- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЭДИЙН ЗАСГИЙН УУТ ДАХИН ЦООРОВ
"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар "Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан. Тэгвэл анхан шатны шүүхээс энэ нэхэмжлэлийг хүлээн авч, лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, бид гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө дахиад л нуруугаа харуулж эхэлсэн нь энэ. Уг нь Оюутолгой, Гацууртын ордын ирээдүйд итгэж хөрөнгөө оруулсан гаднын хөрөнгө оруулагчдын итгэл бол өдгөө оруулчихаад байгаа хэдэн ам.доллараас ч илүү үнэтэй зүйл.
Саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг янз бүрээр элдэвлэж хөөж явуулсныхаа дараа баахан матрын нулимс унагасан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан үе шигээ аашилж болохгүй болсныг Монголоос үргэсэн хөрөнгө оруулалтын хомсдол нэгэнт харуулчихсан.
Гадаадын хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар болтлоо буурчихаад байгаа өнөөдрийн нөхцөлд бидэнд гаднаас орж ирэх нэг ам.доллар ч үнэ цэнэтэй нь маргаангүй. Тэгвэл Ноён уулан дахь Гацууртын орд газарт лиценз эзэмшдэг "Сентерра Гоулд” компанийн цаана гадаадын хөрөнгө оруулагчид бий гэдгийг мартаж болохгүй. Тэд Монголын засаг төрийн шийдвэрт итгээд хөрөнгөө оруулчихсан байгаа гэсэн үг. Харин Монголын төр буюу парламентаас тус орд газрыг ашиглуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь Ноён уулын эко систем, тус ууланд байдаг эртний булш, хиргэсүүр, дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, харин Гацууртын ордыг ашигласнаар хүндрэлтэй тулгараад байгаа эдийн засагт дэмтэй тустай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ Ноён уулын асуудлаар "Нутгийн иргэд та нар өөрсдөө шийдэх эрхтэй” гэж хэлсэн. Энэ нь шууд утгаараа дэлхий нийтэд зарлаж хөрөнгө оруулалт татсан томоохон төслийг нутгийн иргэд дур зоргоороо зогсоож, эсвэл үргэлжлүүлэх ёстой гэсэн үг бас биш юм. Монгол Улс төлөөллийн засаглалтай орон. Иргэдийн төлөөллөөс бүрдсэн парламентын шийдвэр эцсийнх бөгөөд гуйвж дайвшгүй байх учиртай. Гэтэл шүүхийн шийдвэр парламентын шийдвэрийг үгүйсгэсэн байдлаар гарлаа.
Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй компаниуд Монголыг зорьж ирэн хөрөнгө оруулалт хийж байсан үе бий. Гэвч тэднийг дайсагнан угтсан нь бодит үнэн. Манай уул уурхайн баялаг, газар нутагт шунасан гаднын доншууч, шулаач, эдийн засгийн дээрэмчин, алуурчин гээд л нийгмээрээ дайрч давшилсан. Мөнгийг нь түгжиж, үйл ажиллагааг нь явуулахгүй гацааж, зөвшөөрөл лицензийг нь хурааж, заримыг нь шүүхийн хаалга татуулж ялтан болгож хүртэл үзэв. Тэд үргэлээ. Тэд явахдаа зүгээр ч нэг явсангүй, Монгол бол хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй, хөрөнгөө барьж зүглэлтгүй улс орон байна шүү гэдэг ойлголтыг тэд дэлхий нийтэд тараалаа. "Bloomberg”-ийн сэтгүүлч Майкл Кон өөрийн нийтлэлдээ Монголыг "Hotel Mongolia” хэмээн тодорхойлсон нь хөрөнгө оруулагчдын хувьд тов тодорхой чиглэл болж өгсөн юм. Энэ нь юу гэсэн тодорхойлолт юм бэ гэвэл, Монгол руу баялгаа авч очсон тохиолдолд тэд таны хөрөнгийг тань цөлмөөд, мөнгө тань дуусмагц хөөж гаргах болно гэсэн утгатай. Ингээд манай улс дэлхийд муу нэртэй, луу данстай орон болов. Оюутолгойн гэрээг хөдөлгөх зорилготойгоор Дубайн гэрээгээр буулт хийж, Тавантолгойн хэлэлцээрийг баталж, "СаусГоби сэндс”-ийн захирлуудыг өршөөл үзүүлэн сулалсан зэрэг нь цаад санаандаа гадаадын хөрөнгө оруулагчдад л таалагдах гэсэн чармайлтууд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ. Гэвч энэ бүх чармайлтыг энэ хэрэг явдал эргээд үгүй хийлээ. "Сентерра Гоулд” компанийн цаана гадныхны үй олон хөрөнгө оруулагч биднийг ажиглаж байгаа. Гацууртын ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй ажээ. Цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра Гоулд Монголиа” ХХК юм. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн. Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон.
Тиймд ордын эдийн засгийн үр өгөөжийг олж харсан УИХ стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэснээр эргэн ашиглаж болох нөхцөл үүссэн билээ. Эндээс л зөрчил тэмцэл эхэлсэн. Гацууртын уурхайг ашиглуулахгүй гэсэн хэсэг бүлэг тэмцэгчид бий болж "Ноён уулаа аврах хөдөлгөөн” гээчийг байгуулжээ. Тэдний гол акц нь Гацууртын орд Хүннүгийн дурсгал олноор байдаг Ноён уулын дэргэд оршдог тул шүтээн уулаа ухуулахгүй гэсэн тэмцэл байсан юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн төлөөллүүд Ноён уулын Хүннүгийн үеийн дурсгалаас Гацууртын алтны орд 5.8 км зайтай. Алтны бүс байгаа хэсэгт түүхийн ямар нэгэн олдвор илрээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ноён ууланд байдаг Хүннүгийн цогцолбор дурсгал нь уг уулын Сүжигт, Зурамт, Хужирт зэрэг газар байрладаг бөгөөд энэ нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт хамаардаг.
Одоогоор тус газарт олборлолт эхлээгүй байгаа ч найман тэрбум төгрөгийн эхний гэрээ хэлцэл хийгдсэн, нэг тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр хийгдсэн болон 50 гаруй хүн ажиллуулж байгаа аж. Лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах гэх мэт хохирол учирна гэж мэдэгдэж байна. Ямартай ч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдээд буй.
Уг нь тус ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна. Мөн тус ордоос олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм. УИХ-аас тус ордын 50 орчим тонн алтыг бүгдийг нь Монголбанкинд тушаах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч компанид зөвшөөрөл олгосон. 50 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана гэдэг ам.долларын ханш тэр хэмжээгээр буурна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр ордыг ашиглах явцад бий болох нийт мөнгөн урсгалын 80 гаруй хувь нь Монголдоо үлдэнэ гэсэн судалгааг ч салбарын яамныхан хийсэн юм билээ. Эдийн засгийн үр нөлөөг нь чамлаж болохгүй олон үзүүлэлт Гацууртын ордоос харагдаж буй. Монголд орж ирж буй нэг ам.доллар ч хөрөнгө оруулалт. Үүгээр л бид эдийн засгийнхаа уутыг дүүргэх ёстой. Харин тэрхүү уутныхаа ёроолыг хэдэн талаас нь байнга мэрээд цоолоод байж таарахгүй.
Д.ИРЭЭДҮЙ /АРДЫН ЭРХ/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||