Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эвий мазаалай, бөмбөрцгийг орхих нь ээ


МАРТАМХАЙ БАС ХАРГҮЙ "МАЖААЛАЙ” ГЭЖ
Мазаалайн тухай бид говийн баавгай, цөөн тоотойгоор оршдог гэхээс цааш ойлголтгүй шахам. Энэхүү цайвар, жижиг биетэй, дэлхий дээр нэн ховордсон хөхтөн маань их говийн уудамд устаж үгүй болохоо хүлээх мэтээр нааш, цааш хэрэн хэсүүчилсээр. Гэхдээ тун цөөн тоотойгоор шүү. 1975-1980 оны 25-30 орчим буй гэсэн тойм тоо гаргахад хирдхийн дуу алдагсад олон байжээ. Гэтэл өдгөө 15-20 орчимд эргэлдэж буй гэхэд тоох хүн өдрийн од шиг болов. Сүүлийн жилүүдэд монголчуудын угаас тоомжиргүй, үндэсний баялгаа нүд үзүүрлэдэг болсны нэг илрэл энэ.

Эвий мазаалай, бөмбөрцгийг орхих нь ээ


Мазаалай амьдардаг нутгийнхан түүнийг хүн гөрөөс, мажаалай гэх. Аймхай үр төлийг нь алманцаг хэмээнэ. Зарим нэг мартамхай, харгүй, хэнэггүй хүнийг "мажаалай шиг” гэж зүйрлэн хэлсэн нь сонирхолтой. Эл хэнэггүй, хөөрхий мазаалай Говийн их дархан газарт амьдардаг  хэдий ч жил ирэх тусам цөөрсөөр, хааяахан хоорондоо тааралдахдаа хүртэл бие биеэ танихгүй шахам болж буй. Жилийн турш агаарын хэм 80 градус хүртэл өөрчлөгдөж байдаг ертөнцийн  хамгийн таагүй орчинд амьдардаг азгүй амьтан. Тачир сийрэг ургамалтай, хоол тэжээлийн нөөц бага, усгүй шахам нүцгэн толгодын дунд хэдэн мянган жилийн турш тусгаарлагдан амьдарч ирэхдээ өнөөдрийнх шиг мөхөх сэхэхийн ирмэг дээр ирнэ гэж зүүдлээ ч үгүй явна, тэр. Өнөөдөр мазаалайд мөхөх аюул учирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. 1998 онд хийсэн популяцийн эмзэг байдлын анализ шинжилгээгээр энэ зүйлийг ойрын 15-20 жилд устаж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан нь цаг хугацааны хувьд улам бүр наашилсаар байна. Эдүгээ мазаалайн тархацын хүрээ өчүүхэн бага нутагт хэдхэн уст цэгүүдийг бараадан амьдарч байгаа нь тодорхой болжээ. Тухайлбал, Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын орчимд байршин нэгээс нөгөөд шилжин амьдарч байгаа гэж болно. Ховор амьтныг хамгаалахын тулд түүний ховордож байгаа шалтгааныг мэдэх шаардлагатай. Ингэж байж л сая түүнийг хамгаалах жорыг боловсруулах билээ. Учир шалтгааныг таньж мэдээгүй хэрэгжүүлэх арга хэмжээ нь таамаг төдийгүй ихээхэн эрсдэлтэй. Өнгөрсөн зууны турш дэлхийн янз бүрийн улс оронд том хөхтөн амьтдын устаж сөнөсөн үндсэн шалтгаан нь хэт агналт, эсвэл хүний үйл ажиллагааны улмаас амьдрах орчинд гарсан өөрчлөлт болохыг дэлхийн хэмжээнд тогтоосон юм. Энэ бол 1989 онд гаргасан дүгнэлт. Энэ хоёр шалтгааны аль нь ч мазаалайн тоо толгойг хорогдуулах шийдвэрлэх хүчин зүйл байж болмооргүй мэтээр хүмүүст санагддаг. Учир нь мазаалай амьдарч буй одоогийн багахан газарт хүн огт суурьшаагүй зэлүүд нутаг. Нөгөө талаар мазаалай ховор учраас түүнийг агнах нь бүү хэл олж харах амаргүй. Авч ашиглах ямар нэг "онцгой чанар”-ын түүхий эдийн зах зээлийн хэрэгцээ байхгүй учир зориуд агнах сонирхол бага баймаар мэт санагддаг. Гэтэл хэрэг дээрээ Алтайн өвөр говийн алслагдсан хязгаар нутагт ч хүний шууд нөлөө байдаг болохыг судлаач А.Болдын 1968 онд бичсэн судалгаанаас харж болно.
 

Эвий мазаалай, бөмбөрцгийг орхих нь ээ

 

Тэрээр 1960-аад оны дунд хүртэл 20 орчим жилийн дотор Алтайн өвөр говьд 11 мазаалай хорогдсон тодорхой баримт олсон нь бий. Энэ бол цөөхөн мазаалайн хувьд их тоо. Үүний 70 орчим хувийг хүмүүс буудаж алсан нь харамсаар. Хэчнээн ховор нандин амьтан болохыг үл тоомсорлон ямар ч зорилгогүйгээр буудчихдаг явдал одоо ч давтагдаж буй. Мазаалайн тоо тэг рүү дөхөх нэг шалтгаан нь хоол, хүнсний хомсдол. Сүүлийн жилүүдэд ган, зуд дараалан болж үндсэн тэжээл нь болох бажууна, хармаг ургахгүй байгаагаас тэр. Говийн булаг шандууд нүд аньсан нь мазаалайн хувьд үхэл билээ.

МАЗААЛАЙ БА МЕНЕЖМЕНТ
Өнгөрсөн зууны эхний хагаст мазаалайн тархалтын хойд хил баруунаа Аж богдын өвөр бэл, хойш Эдрэнгийн нуруу, зүүн тийш Тост уул хүрч Алтайн өвөр говийг бүхэлд нь хамарч байв.  Өөрөөр хэлбэл, Аж богд-Эдрэнгийн нурууны, өмнөд буюу Атас ингэс-Цагаанбогдын гэсэн мазаалайн амьдрах хоёр муж байсан юм. Өдгөө хойд мужид бүрэн устаж, нөгөө хэсгийн нутгийн хэмжээ ихээхэн хумигдсан. Үүний гол шалтгаан нь мазаалай үзэгддэг байсан зарим баян бүрдийг хүмүүс эзэмшиж, мал идээшиж эхэлсэн хэрэг. Энэ нь суурьшил багатай эзгүй цөлд ч хүний үйл ажиллагаа зэрлэг амьтдын амьдралд дам байдлаар сөргөөр нөлөөлж байгаагийн жишээ болж байна. Хүмүүс шинэ орон зайг эзэмших бүр зэрлэг амьтдын амьдрах чөлөөтэй орон зайг хумих төдийгүй ховор амьтадтай учрах магадлалыг өндөржүүлж, ихэнх тохиолдолд эмгэнэлтэйгээр төгсдөг болохыг дээрх тоо баримт баттай гэрчилж байгаа биз. Бид мазаалайг ховор гэж зарлан тунхаглаж байснаас бус сурталчлан таниулах, амьдарч буй орчныг нь тэтгэх талаар зохистой менежмент явуулаагүй билээ. Ховор амьтдыг хамгаалах хамгийн оновчтой, үр дүнтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай арга бол амьдрах орчныг нь найдвартай хамгаалах явдал.

Мазаалай өнөөдрийг хүртэл бидний дунд оньсого таавар мэт амьтан хэвээр байгаа. Энэ нь ч учир шалтгаантай. Дэлхийн нэн ховор энэ амьтнаараа бахархаж, судалж, хамгаалж чадаагүй бидний буруу ч бий. Нөгөө талаар нуугдмал амьдралтай тул судлах цаг хугацааны нөхцөл бага байсан нь нөлөөлсөн юм. Эл "шөнийн амьдралтай” байж болох амьтныг алсын зайнаас тандан судлах орчин үеийн хэрэгсэл ашиглах шаардлагатай байна. Нөгөө талаар судалгаа хийхээр зориглох хүн ховор байгааг хэлэх хэрэгтэй. Мазаалайг устах аюулаас аварч, улмаар тоо толгойг нь нэмэгдүүлэхийн тулд түүний үржлийн биологи, экологийн талаар маш их мэдлэг хуримтлуулмаар байдаг. Цөөрч буй шалтгааныг нь яг таг тогтоогоогүй нөхцөлд орчин үеийн гентехнологийн аргаар олноор нь "үйлдвэрлээд” ч аварч, өсгөж чадахгүй. Тэгэхээр энэ амьтан орчиндоо ямар шаардлага тавьдаг, үүний аль нь дутагдаж байгаа, ямар хүчин зүйл түүний үржил, тархалтад сөргөөр нөлөөлөв, аврах боломж бий юү, аль эсвэл түүхэн хөгжлийнхөө жамаар сөнөж байгаа зүйл үү гэдгийг баттай тогтоомоор байна. Газар нутаг, хоол хүнс болон бусад шаардлагатай нөөцийг нь бий болгож чадвал устах аюулаас холдуулах боломжтой. Түүхэн хөгжлийнхөө явцад сөнөж байгаа гээд орхиж хэрхэвч болохгүй. Хэдэн арван сая жилийн өмнө устаж сөнөсөн зарим бүлэг амьтдын "амьд эрмэл үлдэгдэл” өнөөг хүртэл амьдарч ирснийг бид мэднэ.

ГАРШУУЛ БОЛНО, ГЭХДЭЭ…
Мазаалайг авран хамгаалахын тулд зайлшгүй хийвэл зохих чухал ажлууд биднийг хүлээсээр буй. Эдүгээ голлон амьдарч байгаа Цагаан бургас, Цагаан тохой, Шар хулс зэрэг газрын онцгой хамгаалалтад авч байршлын зураг, бичлэгийг нарийвчлан үйлдмээр байна. Гаршуулан тэжээх, үржих нөхцөлийг бүрдүүлж, үүний тулд шинжлэх ухааны орчин үеийн биотехнологийн арга туршилтыг нэвтрүүлэх нь чухал. Үүнд дорвитой дэмжлэг үзүүлэхүйц тушаалыг Байгаль орчны сайд асан У.Барсболд  гаргаж, ажлын хэсэг томилж байв. Энэ дагуу эхний ээлжинд хашаа байр барьж, мазаалай амьдрах бичил орчин, ичих байрыг нь хүртэл бэлдэж өгсөн  билээ. Нэгэнт үүнийг нь бэлдсэн хойно хүйсийн харьцааг нь тохируулж үржүүлэх ажил хийж таарна. Гэхдээ сүүлийн үеийн үр хөврөлийг шилжүүлэн суулгах аргыг ч яаралтай нэвтрүүлэхгүй бол хождож мэдэхээр. Өнөөгийн нөхцөл байдал үүнийг шаардсаар. Энэ нь мэдээж олон улсын эрдэмтдийн туслалцааг авч, хамтран шийдэх ёстой асуудал гэдгийг төр, засаг анхаараасай. Мазаалай баавгайн төрөл зүйл, эсвэл бие даасан гэдэг нь маргаантай байсан. Сүүлийн үед бие даасан зүйл гэж үзэх нь давамгайлж буй. Ийм учраас мазаалайг авран хамгаалах нь дэлхий нийтийн асуудал байхаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, панда хэмээх Хятадын  хулсны баавгай шиг эталон буюу ховор амьтдын төлөөлөл болгон дэлхий нийтэд гаргаж тавих нь бидний үүрэг болж байна. Хулсны баавгай 1940-1950 оны үед нэн ховордож мөхлийн ирмэгт очоод байв. Хятадууд төр, засгийн хэмжээнд онцгой анхаарсны хүчинд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэмжлэг үзүүлсэн. Дээр өгүүлсэн гаршуулан үржүүлж, дараа нь хамгаалж өсгөөд, бий болгосон найдвартай бичил орчинд нь эргэж тавьсан юм билээ. Эдүгээ ч дэлхийн ховор амьтдын төлөөлөл болон үржүүлсээр байна. Эндээс ургуулан бодоход, ховор амьтныг өсгөхдөө эргээд бие даан амьдрах нөхцөлийг хангах чухал нь харагддаг. Манайд мазаалайг хувиараа судалж, сонирхолтой ажиглалт хийсэн хүмүүс бийг дурдахгүй өнгөрч болохгүй. Нийгмийн ухааны мэргэжилтэн Ж.Бааст 1998-2001 оны хооронд 52 өдөрт 5-7 бодгаль мазаалайг 23 удаа 11-600 метрт ойртон ажиглалт хийсэн нь бий. Биологич, агнуур зүйч П.Лхамсүрэн 2002 оны аравдугаар сарын эхээр мазаалай амьдардаг гол уст цэгээр явсан байна. Манай улс 1953 оноос энэ амьтныг хуулиар хамгаалалтад авсан юм. Мазаалайн тархсан нутаг 1991 онд Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан нь бидний хувьд том бахархал. Бид нэн тэргүүнээ мазаалай бол үндэсний бөгөөд олон улсын үнэт өв, Монгол орны говийн экосистем, унаган байгалийн нандин бүрэлдэхүүн, гол төлөөлөгч маань мөхөхийн ирмэгт очоод буйг мартаж болохгүй.  Монголоос өөр газар байхгүй нэн ховор амьтан гэдгийг байнга саная. Мазаалайн үржих орооны үе жилийн наймдугаар сард тохионо. Нэгхэн сарын дотор бие биеэсээ хэдэн зуун километр алслагдсан энэ амьтан хоорондоо эвцэлдэнэ гэдэг бараг үгүйтэй ижил. Ер нь онолын хувьд ямарваа амьтны тоо 500-гаас дээш байсан тохиолдолд популяцийн хувд сэргэн өсдөг  аж. Тэгэхээр Хятадын туршлагаар гаршуулан тэжээх аргыг хэрэглэхээс өөр замгүй. Түүнд тахь, хулсны баавгайд эдлүүлсэн эрхийг бэлэглэе. Дэлхийн хэмжээнд 20 хүрэхгүй үлдсэн гэж бодохоор хоёр нүднээс нулимс дусна. Цаазын тавцанд очсон цайвархан мажаалай минь дээ. 

Динозаврын яснууд ирсээр л. Палаеонтлогчид минь сайхан ажилтай болж байна даа. Соёлын саад гуай одоо болино байгаа. Дүрдээ итгэчих юм даа.

http://time.mn:81/index.php?module=publish-news&publisher=136&id=4198

Эвий мазаалай, бөмбөрцгийг орхих нь ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани