- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад улс дэлхийн цөмийн эрчим хүчний салбарыг эзлэхээр төлөвлөж байна
Хятад улс дэлхий дахиныг аварга том байгууламж болгохоор төлөвлөж байна. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу хаа сайгүй, бүх зүйлийг барьж байгуулж байгаа аж. Тухайлбал атомын цахилгаан станц барих төсөл, төлөвлөгөө үүнд багтсан нь дэлхийн мэргэжилтнүүдийг түгшээж байна. Хятадын Засгийн газар барьж байгуулсан АЦС-ын тоогоороо нэгдүгээр байранд орохоор тэмүүлж байна. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар атомын эрчим хүчинд ингэж яарч давшлах нь объектуудын найдвартай байдалд таагүйгээр нөлөөлж болзошгүй гэнэ.
БНХАУ-ын "China National Nuclear Corp” (CNNC) эрчим хүчний байгууллага Суданд эхний АЦС-аа барихаар болсон тухай мэдээлэл ил болсны дараахан энэ эрсдэлийн талаар дахин хөндөж эхэлжээ. Африкийн энэ оронд анхны атомын цахилгаан станц барих зөвшилцлийн хүрээнд талууд өнгөрсөн даваа гарагт гарын үсгээ зурсан тухай "Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Судан улсын хувьд эдийн засгийн хөгжилд нь саад тушаа болж байгаа эрчим хүчний асуудлаа холын Хятадын түншүүд, атомын эрчим хүчний тусламжтайгаар шийдвэрлэж чадна хэмээн найдаж байгаа аж. Гэвч "Spiegel” сэтгүүлийн тэмдэглэснээр төслийн бүх давуу талыг үгүй хийх нэг асуудал байгаа гэнэ.
Хятадууд тус станцад өөрсдийн "Хуалун-1” (Хятад луу) реакторуудаа угсрах болно. "CNNC”-ийн захирал Сунь Цинийн хэлснээр Хятад улс атомын эрчим хүчний зах зээлийг эзлэхийн тулд 2025 он гэхэд жил бүр 30 ширхэг "Хуалун-1” реакторыг бусад оронд худалдахаар төлөвлөсөн байна. Хятадын эрчим хүчний салбарынхан Суданаас гадна Румын, Саудын Араб, Аргентин, Кенид реакторуудаа нийлүүлэх зөвшилцөл байгуулжээ. Ингэхдээ "Хуалун-1” реактороо зөвхөн хөгжиж буй орнуудад нийлүүлээгүй. Тус улсын эрчим хүчний бас нэг томоохон компани болох "China General Nuclear Power Corporation” Их Британийн Эссекс гүнлэгийн Брудуэлл дэх АЦС-д реакторуудаа угсрахаар тохиролцож чадсан байна. Гэхдээ атомын объектуудыг ийм хурдацтай барих нь найдвартай байдлыг нь бууруулж болзошгүй гэж нэр хүндтэй мэргэжилтнүүдийн хэлснээр эш татан "Spiegel” тэмдэглэжээ. Лондоны "Chatham House” төвийн шинжээч Энтони Фроггат "Ийм богино хугацаанд олон реактор барина гэдэг нь осолтой. Үүний улмаас алдаа гарч, техникийн аюулгүй байдлын дүрэм журам алдагдаж болзошгүй” гэжээ.
Мэргэжилтнүүд хэдийгээр болгоомжилж байгаа ч суданчууд АЦС барих мөчийг тэсэн ядан хүлээж байна. Зөвшилцөлд Суданы Санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн сайд Бадр-Эддин Махмуд гарын үсэг зуржээ. Түүний үзэж байгаагаар уг төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болох гэнэ.
Үнэхээр ч эрчим хүчний салбар хоёр орны харилцааны хамгийн урагш ахиж буй хэсэг гэж хэлж болно. АЦС барих зөвшилцөлд гарын үсэг зурахаас өмнө хамтын ажиллагаа зөвхөн нефтийн үйлдвэрлэлээр л хязгаарлагдаж байсан юм. Тодруулбал, Хятадын компаниуд Суданд нефть дахин боловсруулах, хоолойгоор дамжуулах гэж хэдэн үйлдвэр барьж байгаа билээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||