- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефть экспортлогч улсуудаас авсан АНУ-ын зээл
Газрын тосны үнэ уналтад нэрвэгдэж, санхүүгийн нөхцөл доройтсон Саудын Араб зэрэг нефть экспортлогч улсаас авсан Засгийн газрын зээлийн хэмжээг АНУ-ын Сангийн яам анх удаа ил болголоо. Дэлхийн газрын тосны гол экспортлогч Саудын Араб нь 2016 оны гуравдугаар сарын байдлаар АНУ-ын Холбооны сангийн 116.8 тэрбум ам.долларын өрийг эзэмшиж байгааг даваа гарагт Сангийн яам мэдээлэв.
АНУ-ын Холбооны сангийн 13.3 их наяд ам.долларын өр эзэмшигчдийн жагсаалтад Энэтхэг, Бельги, Тайвань, Их Британи, Швейцари, Ирланд зэрэг улсын дараа 13 дугаарт тус улс бичигджээ. АНУ-ын Засгийн газрын 1.24 их наяд ам.долларын өр эзээмшигч БНХАУ, 1.14 их наяд ам.долларын өр эзэмшигч Япон уг жагсаалтын магнайд бичигдэж байна.
Саудын Араб нь газрын тосны үнэ уналтаас үүдсэн санхүүгийн дарамтаа хөнгөвчлөхөөр хадгалуулсан хөрөнгөө ашиглаж эхэлнэ гэсэн айдас энэ онд ихэслээ. Саяхан тус улс Дэлхийн банкуудын консорциумаас 10 тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцож, эдийн засгаа газрын тосноос хамааралгүй болгох аварга төлөвлөгөө дэвшүүлсэн. Жилийн өмнө, 2014 оны долдугаар сард баррель нь 115 ам.доллар байсан газрын тосны үнэ нэгдүгээр сард 30 хүрэхгүй болтлоо унаж, энэ сард 50-д дөхлөө.
Саудын Арабын эзэмшиж буй өрийн хэмжээ их ч АНУ-ын Холбооны санг татан буугдахад хүргэхээр ноцтой бус. Сангийн яамны тайлангаас үзвэл Саудын Арабын эзэмшиж буй өр энэ гуравдугаар сар хүртэлх нэг жилд 14 тэрбум ам.доллараар өссөн байна. "116.8 тэрбумыг сүйдтэй тоо биш гэх нь юу юм. Гэхдээ л бусад голлох өр эзэмшигчтэй харьцуулах аваас Холбооны санд тогтолцооны эрсдэл учруулах түвшинд хүрэхээргүй” хэмээн CRT Capital-ын стратегич Дэвид Адер тайлбарлав.
Мэдээлэл ил тод, нээлттэй байх тухай Bloomberg-ээс гаргасан хүсэлтийн дагуу Сангийн яам дээрх тайлан тооцоог нарийн тодорхой болгосон. Урьд нь Саудын Арабтай холбоотой үзүүлэлтийг "газрын тос экспортлогчид” гэсэн ерөнхий ангилалд багтаан, Эквадор, Венесуэл, Индонези, Бахрейн, Иран, Ирак, Кувейт, Оман, Катар, Арабын нэгдсэн Эмират, Алжир, Габон, Ливи, Нигеритэй нэгтгэн гаргадаг байжээ.
Хоёрдугаар сарын байдлаар газрын тос экспортлогч улсуудын эзэмшиж буй нийт өр 281 тэрбум ам.доллар байв. Харин сүүлийн тооцоогоор Арабын нэгдсэн Эмират 62.5 тэрбум (2015 оны гуравдугаар сард 79.5 тэрбум байгаад багассан), Кувейт 31.2 тэрбум ам.долларын өр эзэмшиж байна. Сангийн яам Кайманы арлуудыг "Карибын банкны төв” ангиллаас гаргалаа.
Сангийн яамны хедж сангуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж ирсэн Кайманы арлууд 265 тэрбум ам.долларын өр эзэмшиж, жагсаалтын гуравдугаарт оржээ.
Гадаадын эзэмшилд байгаа Сангийн яамны үнэт цаасны үнэмлэхүй их хэмжээ зах зээл ажиглагчдын заримынх нь сэтгэлийг зовоох шалтгаан. Өнгөрсөн онд хөгжиж буй зах зээлүүдийн валют суларсантай холбогдон зарим төв банк валют солилцооны ханшаа хамгаалах зорилгоор нөөцөө борлуулж эхэлсэн. Хятадын эзэмшиж байсан 1.26 тэрбумын өр өнгөрсөн онд үл ялиг багассан. Бразилынх 261 тэрбумаас 246 тэрбум, Мексикийнх 85 тэрбумаас 71.6 тэрбум болж буурчээ.
Дээр дурдсан албан ёсны тоо баримт нь зөвхөн АНУ-д байрладаг брокер, дилерүүдээр дамжин хийгдэж буй өрийн урсгалыг харуулдаг тул тухайн улсын эзэмшиж байгаа нийт өрийн хэмжээг төдийлэн зөв тусгаж чаддаггүй. Их Британийн эзэмшиж буй 227 тэрбум ам.долларын өрийн ихэнх нь Ситиг (Лондон дахь санхүүгийн төв хэсэг) АНУ-ын Сангийн яамны өр худалдан авахад ашиглагч орнуудын мэдэлд хэдийнэ шилжсэн хэмээн үздэг.
Майкл Макензи
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||