Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Самсунг Си энд Ти” компанийн охин компани болох “SCTECM” төмөр зам, нисэх буудал барих тусгай зөвшөөрөлгүй

“Самсунг Си энд Ти” компанийн охин компани болох “SCTECM” төмөр зам, нисэх буудал барих тусгай зөвшөөрөлгүй

Монголчууд төмөр замын бүтээн байгуулалтанд 265,6 сая ам.доллар, 6,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл нэг ч төмөр зам тавьж чадаагүй өнөөдөртэй золгосон нь харамсалтай.  Энэ их мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй хамхуул адил салхинд хийсээд алга болжээ. Гэвч энэ мөнгийг идсэн уусан гэх нөхдүүд их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих ажилд оролцсон манай үндэсний 13 компани ажил хийсэн хөлсөө авч чадахгүй өдий хүрчээ. Тиймээс тэд өчигдөр хэвлэлийн хурал хийж, үндэсний компаниудыг хохироосон, БНСУ-ын "Самсунг Си Энд ти” ХХК-ны охин компани болох "SCTECM” компанийн ноцтой баримтыг дэлгэв.

Тодруулбал, 2008-2014 оны хооронд төмөр замын эргэн тойронд  745,26 сая ам.доллар, 348,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлууд төлөвлөгдөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор "Ухаахудаг Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих ашиглах, шилжүүлэх концесийн гэрээг хийсэн юм. Тухайн концесийн гэрээнд 267 км урттай төмөр замыг 100 хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувьийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан. Гэтэл өнөөгийн болж буй үйл явцад дүгнэлт хийвэл тухайн үед ажиллаж байсан салбар хариуцсан дарга нарын буруу шийдвэртэй холбоотой гэж харагдахаар юм. Төмөр замын бүтээн байгууллалт нэрээр үндэсний компаниудаа дэмжсэн үү гэвэл худлаа аж.

"Энержи ресурс” ХХК "Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж эхлэх үед "Самсунг Си энд Ти” компани болон түүний охин компани болох "SCTECM” ХХК-тай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан захидлаар "эцэслэн тохирсон” байдаг аж. Эцэслэн тохирсон гэдгийг гэрээ байгуулсан мэтээро олон нийтэд танилцуулж Засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэл гаргажээ. "Монголын төмөр зам” ТӨХК сонгон шалгаруулалтгүйгээр тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох "SCTECM” ХХК-г ажилуулсан гэдгийг барим бичгийг үндэслэн нотолж байна.

"SCTECM” компани 2012 оны 12 дугаар сард 139,000 ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёлыг ажиллуулжээ. Тэрбээр компанийхаа захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Сынг Юнг Ха-д Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих итгэмжлэл олгосон ноцтой баримтыг дэлгэв. Ли Жёон Ёл-ын өөрт нь олгосон 7 үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр "Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх эрхийг өгсөн атал шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд "Монголын төмөр зам” ТӨХК-тэй гэрээ үзэглэх эрхгүй юм. Хамгийн аюултай нь одоо Монгол Улсад хэрэгжиж байгаа энэхүү хоёр мега төслийн ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч "SCTECM” компани төмөр зам, нисэх буудал, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй байж, Монголд үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тус компаний захирал Ли Жёон Ёлын итгэмжлэлд туссан 7 үүрэгт бүгд эрхтэй гэсэн боловч ганцхан 2-р заалтанд санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж байгаа явдал нь хэрэв "SCTECM” санхүүгийн өрөнд уналаа гэхэд толгой компани болох "Самсунг Си энд Ти” компани хариуцлага хүлээхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, "SCTECM” нь эрхзүйн чадамжгүй, зохиомол нэртэй хуурамч компани ажээ.

Иймд дүрмийн санг нь 139,000 ам.долларын компанитай Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил түвшний 2 том мега төслийн хариуцлагыг хэн тооцох вэ.

Ч.Сүрэнхорлоо: Монгол Улсын томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө угаасан

Монголын төмөр замын барилгын үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо "Өнөөдөр бидэнд байгаа баримтаар Ли Жёон Ёл төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говь руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн "МТЗ” ТӨХК-иас 14,8 сая ам.доллар авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд 3 компанид 2 сая ам.доллар өгч 9 сая ам.доллар завшсан байгаа. Үүнийг гэрээний залилан гэж олон улсад үздэг. Туслан гүйцэтгэгч хийсэн 13 компани өнөөдрийн байдлаар 11 сая ам.доллар авах ёстой. Гэтэл өгөөгүй. Гэрээ байгуулсан толгой компани хариуцлага хүлээхгүй гэсэн. "SCTECM” гэсэн зохимол нэртэй компани эрхзүйн чадамжгүй, эзэн холбогдогчгүй болж биднийг хохироох гээд байна. 1,5 сая ам.долларын төслийг гар дамжуулж, мөнгө угаасан Солонгос эзэн байна. Тусгай зөвшөөрөл байхгүй, лицензгүй байж Монгол Улсын томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нэрээр мөнгө угааж байгаа нь хэзээ ч байж боломгүй зүйл” гэлээ.

Өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 үндэсний компани одоо хийсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд 59 сая ам.долларыг "SCTECM” ХХК өгчээ. Гэтэл "МЗТ” ТӨХК тус компанид 199,7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталж байна. ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 140,7 сая ам.доллар юунд зарцуулагдсаныг олж тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хэвлэлийн хурал хийсэн хүмүүс онцлон хэлж, уриалж буйгаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн цаашид Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж "Самсунг Си энд Ти” компанийн ёс бус бизнесийн үйл ажиллагааг дэлгэх болно гэв.

 О.Сайхан

“Самсунг Си энд Ти” компанийн охин компани болох “SCTECM” төмөр зам, нисэх буудал барих тусгай зөвшөөрөлгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани