- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гангийн үйлдвэрт хугацаа алдах тусам хусам л үлдэнэ
Төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд тэргуүлэгчдийн нэг Бразилийн "Valе" компани Монголд орж ирснээ нэг их удалгүй буцаж билээ. Уг нь Монголд бол тэдний сонирхол байхын ихээр байсан байж таарна. Учир нь Монгол төмрийн хүдрийн баялаг нөөцтэй, дэргэдээ бэлээхэн том зах зээлтэй орон. Гэвч тэд ирсэн шигээ буцсан. Бодвол тэд бизнесийнхээ салбарт бэрс гаргах боломж Монголд бага гэж тооцсон биз. Тэр үеийн "Valе"-ийн төсөөлөл өөдрөг байсан нь мартагдах арай болоогүй байна.
Тухайн үедээ тэд төмрийн хүдрийн ханш 130 ам.доллараас буухгүй гэж таамаглаж байгаагаа илэрхийлж байсан нь бий. Ийм төсөөллийг хийхдээ тэд мөнөөх л Хятадын хэрэглээ эрэлт дээр үндэслэж байсан юм даг. Тус компанийн захирал Мурнло Феррейра Хонконгод болсон "Сredit Suisse Asian Investment" чуулганы үеэр "нэг тонн төмрийн хүдэр дунджаар 110-145 ам.долларт хэлбэлзэнэ. Дэлхийн төмрийн хүдрийн топ хэрэглэгч Хятад улсын Шанхай, Бээжин зэрэг томоохон хотод бүтээн байгуулалт нэлээд өрнөж байна" гэдгийг онцолж байсан билээ. Үнэхээр ч тэр үед төмрийн хүдэр төсөөллийн үнэд хүрч 135 ам.доллараас давж байв. Энэ бол хоёр жилийн тэртээх явдал.
Харин тэр үеэс хойш төмрийн хүдрийн үнэ төдийлөн дээшилсэнгүй. 2014 оны төсөөллөөр хар металлын хүдрийн үнэ 110 ам.доллар байгаа бол ирэх жил буюу 2015 онд бүр буурч 103 ам.доллар болох төлөвтэй. Үнэ уруудахад нөлөөлсөн гол хүчин зүйл гэвэл А.Е.Стралийн уул. уурхайн "Rio Tintо" болон "ВНP Вillitоп" групп хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр зарласан явдал хэмээн шинжээчид онцолжээ. Ингэж бодохоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гэдэг ер нь салхины үзүүрээр хэлбэлзэж байдаг эмзэгхэн эд бололтой.
Австралийн 62 хувийн төмрийн агууламжтай хүдрийн нийлүүлэлт энэ онд 19 хувиар өсч, 687 сая тоннд хүрэх тооцоо бий гэнэ. "Standard Chartered" банкны тооцоолсноор дэлхийн зах зээлд энэ онд 136 сая тонн төмрийн хүдэр илүүдээд байгаа аж. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 77 сая тонн байсан гээд бодвол Монголын маань жаахан хүдэрт орон зай олдохооргүй мэт. Монгол Улс 2014 онд 1.4 их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос бүрдуүлэхээр тооцсон. Үүний 12 хувийг төмрийн худрээс олохоор төлөвлөж байгаа юм.
Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа мэдээлэл Монголын эдийн засагт хөндүүр сэдэв болдог. Тэр дундаа төмрийн хүдэр бол бидний гол экспортьш нэг. Тооцож буй төлөв хандлагаас харвал 2015 онд төмрийн хүдрийн экспорт хэмжээ дамжааны хувьд нүурс, зэсийн дараа орохоор байгаа юм. Манай улс нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдэртэй гэсэн тогтоогдсон нөөц буй. Үүний 90 хувийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэхдээ энэ хэмжээ их үү, бага уу гэдэг нь харьцангуй ойлголт. Хэрэглээ энэ тэрээсээ хамаарна.
Харин энэ баялгаа боловсруулж бүтээгдэхүүн болгоод эхлээд өөрийн хэрэгцээгээ хангах, дараа нь гадаад зах зээлд нийлүүлэх нь монголчуудын мөрөөдлийн нэг "хэлтэрхий" билээ. Төмөрлөгийн үйлдвэрийг сэргээх төрийн төлөвлөгөө Дарханы төмрийн үйлдвэр, нэгэн цагт баригдах Сайншандын аж үйлдвэрийн парк руу чиглэж байна.Засгийн газар "Монгол төмөр" гэсэн томоос том хөтөлбөрийг өнгөрсөн онд гаргасан. Ингээд бодохоор энэ салбарт ирээдүи байгаа нь тодорхой.
Гэхдээ л асуудал бий. Бид нэг юмыг хийх гэж залхтлаа ярьдаг. Тавдугаар цахилгаан станцын тухай бараг 20 жил ярьсан хэрнээ одоо болтол шаваа ч тавиагүй байгаа нь үүний нэг жишээ. Үүний нэгэн адил гангийн үйлдвэрийн тухай, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг хэдэн ч жил ярих магадлалтай. Мөнөөх л сонгуулийн популист амлалт болж хувирвал яаыа. Тэгвэл ярьж байх зуур төмрийн хүдрийв нөөц маань урагшаа урсаад дуусч мэднэ. Өнгөрсөн гурван жилд манай улс урд хөрш рүү 6.5 сая тонн хүдэр экспортолсон гэх мэдээлэл байгаа. Энэ хурдаар бол 100 гаруйхан сая тонн хүдрийн арыг харах юухан байхав. Төмрийн хүдрийн ийм баялагтай хэрнээ дотоодынхоо хэрэгцээт төмрийн ихэнхийг урд хөршөөс авдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлсэн хүдрээсээ хэд дахин өндөр үнээр авдаг гэсэн үг.Орон сууцны үнийг хөөрөгддөг нэг хүчин зүйл нь энэ төмөр байсаар ирлээ. Уг нь бидний хэрэглээ тийм ч их биш. Жилдээ 300-400. мянган тонн. Үүнйи 80 гаруй хувийг нь урд хөршөөс 600 гаруй сая ам.доллараар худалдаж авдаг гэсэн тооцоо байх юм. Иймэрхүү янзаар арилжаа наймаа явагдаж байгаа нөхцөлд олох алдахын тэнцвэр ямар байх нь тов тодорхой. Монголын эдийн засгийг дээш татах нэг бурантаг гангийн үйлдвэрлэл гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна. Харин тэр үйлдвэрлэл амилтал хэдий хугацаа өнгөрөхийг хэлэхэд даанч бэрх. Хугацаа алдах тусам хусам л үлдэх байх.
П.ЯДАМДОРЖ
Гангийн үйлдвэрт хугацаа алдах тусам хусам л үлдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани