Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөшигтийн хөндийн нисэх буудлаар тоглосон эрхмүүдэд хариуцлага тооцъё

-Н.Энхбат захирал "Самсунг Си энд Ти" компаниас тусгай зөвшөөрөл шаардсан аж. Гэтэл ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа "Ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла" гэдэг чиглэлийг өгч байжээ-


Ирэх онд монголчууд бид Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад хүлээн авч дэлхийн улс орнуудын өмнө нүүр бардам байна хэмээн омогшиж байсан цаг саяхан. 

Гэтэл юун шинэ нисэх онгоцны буудалтай болох дэлхийд шившгээ тарих ноцтой асуудал үүсчээ. Өөрөөр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Зам, тээврийн яамны удирдлагаас шалтгаалан Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ манай талд мэдэгдсэн байна.

Уг нь дээрх бүтээн байгуулалтын ажил төгсгөлийн шатанд орж олон улсын агаарын тээврийн холбооноос нисэх онгоц хүлээн авах, хөөргөх зөвшөөрөл хүсэх үед ерөнхий гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтууд шаардлагатай болсон аж.

Гэтэл монголчууд ерөнхий туслан гүйцэтгэгч гарган ирж өөрсдийн нөлөөгөө оруулснаас болж асуудал улам ээдрээтэй болж иржээ.

Өөрөөр хэлбэл, Япон Улсын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Мицубиши-Чиёода" түншлэл шалгарсан байдаг аж. Олон улсад мөрдөгддөг зарчмын дагуу буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдэд эзэн орны компани ерөнхий гүйцэтгэгчээр оролцох зарчим үйлчилдэг бол монголчууд ерөнхий туслан гүйцэтгэгч гарган ирж өөрсдийн нөлөөгөө оруулсннас болж асуудал хурцаджээ. 

Анх Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхболд 2006 оны гуравдугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ тус улсын Засгийн газарт Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг санал болгосон байдаг юм. Ингээд энэхүү төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2006 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Япон Улсын Засгийн газарт албан ёсоор тавьжээ. Үүний дүнд "Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал бари хтөсөл"-ийг хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох "MON-P 8" хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулж, мөн сарын 29-нд УИХ-аар баталсан юм. 

Ингээд Япон Улсын Засгийн газраас "дээрх төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт 28 тэрбум 807 сая иен (ойролцоогоор 300 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байдаг байна. Зээлийг тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны банк олгож байсан ба 2008 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээл, тусламжийн функц Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай нэгдсэнээр, нэгдсэн нэг "ЖАЙКА" нэрийн дор уг төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг юм.

Ингээд 2009-2011 онуудад олон улсын шинэ нисэх буудлын барилгын зураг төсөл боловсруулагдаж баталгаажсан бол 2012 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлагджээ. Улмаар 2013 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй албан ёсоор гэрээ байгуулагдаж Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөлд Японы "Азуса Секкей, Ориентал Консалтантс" зөвлөх компанийн түншлэл, ерөнхий гүйцэтгэгчээр "Мицубиши-Чиёода" түншлэл шалгарсан ч тэдэнд Монгол Улсын Зам тээврийн яамнаас ерөнхий туслан гүйцэтгэгчээр "Самсунг Си энд Ти" компанийг авахыг тулгасан аж. Улмаар төслийн ажлыг гацаанаас гаргахын тулд талууд ойлголцон бүтээн байгуулалтын ажил эхэлж байжээ.

Гэтэл барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаанд "Самсунг Си энд Ти" компани үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө танилцуулалгүй ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяад байгаа хэмээн хойшлуулсаар ирсэн аж. Уг нь гадны хөрөнгө оруулалттай компани манай улсад барилгын үйл ажиллагаа эрхлэх бол зайлшгүй дотоодын холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах хууль дүрэмтэй. Гэтэл салбар яамны ивээлд орсон солонгос ноёнтон Ли Жон Ёл үүнийг үл ойшоож монголын хууль дүрмийг уландаа гишгэжээ.

Ерөнхий гүйцэтгэгч Япон Улсын "Мицубиши-Чиёода" түншлэлээс ЗТЯ, "Самсунг Си энд Ти" компанид тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нэн яаралтай нотол гэсэн албан бичиг олонтаа илгээж байжээ. 

Барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй "Самсунг Си энд Ти" компани бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж эхэлсэн тул Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Н.Энхбат төсөлд шалгарсан Японы "Азуса Секкей, Ориентал Консалтантс" зөвлөх компанийн түншлэл, ерөнхий гүйцэтгэгч "Мицубиши-Чиёода" түншлэлтэй уулзалт хийжээ. Энэ үеэр зөвлөх болон ерөнхий гүйцэтгэгч талууд хуулийн энэ ноцтой зөрчлийг анхааралдаа авч, олон улсын агаарын тээврийн холбооноос тусгай зөвшөөрөлгүй компанийн барьсан онгоцны буудалд хөөрөх, буух зөвшөөрөл олгогдох эсэхийг судалж эхэлжээ. Гэтэл мэргэжлийн байгууллагаас японы "Мицубиши-Чиёода" түншлэл нь олон улсад онгоцны буудал барих тусгай зөвшөөрөлтэй тул 100 жилийн баталгаа гаргах боломжтой, Харин "Самсунг Си энд Ти" компанийг өөрийн улсдөө төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй тул баталгаа гаргаж өгөхгүй, мөн онгоц хөөрөх, буух эрх олгохгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Ингээд 300 сая ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт огт ашиглагдахгүй обьект болон хувирах аюулд орсон тул талууд ЗТЯ болон "Самсунг Си энд Ти" компанид яаралтай тусгай зөвшөөрлийн асуудлаар хандсан ч тусыг эс олжээ. 

Хамгийн хачирхалтай нь Н.Энхбат захирал "Самсунг Си энд Ти" компаниас тусгай зөвшөөрөл шаардсан аж. Гэтэл ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа "Ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла" гэдэг чиглэлийг өгч байсан байна. Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй бүхий л хууль, журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдэг нь албан бичигт дурьдагдсан үг үсэг өгүүлбэрүүд нотолж буй юм. Тэгвэл үүнийг жишээгээр тайлбарлавал Монгол Улсад найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүн БНСУ, Японд очоод би Монголд ижил үйлчилгээтэй ажил эрхэлж байсан тул Монгол зөвшөөрлөөр надад эрх олго гэсэнтэй агаар нэг сонсогдож буй юм. Угтаа бол дэлхийн аль ч оронд ийм зохицуулалт байхгүй.


Уг албан бичигт ЗТЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа "ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. БНСУ, Япон улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажилла" гэдэг чиглэлийг өгсөн бичиг 

Юутай ч "Самсунг Си эндТи" компани, түүний охин компани болох "SCTECM" ХХК-ийг шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд хууль бусаар ажиллуулсан гэдгийг гэрчлэх баримт бичгүүд хангалттай нотолж болохоор байна. 

Угтаа бол "SCTECM" ХХК-ийг 2012 оны арванхоёрдугаар сард 139.000 /Нэг зуун гучин есөн мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээ байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажилласан. Мөн оны аравдугаар сарын 1-нд "Самсунг Си энд Ти" корпорацийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жунг Ён Жу "Самсунг Си энд Ти" компанийг төлөөлж "Энержи ресурс" ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх долоон үүргийг хүлээлгэн Ли Жонг Ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжлэл олгосон байна. Түүнчлэн Ли Жёон Ёлын өөрт нь олгосон долоон үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр "Энержи ресурс" ХХК-тай гэрээ хэлэлцээ хийх эрхийг өгсөн. Харин шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд "МТЗ" ТӨХК-тай гэрээ үзэглэх эрхгүй байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. 
Ли Жонг Ёл эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн ажилтандаа "Самсунг Си энд Ти" компани Шинэ нисэх онгоцны буудал төсөлд ерөнхий туслан гүйцэтгэгчээр оролцоно. Төслийг Сон Юнг Ха хариуцна гэж итгэмжлэл олгожээ. 300 сая ам.долларын төсөлд ЗТЯ-ны дэмжлэгтэйгээр оролцох болсон албан бичигт компанийн тамга дарагдаагүй, нотариатын тамга байгааг харж болно

Уг нь компанийн тухай хуулиар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийн хариуцлага компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тогтоогддог. Гэтэл дүрмийн сан нь 139.000 ам.долларын компанитай ямар хариуцлага ярих вэ гэдэг асуудал үүсч байна.

Тэгэхээр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Монголд хэн ч үл таних солонгос эр Ли Жонг Ёл хоёр хамжаад энэ том төсөлд толгой мэдэн шийдвэр гаргана гэж үгүй. Мэдээж эрх мэдэл бүхий албан тушаалнууд салбар хариуцсан сайд, нөлөө бүхий дарга л хийж чадна гэдгийг бид сайн мэднэ. 

Ямартай ч эрх мэдэлтэй эрхмүүдийн буянаар Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ манай улсад мэдэгдчихлээ. Үүний хариуцлагыг хэнтэй ярих вэ.

Эх сурвалж:
Хөшигтийн хөндийн нисэх буудлаар тоглосон эрхмүүдэд хариуцлага тооцъё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:37
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

Өнөөдөр, 14:34
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани