- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Таван толгойд 5 тивийн Энхийг сахиулагчид туршлага солилцон "дайтаж байна"
Өглөө эртлэн ЗХЖШ- ын зараар Олон улсын цэргийн хээрийн сургуулилт болж буй Төв аймгийн нутаг дахь Таван толгойд очлоо.
Энд "Хааны эрэлд- 2016" цэргийн хээрийн сургалт, сургуулилт болж байгаа юм.
Энд "Хааны эрэлд- 2016" цэргийн хээрийн сургалт, сургуулилт болж байгаа юм.
Таван толгойд таван тивийн 47 орны 2000 гаруй дайчин эрс цэргийн эрдмийн туршлага солилцож байна.
Биднийг тус сургуулийн монгол талын удирдагч, хурандаа Л.Гансэлэм, АНУ-
ын талын удирдагч хурандаа Макнэссон нар тосон авч штабын төв байрандаа
хээрийн сургуулилтаас танилцуулав. Төв штабын байранд биднийг ороход
ханын цагийн зүү Монгол Улсад 10 цаг 07 минутыг зааж байхад Африкийн
Өмнөд Судан улсад 04 цаг 07 минутыг зааж буй нь сонирхолтой. Өмнөд Судан
улсад манай энхийг сахиулагчид олон сайн үйлс бүтээж, албаа нэр төртэй
хааж байгаа билээ.
Сарын өмнөхөн зэвсэг нуусан этгээдүүдийг илрүүлж, зэвсгийг нь олзлон
орон нутгийн олон мянган иргэнийг гэнэтийн халдлагаас аварсан гайхам
гавьяа байгуулж НҮБ- д сайшаагдсан. Мөн 7 хоногийн өмнө халдлагад өртөж
эвдрэн нурсан эмнэлгийн байшинг засч засварлан эмч нар,
лабораторийн болон эмчлүүлэгчдийн өрөөг тохижуулан өгсөнд Өмнөд Суданы
удирдлага, НҮБ, АНУ- ын цэргийн төлөөлөгчдөд магтагдсан мэдээг " Сайн
мэдээ"-ний уралдааны буландаа онцлон нийтэлсэн билээ.
Штабын дарга, дэд хурандаа Д.Жавхланбаяр бүхий л хөтөлбөрөө дэлгэрэнгүй тайлбарлав.
Олон улсын энэ сургуулилтын ач холбогдлыг НҮБ- ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцоход бэлтгэх, олон улсын цэргийн харилцааг нэмэгдүүлэх, зэвсэг хангамж сайжруулах, сургалт бэлтгэлийг бодит байдалд ойртуулах, цэргийн тактик аргыг хөгжүүлэх, тухайн улс орон, бүс нутгийн эрүүл мэнд, барилгын салбарт хүмүүнлэгийн ажил хийх гэсэн томоохон хөтөлбөрийг цахим самбартай хамжин цомхон тайлбарлалаа. Манайны цэргийн залуу дарга нар англиар чөлөөтэй ярьж бас бидэнд шууд орчуулж буй нь бахархмаар санагдаж байв.
Биднийг штабаас гаруут Катарын хоёр генерал тосон уулзлаа.Тэд анх удаа ажиглагчаар оролцож байгаа аж. Ирэх жилээс цэргийн салаагаа авчирч магадгүй гэнэ.
Энэчлэн бид эмнэлгийн сургалт хийж буй Филиппиний цэргүүд дээр очив.
Гэмтэж шархадсан цэргийг асран хамгаалж, эмчлэх арга туршлагаа хуваалцаж
байна. Асар дотор гэмт халдлагад ашигладаг гар хийцийн галт зэвсгийг
илрүүлэх, аюулгүй болгох хичээл зааж буй АНУ- ын сургагч багш болон олон
орны цэргүүдтэй уулзлаа.
Энэ сургалтад хятад, солонгос, энэтхэг, пакистан, орос, польш, япон,
чех...гээд эрс тэс ёс заншилтай, хил болон арал нутгийн маргаантай, улс
төрийн өөр өөр тогтолцоотой улс орны цэргүүд тохой нийлэн суугаад америк
сургагч багшийнхаа үгийг анхааралтай сонсч, терроризм гэгч нэг л аюулыг
зэрэгцэн сөрж, хэт даврагчид, амиа золиослогчдын биедээ зүүж орж ирдэг,
дэлбэрэх зэвсгийг яаж илрүүлэх, аюулгүй болгох аргаас шамдангүй
суралцаж байгаа харагдлаа.
Тэндээс Солонгос цэргүүдийн шалган нэвтрүүлэх бүсийг хамгаалж буйг харлаа.
Тэндээс Солонгос цэргүүдийн шалган нэвтрүүлэх бүсийг хамгаалж буйг харлаа.
Цааш явж мина илрүүлэх бэлтгэл хийж буй цэргүүдийг сонирхов. Тэнд канад, америк сургагч багш нар байна. Удахгүй 8 дугаар сард Африкийн Өмнөд Судан улсад очих Монголын энхийг сахиулагчид бэлтгэлээ шургуухан хийж байна. Монголын 850 дайчин Өмнөд Суданд очих бэлтгэлийг яг энэ сургуулилтаасаа бататгаж байгаа ажээ.
Үдийн зоогийг олон орны цэргүүдтэй хамт барив. Амтат сайхан хоол байна!
Ахлах тогооч бүсгүй нэг ээлжинд 500 цэрэг 30 минутанд цэмцийтэл
хооллоод гардаг. Олон орны цэргүүдэд нийцсэн хоолыг дэлхийн стандартаар
хийж байгаагаа дуулгав.
Хоолны дараах хэдэн мөчид Америк, Монголын цэргийн хоёр удирдагчаас ярилцлага авч амжлаа.
Цэргүүд зоогоо бариад шууд сургуулилтдаа гарчихжээ. Дүрвэгсэд, аюултай бүсэд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж өгч буй хятадын цэргийн ажиллагааг ч үзэв. Хүмүүнлэгийн тусламжийг тун нарийн хяналт хамгаалалт дор олгодог юм байна. Дээрэмчид, босогчид, хулгайчид тал талд отоотой байдаг учраас зарим хүн тусламжийн бараагаа дээрэмдүүлдэг байна. Нэгэн ази бүсгүй юмаа дээрэмдүүлэхэд хятад цэргүүд шуурхай туслан дээрэмчдийг барьж, буу зэвсгийг хураан авч байгаа харагдсан нь яг л дүрвэгсдийн дунд байгаа мэт.
Нүүрээ халхалсан амиа золиослогчдын дүрд манай Энхийг сахиулах Нэгдсэн сургалтын төвийн багш-сургагч залуу офицерууд чадварлаг, үнэмшилтэй "тоглож" байна. Тэсрэх бодис, буу шийдэм барьчихаад шал согтуу гуйвж дайвж яваа хүнийг босогч, даврагч, амиа золиослогчдын алин болохыг ялгахад нэн бэрх. Гэвч эндхийн 11 цэгт ажиллаж байгаа дайчид тэдэнтэй гардан тулж, буудалцаж, ярилцаж, шархдаж, шархдуулж, эмчилж янз бүрээр л харьцаж, дайны бүсийг аюулгүй болгож чадаж байгааг харахад бахархам. Аргагүй л энхийг сахиулагчид юм даа.
Тэндээс зэвсэглэсэн босогчидтой тулгарсан Америкийн энхийг сахиулагчдын
буудалцаж, шархдаж, шархдуулж буй "дайны зураглал"-ыг хараад манай
зарим сэтгүүлч цочиж, буун дуунд цочоогоо арилгах шиг болов. Ийнхүү
хээрийн сургуулийн 11 цэгт "дайтаж" буй энхийг сахиулагчдын нэгэн өдрийг
хамтдаа өнгөрөөлөө.
Энхийг сахиулагчдын нэгдсэн төвөөр орж олон улсын цэргийн удирдлагууд
цуглан тактик, оператив, ирсэн мэдээллийн дагуу шуурхай дүгнэлт гарган
хээрийн салаад руугаа үүрэг даалгавар өгч буй команд штабын үйл
ажиллагааг сурвалжлаад бидний хээрийн аялал өндөрлөсөн юм.
Таван толгойд очилгүй хэдэн жил өнгөрчихжээ. 2006 онд анх удаа болсон
хээрийн сургуулилтыг сурвалжилж байснаа санав. Тэр үед Таван толгойн
нүцгэн хээр талд дан даавуун майхан бариад гадаадын цэргүүдийг тосч байж
билээ. Хэдхэн модон жорлон барьсан нь болхи ч харагдаж байсансан.
Тэр үед 10 гаруй орны 1000 гаруй цэрэг ирэхэд Таван толгой доргих шиг
болж байсан.Сүрхий ч буун дуу гаргаж, гранат тэсэлж, гал утаа тавьж,
дайны байдлыг ширүүхэн өнгөөр харуулж байсныг тод санав. Анх удаа буун
дуу сонссон телевизийн зураглаач залуус цочин таварцаглан ойчиж байсныг
санан инээд хөөртэй ярьж, залуустаа санамж сэрэмж өгч явлаа. Энэ удаа
тийм ч ширүүн үйл явдалтай таарсангүй. Одоо Таван толгой тохилог байр,
барилгатай, хээрийн сургуулийн талбай бүр нь эмх цэгцтэй, сургалт ч
өөрчлөгдчихжээ.
НҮБ- ын дэргэдэх Энхийг сахиулагчдын төв штаб шиг ажиллаж байгаагаа Л.Гансэлэм онцолж байсан нь батлагдав.
Тэрбээр НҮБ- ын яг дэргэд Олон улсын цэргийн хүчний нэгдсэн командлал
гэж хамгийн том штаб байдаг. Бид яг энэ штабын хэмжээнд ажиллаж байна
гэж онцолсон. Олон улсын энхийг сахиулагч орнуудын дээд офицерууд команд
штабын байрандаа тактикаа боловсруулаад түүнийг нь хээрийн салаадын
сургуулилт дээр шууд хэрэгжүүлж байгааг бид нүдээр үзлээ.
АНУ- ын хурандаа Макнэссон " Монголын энэ сургуулилт үнэхээр цогц болж
чадсан байна. 11 төрлийн сургуулилтыг хийх боломжтой сургалтын төвд олон
орны цэргүүд ихийг сурч чадаж байна. Бас нэг сонин нь нэг өдөрт
4 улирлыг цуг үзлээ. Өчигдөр цас орж, шуурч, бороо орж, салхилж, нар
гарч / арай солонго татсангүй гэж хошигнов/ сонин үзэгдлүүд зэрэгцсэн"
гэж ярилаа.
Ихийг үзэж нүд тайлсан америк хурандаа маань "Таван толгойд хэрэгжүүлж
буй энэ хөтөлбөр бол бусад улс оронд хийдэг сургалт, сургуулилтаас илүү
өргөн хүрээтэй, НҮБ- ын том штабын хэмжээнд бүрэн цогц, бүтэн цогцолбор
сургуулилт болж чадаж байна" гэж үнэлэв. Басхүү америк монгол хоёр талын
удирдагч хурандаа нар маань өөрсдийгөө "хөгширчихсөн" гэж голов. Хэдэн
настай болоод өөрсдийгөө голоод байгааг лавлавал 40 насны босгыг л давж
буй гэнэ. Учир нь, эргэн тойрны 11 цэгт сургагч багшаар ажиллаж байгаа
офицерууд 20-30 настай шижигнэсэн залуус байв. Нээрэн ч дэслэгчийн
мөрдэстэй, гялалзсан залуу дарга нар тэвхэлзэж байв. Мөн энд эсрэг
тэсрэг үзэлтэй, бие биеэ дайсан гэж үздэг улсын цэргүүд нэг цэг дээр
хамтран ажиллаж, бараг л "эвлэрсэн" гэх хошигнолыг ч Л.Гансэлэм хурандаа
маань хэлсэн.
Тухайлбал, БНХАУ, БНСУ- ын цэргүүд эхлээд бие биенээ зэвүүцэнгүй харж,
зэнзэрхэн хөндийдүү байсан бол нэг цэг дээр нэг багаар ажиллаад эерэг
харилцаа бий болгожээ. " Хааны эрэлд" олон улсын цэргийн хээрийн
сургуульд НАТО- гийн эвслийн орноос ирж оролцдог болжээ. Чех, Унгар,
Польшийн цэргүүд сүүлийн үед тогтмол оролцож байна. Гэтэл НАТО- ийн
эвслийн орныхон ОХУ хоорондоо ямархан харилцаатай байгаа билээ? Энд бол
арай өөрөөр харьцах жишээтэй. Энхийг сахиулах үйлс бол дэлхийн нэгэн
зорилготой үйл тул эсрэг тэсрэг улсын цэргүүд ч эвсэн нэгдэхээс
аргагүй. Арлын маргаанаас болоод Хятад, Япон цэргүүдийн хооронд
зөрчилдөх явдал буй.
Гэвч энд нэгдээд л үүргээ цуг гүйцэтгэх хичээл сургуулилт таарах нь
байна. Дэлхийчлэл-даяарчлал гэж энэ. Үүнээс ч соньхон юм бас
тааралдлаа. Манайхны эрлийз, хурлийз гэдэг үг ч хэрэггүй болжээ.Олон
орны цэргүүд дунд, тэр дундаа сэтгүүлч нэгэн бүсгүйн үндэс угсаа үүнийг
батлаад өглөө. Давжаахан ази бүсгүй бидний дунд явж байсан юм. "СОЁМБО"
сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж бид хоёр түүнийг Солонгос, Хятадын л
нэг байх гэж маргалдсан юм.Арайтай л мөрийцсөнгүй. Тэгээд асуулаа.Пон
хэмээх нэрийн зүүлттэй бүсгүй маань инээд алдан "Аав маань Хятад, ээж
маань япон, би хятад-япон хүн.Гэхдээ Америкт өсөөд одоо цэргийн сэтгүүлч
хийж байна" гэлээ.
Энэ бүсгүйг ямар хүн гэх вэ? Дэлхийн хүн л байгаа биз дээ.Ер нь одоо дэлхийд олон үндэстний гэр бүл бүрдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Монголчууд ч хятад, япон, солонгос, европ, америк...бүр африк гэр бүлтэй, дундаасаа хүүхдээ төрүүлэн өсгөсөөр байгаа биз дээ.
Харин том үндэстэн бол энэ даяарчлалыг тоохгүй, цусаа сэлбээд дажгүй л байх.
Жижиг үндэстэнд хэцүүдэх гэм бий. Цусаа сэлбээд авах сайн талтай ч үндсээ алдах явдал гарч болзошгүй.
"Хааны эрэлд" олон улсын цэргийн хээрийн сургууль Монгол Улсад бол нэн хэрэгтэй юм.
Анх 2006 онд манай улсад дараа нь Тайландад "Хааны эрэл" цэргийн хээрийн сургууль болж байж. Тэгтэл тус улсад тогтворгүй байдал хурцадсан тул больжээ. Монголд бэлэн хийсэн туршлага боломж байсан тул 2007, 2008 онд дахин таван дэлхийн цэргүүд сургуулилтаа хийжээ. Тэгээд 2009 оноос ерөөсөө Монгол улсад тогтмол хийдэг болъё, улам ч өргөжүүлэн илүү олон улсыг хамруулья гэх шийдвэр гарч түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Анх хээр талд даавуун майхантай эхэлж байсан энэ сургуулилт одоо суурин тохилог байр бүхий том төв болж чаджээ.
2006 онд дэслэгч цолтой анхныхаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод
гүйж явсан Н.Батсайхан гэгч одоо дэд хурандаа болчихсон ЗХЖШ- ын даргын
туслах болжээ.Биднийг өглөөнөөс орой болтол 11 халуун цэгт дагуулж явсан
дэд хурандаа Энхцаг маань ч энхийг сахиулах ажиллагаанд
олонтаа оролцсон, очсон газар бүхэндээ сайшаагдсан, англиар ус цас шиг
ярдаг сайхан залуу байна.
"Соёмбо" сонины сурвалжлагч Х. Ганзул хэмээгч бүсгүй ч 10 жилийн хугацаанд хошууч цолтой болтлоо дэвшжээ.Тэрбээр гадаадын энхийг сахиулах ажиллагааг хэд хэдэнтээ газар дээрээс нь сурвалжилсан байна. Ер нь тус цэргийн сониныхон бараг л бүгдээрээ нэгээс илүү удаа энхийг сахиулагчдын халуун цэгт очиж ажилласан гэж сонины эрхлэгч, хурандаа Нямдорж онцлов. Одоо Өмнөд Суданд дэслэгч, сэтгүүлч Ч.Мөнхзориг 6 сар ажиллаж байгаа бөгөөд 8 дугаар сард ээлжээ солилцоод эх орондоо ирэх юм байна.
Ийнхүү монгол цэргүүд дэлхийн цэргийн эхний жагсаалд баттай, бардам алхах болжээ.
Удахгүй Таван толгойн ганцхан сургалтын төв өргөжиж, олон улсын хээрийн
сургуулилтын хотхон ч болох ирээдүй байна. Дэлхийг нэтгэсэн Чингис
хааны үр удам өдгөө "Хааны Эрэлд"-ээ олон улсын цэргийг нэтгэх дэлхийн
цэргийн төв болсныг эндээс харж болно.
Бас эцэст нь багцлаад хэлэхэд Таван толгойд 5 тивийн энхийг сахиулагчид туршлагаа солилцон "дайтаж" байна.
2016.05.26.Таван толгой.
Ж.Батсайхан
гэрэл зургийг Т.Чимгээ
Таван толгойд 5 тивийн Энхийг сахиулагчид туршлага солилцон "дайтаж байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани