсын нутаг дэвсгэрийг америкийн үндэстний баялаг нь одоо хэрхэн хуваарилагдсан байгаа харьцаагаар хуваах юм бол: бүх хүн амын 40% -д нь өчүүхэн улаан цэг, 20%-д нь доод талын жижигхээн "гурвалжин", 30%-д нь доод талын "ёроол", харин 10 хүний нэгд нь буюу 9%-д нь "баруун талын" томоохон хэрчим; Анхаар! 100 хүний 1-д нь буюу 1%-д нь зүүн талын асар том хэрчим ноогдож байна!

Үүнийг ардчилал буюу олонхийн засаглал = шударга хуваарилалт гэдэг гэж үү?!

 Эх сурвалж: Bolor.info

Өнөөгийн Америкт нийгмийн баялаг нь хэрхэн хуваарилагдсан байдаг вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани