- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Увсын малчид газрын тосны хайгуулыг эсэргүүцэж байна
Компани байгуулагдсан үйл явц, орон нутагт их хэмжээний хандив өгснөөс эхлээд орон нутгийн удирдлагууд ард иргэд хоорондын үл ойлголцол зэрэг нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөөр байгаа нь цаашлаад байгаль орчин, нутгийн уугуул малчдын бэлчээр нутагт эрсдэл учруулж болзошгүй хардлагыг яалт ч үгүй төрүүлж байгаа юм.
Тэгвэл энэ сэдвийг үргэлжлүүлж орон нутагт газрын тосны үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа, малчид, орон нутгийн удирдлагуудын байр суурь ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Юуны өмнө уншигчдадаа нэгэн зүйлийг тодруулахыг хүслээ. Монгол Улсад төр, хувийн хэвшлийнхэн хариуцлагатай уул уурхайн талаар сүүлийн хэдэн жил ярьж, хэлсээр буй. Хариуцлагатай уул уурхайн гол үр дүн уугуул малчдын эрх ашиг хөндөгдөхгүй, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль орчны зөв нөхөн сэргээлтийг хэлж буй. Энэ үүднээс бид ч Увс аймаг дахь газрын тосны хайгуулыг энэ хүрээнд чиглүүлэхийн тулд эрэн сурвалжилж байгаль орчныг доройтол, малчдыг бэлчээргүй болгох эрсдлийг дагуулсан хууль бус явдлыг шүүмжилсээр байгаа билээ.
МАЛЧИН СУМЫН БАЯНХАЙРХАН БАГТ АНХНЫ ӨРӨМДЛӨГИЙГ ХИЙЖЭЭ
"Монголиа гладвилл Увс петролиум” компани Монгол Улсын Засгийн газартай өнгөрсөн оны тавдугаар сард Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж, наймдугаар сараас Увс аймгийн Малчин сумаас хайгуулын ажлыг эхлүүлжээ. 2015 онд батлуулсан төлөвлөгөөгөөр тус суманд таван цооног өрөмдөхөөр байж. Тэдгээр өрөмдлөгийн талбай Малчин сумын Баянхайрхан багийн Хар азаргын сайгийн адагт юм байна. Хайгуулын талбайг зорихоор аймгийн төвөөс гарч Баянхайрхан багт нар шингэхтэй уралдаж очив.
Малчин сум дөрвөн багтай. Гуравдугаар баг буюу Баянхайрхан баг 150 гаруй малчин өрхтэй. Тэдгээрийн 30 орчим нь Хар азаргын сайгаар нутагладаг. Багийн газар нутгийн хамгийн үржил шимтэй, хавар, намарт малчдын нөөц бэлчээр нутаг болдог аж. Энэ газар нь аймгийн төвөөс 135 км, сумын төвөөс 25 км-т алслагдсан. Увс нуураас 30 км орчим зайтай.
Баянхайрхан баг дахь газрын тосны өрмийн талбайнууд хоорондоо сайжруулсан замаар холбогджээ. Өрмийн I талбайгаас холгүй ажилчдын хотхон байрлаж байна. Хотхоны хашааны гадна талын гэрээс хамгаалалтын хувцастай залуус гарч ирэв. Компани өнгөрсөн жил хоёр өрөм тавиад үйл ажиллагаагаас зогсоосноос хойш талбайг хамгаалалтын алба хариуцаж эхэлжээ. Үүдэндээ хамгаалалтын албаны нэрийг томоор бичсэн торон хашааны дотор нэлээд хэдэн чингэлэг байна. Ажилчдын байр бололтой. Хамгаалалтын албаны залуус хотхонд ойртуулсангүй. "Зөвшөөрөл авч байж оруулна” гэснээр маргаашийг хүлээхээс аргагүй болов.
Нутгийн малчдаас газрын тосны үйл ажиллагааны талаар ямар мэдээлэлтэй байгааг сонирхохоор кемпээс холгүй зусч буй хоёр айлд явж орлоо. Малчин сумын III баг буюу Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Хөхөөгийнх гэнэ. "Би багийн хурлын даргаар ажиллаад дөрвөн жил өнгөрч байна. Газрын тосны хайгуулын ажил эхлэхэд малчид ихээр дургүйцэж байсан. Байгаль орчин сөнөх нь, малын бэлчээргүй болох нь гээд нэлээд тэмцэл болсон” гээд тэрээр ярьж эхлэв.
Компани өнгөрсөн намар ажлаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө базааж Малчин суманд очиход нутгийнхан ихэд дургүйцжээ. Зарим нь тоног төхөөрөмж, эд зүйлсийг нь шатаана хэмээн босоход цагдаагийн хүчээр тараасан гэнэ. Багийн хурлаар ч малчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа аймгийн удирдлагууд, компанийн төлөөлөл хамтран багийн иргэдэд ухуулга хийж, сургалт явуулан "галыг” түр намжаасан тухай Д.Хөхөө дарга ярив.
АЛЬ НАМ ЯЛАХААС ШАЛТГААЛЖ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖЭЭ
Нутгийн иргэд, тэр дундаа малчдын газрын тосны талаарх ойлголт тун таарууг байгааг ч тэрээр хэлэв. Үүнийг нь далимдуулж газрын тостой холбоотой үйл ажиллагаа хариуцсан хүмүүс янз бүрээр тайлбарласнаас итгэхийн аргагүй яриа ч болж олны дунд тархаад буй аж. Тэрээр өөрөө ч сайн мэдээлэлгүй байгаагаа учирлаж "Баррель гэнэ үү, боррель гэнэ үү тийм зүйл илэрвэл ашигтай гэсэн. Гэхдээ тос гарах эсэх нь тодорхойгүй, гарлаа гэхэд орон нутагт ашигтай байх эсэхийг хэн мэдлээ” гэв.
Өнгөрсөн жилийн хайгуулын ажилд Малчин сумаас 20 гаруй хүн ажиллажээ. Тэд голдуу цэвэрлэгээ, халуун ус, хоол унд хийх ажилд томилогдсон гэнэ. Компани энэ жилийн хайгуулын ажлыг сонгууль болохтой холбогдуулан хойшлуулсан тухай яриа ч нутгийнхны дунд түгжээ. Аль нам сонгуульд ялахаас шалтгаалж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хойшлуулаад байгаа гэх нэг хэсэг байхад нэгэнт Засгийн газар, аймагтай гэрээ байгуулчихсан хойно хийж л таарна. Хамгийн гол нь нутаг усаа сүйдэхээс аврах хэрэгтэй гэх хүмүүс ч байгаа аж.
Газрын тосны хайгуулын ажиллагаа эхэлж өрөмдлөг хийхээр БНХАУ-аас тоног төхөөрөмж татаж авчрах үед хүнд даацын автомашинууд хэдхэн эргэлт хийгээд хөрс эвдэрч эхэлжээ. Тиймээс хятад компани өрмийн цэгүүдийг холбосон сайжруулсан зам тавихаар Баянхайрхан багийн нутгаас хайрга авч ашиглажээ. Үүний ул мөр болж одоо үргэлжилсэн том гуу жалга үүсчээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт огт хийгдээгүй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, орон нутагтай байгуулсан гэрээгээр байгаль орчин, хөрс талхлахаас сэргийлж зам тавихыг шаарддаг. Харин хятад компанийнхан нутгийн иргэдэд "Зам тавихаар төлөвлөгөөгүй байсан. Бид илүү зардал гаргаж зам тавьж байгаль орчин хамгаалж байна” гэж тайлбарлаж байгаа гэнэ.
НУТГИЙНХАНД НЭГ, НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРААЖЭЭ
Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Хөхөө гуайн ярианы дундуур хүү нь орж ирж "Нутгийнхнаас зөвшөөрөл авна гэж дээ, мөнгө өгөөд л зөвшөөрүүлсэн гэнэ лээ” гэв. Ямар учиртай мөнгө, төгрөг болохыг лавлавал, Д.Хөхөө,
-Тийм явдал болсон юм билээ. Тэр компани манай сум, багийн дарга нарыг Хятадын Шиньжян руу өнгөрсөн намар авч явж газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцуулсан гэсэн. Тэд өөрсдийн зардлаар явна гэж юу байх вэ, компаниас нь дааж авч явсан байх. Тэдэнд бас дээр нь нэг, нэг сая төгрөг өгснийг нуудаг юм билээ. Тийшээ манайхаас хоёр ч удаа хүмүүс явсан. Заавал дарга нар гэхээс илүү эсэргүүцэж байгаа малчдыг аваачиж газар дээр нь үзүүлсэн бол дээр байсан юм гэв.
Үйлдвэр танилцуулах нэрээр тансаг аялал зохион байгуулсан тухай ч нутгийн зарим иргэд ярьдаг аж.
Тус нутагт өнгөрсөн жилээс газрын тосны хайгуулын ажил эхэлснээс хойш цаг уур, байгаль орчин өөрчлөгдөх болжээ. Баянхайрхан багийнхан тахиж шүтэж байж ундаалж эхэлсэн Хар азаргын хөндийн гол энэ жилээс эрс татарчээ. Урсгал нь 10 км өлхөн давдаг байсан гол энэ жил таван км ч урсахаа больсныг нутгийн малчин ярив.
Дараагийн орсон айлын эзэн Ц.Дамиран гуай ч энэ талаар хөндөж энэ жилийн зуншлага муу байгааг хэллээ. "Амьдрах нөхцөл алдагдлаа, хүү минь. Газрын тос гаргана гэж газар ухсанаас болсон уу, эсвэл байгаль цаг уурын хилэгнэл болж байгаа юм уу мэдэх юм алга. Өнгөрсөн жил сайхан зуншлага болсон. Энэ жил хур бороо байхгүй, шороогоор шуурсаар байгаад таарлаа” гэж байв.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ЭНХЗАЯА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||