- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мордохын хазгай Оюутолгой буюу “Баярцогт явсан газар балагтай” болжээ
"Муу нэрийг хусавч ариладаггүй"-н адилаар С.Баярцогтын "Оффшорын загалмайлсан эцэг”, "Оюутолгойн баялгийн хараагч” хэмээх муу нэрийг 1000-нтаа хусаад ч арилахааргүй болжээ. Монголоос өөр оронд түүнийг хэцүүхэн хувь тавилан хүлээх байсан. Эх орон, ард түмнээсээ урвасан, эрх ашгийг нь уландаа гишгэсэн ийм хүмүүс өчиггүй ялын дээд хэмжээ сонсч, хөрөнгийг нь улсын орлого болгодог.
Манайд хууль тогтоогчид хулгай, луйварт тогтмол холбогддог ч хязгаарын дотор бол хууль зөрчсөнд тооцдоггүй аж. Харин тогтсон хязгаарыг давж төрөөс хулгай хийвэл түүнийг намынхан нь хүртэл шүүмжилдэг. Ийм хэргүүдийн хамгийн том нь төмөр замын хэрэг, 740 сая ам.долларын хохиролтой гэгддэг ч Оюутолгойн хэрэг түүнээс илүү хохирлыг Монгол Улсад авчирч байна. "Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар баастай” гэгчээр С.Баярцогтоос эхлэлтэй балаг, хязгаарыг давж хулгай хийх үзэгдэл АН-д сүүлийн хэдэн жилд нэлээд хэдэн удаа гарсан. Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа "тэжээж” буй ГОК-оос хэд дахин том, хэд дахин ашиг өгөх Оюутолгойн орд яагаад Монгол Улсад ашиг өгөхгүй байна.
Энэ орд уг нь дэлхийн 5 том алтны уурхайн нэг. Гэсэн ч Монгол Улсад ашгаа өгөх нь битгий 2037 оноос нааш Монголын ард түмэн ашиг хүртэхгүй болчихлоо. Оюутолгойн орд "9 эрүү шүүлт”-ээр орж, 2-3-хан шат дамжихад л Монгол Улс 2037 он хүртэл ашиг хүртэхгүй болчихлоо. Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн цул эрдэнэсийн орд Оюутолгойд Монголын 3 сая иргэн бүрийн халаасанд 2.7 тэрбум төгрөг болж орох ариун зорилго бий. Харин үүнийгээ биелүүлж чадахгүй, харийнханд үхтлээ цөлмүүлж, уйлан хайлан ашиглуулж буй Оюутолгойг 9 эрүү шүүлт амсч байна уу гэлтэй. Ингэж эрүү шүүлтээр орох эхлэлийг нь С.Баярцогт нарын хүмүүс хийж, анхны эрүү шүүлтийг нь амсуулсан.
Харин хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод очиж "Далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ” гэгч гурав дахь эрүү шүүлтийг нь амсуулсан. 5-хан тэрбум доллар авахын тулд Монголын ард түмний Оюутолгойгоос хүртэх ашиг бүхэл бүтэн 14 жилээр хойшилж 2037 оноос хүртэхээр боллоо. Оюутолгой 4 дэх, 5 дахь гэхчлэн энэ мэтээр эрүү шүүлтээр ороод байвал 9 дэх давааны дараа Монголын ард түмэнд юу ч үлдэхгүй нь гарцаагүй. Ингэж мордохын хазгай гишгэсэн Оюутолгойн анхны алхмыг С.Баярцогт тун хэцүү гишүүлж, Монгол Улс 2023 оноос эхлэн Оюутолгойгоос цэвэр ашиг хүртэх гэрээг байгуулсан. Ингэж эрх баригчид ээлжлэн хувааж, цавцсаар байтал Оюутолгойн хэмээх бялуунаас жирийн иргэд бидэнд ширхэг үйрмэг ч олдохгүй нь.
Нинж
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||