- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Импортыг орлож буй цемент дэлхийн стандартыг хангадаг
Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад цемент орно. Барилга, байгууламж, зам, гүүр, талбайн насжилт цементээс ихээхэн хамаардаг. Тиймээс бүтээн байгуулалтын хамгийн чухал орц нь цемент гэсэн үг. Цементийн дотоодын зах зээлийн 90 хувийг үндэсний үйлдвэрлэгчид хангаж байна. Энэ хэмжээ жил ирэх тусам өсөж байгаа.
Шинээр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хоёр үйлдвэр энэ онд ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ 100 хувь нийлүүлдэг болох юм. Ингэснээр нэг хүнд 1.2 тонн цемент ногдох бөгөөд манай улсын нийт үйлдвэрлэлийн хэмжээ ойрын хугацаанд 4.5 сая тоннд хүрэхээр байна. Мөрөөдөл мэт өмнө нь сонсогдож байсан үндэсний үйлдвэрлэл бодит бүтээн байгуулалт болсон нь энэ. Үүний үр шимийг бид эхнээсээ хүртэж байна.
Дотоодын үйлдвэрлэл цар хүрээгээ тэлэх тусам шинээр ажлын байр нэмэгдэж, гадагш урсдаг байсан валютын урсгал багасч буй.
Дотоодын цемент экспортын чухал бүтээгдэхүүн болно
Ойрын хугацаанд шинээр 800 гаруй ажлын байр бий болох хүлээлттэй байна. Үүнээс гадна ОХУ-ын зах зээлд цемент экспортлох шинэ боломж гарч ирж байгаа аж. Хойд хөршийн зах зээлд цемент, цемент орсон бүтээгдэхүүн нийлүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчид идэвхтэй судалж эхэллээ.
Дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн хувьд нойтон аргын технологиос хуурай аргын дэвшилт технологид шилжиж, шинэ үйлдвэрүүд хуурай аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Манай улсын хувьд өнгөрсөн онд 1.3 сая тонн цемент хэрэглэсэн. Үүний 90 хувийг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлсэн талаар дээр дурдсан.
Өмнө нь импортын цемент дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг байсан бол урьдын нөхцөл өнөөдөр огцом хувьсан өөрчлөгджээ. Экспортын зах зээлд гарахад чанар, стандарт нэн тэргүүнд тавигддаг. Импортын цементээс илүү байх шаардлага ч дотоодын үйлдвэрлэгчдэд тулгарах нь бий. Тэгвэл дотоодод үйлдвэрлэж байгаа цементийн чанар, стандартын талаар тэд ингэж хэллээ.
ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН
Д.Нямхүү /Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
-Манай улсын цементийн жилийн хэрэгцээ цаашдаа ч өсөн нэмэгдэхээр байгаа. Бидний хувьд шаардлагатай байгаа дотоодын цементийн хэрэгцээгээ өөрсдөө хангах боломж, нөхцөл бүрдэж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл хөгжиж, улмаар экспортын талаар судлах шаардлагатай болж эхэлсэн.
Дотоодын үйлдвэрлэл хөгжих хэрээр нийгэм, эдийн засгийн маш том давуу тал бий болдог. Цемент бол бүхий л бүтээн байгуулалтын чухал түүхий эд юм. Энэ бүтээгдэхүүнийг хуурай аргын технологиор үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрүүд экспортын зах зээлийг цаашдаа зорин ажиллана гэж бодож байна.
ЭКСПОРТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал/
-Манай дотоодын цементийн үйлдвэрүүд хуурай аргаас өмнө нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан. Энэ үеэс л чанар, стандартын хувьд олон улсын түвшинд аль эрт хүрсэн. Цементийн стандартыг олон улсын стандарттай дүйцэхүйц хэмжээнд 2008 онд шинэчилсэн.
Барилгын салбарт өргөн хэрэглэдэг төрөл бүрийн цементийг үндэсний үйлдвэрлэгчид чанар, стандартынх нь дагуу дотоодын зах зээлд нийлүүлж байна. Экспортын зах зээлд гарах том зорилго дор чанар, стандартын хувьд ч хаана ч нүүр улайхгүй болсон. Манай шохойн чулуу бол маш сайн чанартай байдаг. Цементийн түүхий эд нь бүгд эх орных гэдгээрээ онцлогтой.
ИМПОРТЫН ЦЕМЕНТ НЭМЭЛТ ХИМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР
А.Энхтуяа /Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн/
-Цементийн үйлдвэрийн импортын татварыг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны цементийн импортын хэмжээ өмнөх жилээс 97.6 мянган тонноор буурсан. Үндэсний стандартын шаардлагыг дотоодын цементийн үйлдвэрүүд бүгд ханган ажиллаж байгаа. Сүүлийн үед үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, хуурай аргын технологи руу шилжсэн.
Энэ нь гарч байгаа бүтээгдэхүүний чанар, бүтээмж шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц болж байгаа. Дотоодод үйлдвэрлэж байгаа учраас үйлдвэрлэл нь ил тод, бүтээгдэхүүний орц, найрлага нь илүү тодорхой байдаг. Импортын цемент хүнд үйлдвэрлэл түлхүү хөгжсөн орноос ирж байгаа учраас нэмэлт химийн бүтээгдэхүүн ихтэй байх магадлал өндөр. Харин манай дотоодод байгаа үйлдвэрүүд бол байнга үндэсний хяналтын доор, байгалийн түүхий эдээр өөрсдөө хийж байгаа учраас илүү баталгаатай гэсэн үг.
ДОТООДЫН ЦЕМЕНТТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ИРЖ БАЙГААГҮЙ
Д.Ганбаатар /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч/
-Монголд цемент үйлдвэрлэж байгаа хэд хэдэн үндэсний үйлдвэр бий . Эдгээр нь олон улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрлэл явуулж байна. Цемент нь төрөл бүртээ чанар, стандартын хувьд харилцан адилгүй байдаг онцлогтой. Тэгэхээр тухай бүрт нь чанар, стандартыг мөрдүүлнэ гэсэн үг.
Цементийн импортын хэмжээ өмнөх жилээс 97.6 мянган тонноор буурсан
Үндэсний стандартын хүрээнд дотоодын үйлдвэрлэгчид өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ-аас нэг үе ихэвчлэн цемент импортолж байлаа. Одоо үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд хүч түрэн орж ирж буй. Дотоодын цементийн үйлдвэрүүд өөрийн орны хэрэгцээг хангах бүрэн боломжтой.
Бетон зуурмаг, барилга угсралтын компаниуд импортын цемент түлхүү хэрэглэж байна. Сүүлийн энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн. Цементийн үйлдвэрлэлийн хяналт, шалгалт тогтмол хийгдэж байгаа. Манайд дотоодын цементтэй холбоотой ямар нэгэн гомдол огт ирж байгаагүй.
Б.Тулгат
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||