- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТТ-н хувь заяа дахиад УИХ-ын гарт шилжлээ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний орлдыг ашиглах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад дөрөв хонож байна. Үүнээс яг нэг жилийн өмнө Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг Засгийн газар боловсруулж, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулдгийн даваан дээр эрхэм гишүүний оролцоотойгоор энэ мега төсөл нуран унахад хүрсэн юм. Тавантолгойн төслийг гацаасандаа баяртай байгаагаа илэрхийлж байсан Л.Эрдэнэчимэгийг боловсруулсан тогтоолын төсөл М.Энхсайханыхаас юугаараа ялгаатай вэ.
Л.Эрдэнэчимэгийн боловсруулсан төсөлд:
-
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ.
-
Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.
-
Монгол Улсын иргэн бүрт өгсөн 1072 ширхэг хувьцаа саналыг эрхтэй байхаар тусгагдсан. Учир нь Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын "…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж төсөл боловсруулагч үзжээ. Тэрчлэн "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ” гэж Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбарлажээ.
М.Энхсайханы боловсруулсан төсөлд:
-
”Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг хоёроос доошгүй зах зээлд борлуулах үүрэг хүлээнэ. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт зах зээлд гаргана” хэмээн гэрээнд тусгасан байлаа.
-
Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4 а-д Чалкогийн үндсэн өрийг хүүгийн хамт 12 сарын хугацаанд төлөхөөр тохирсон.
-
"Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны долдугаар сарын 1-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д "Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар заасан байдаг.
-
Гэрээний нийт хугацаанд дотоодын хөрөнгө оруулагч Төслийн компанийн нийт гаргасан болон зарласан хувьцааны 51 (тавин нэг)-ээс багагүй хувийг эзэмшихийг үүрэг болгосон ба зөрчвөл Төслийн компани ноцтой зөрчил гаргасанд тооцох, гэрээг цуцлах хүртэл үр дагавар үүсэхээр гэрээнд заасан байв.
-
Ажиллах хүчний тухайд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх бөгөөд хуулинд нийт ажилчдын 90 хувьд заавал монгол ажилтнууд байх ёстойг тусгасан байдаг. Мөн Тавантолгойгоос ойрын хугацаанд үзүүлэх ашиг нь 300 сая доллар, 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум доллараар яригдаж байсан бөгөөд үүн дээр 12 мянган хүн ажлын байртай болж, 500 компани ажилтай болно гэж үзвэл энэ төслийн 60-70 хувь нь Монголд мөнгө болж шингэнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэлж байв.
Ийнхүү бүтэн найман жилийн турш эдийн засагт асар том хүлээлт үүсгэж, өнгөрсөн нэг жилийн турш саарал ордны "том зодоон” болж хувирсан Тавантолгойн ордыг ашиглах хоёр өөр хувилбарыг Засгийн газар болон УИХ боловсруулаад байна. Эдийн засгийн үүднээс харвал Л.Эрдэнчимэгийн боловсруулсан төслөөр Тавантолгойн ордыг ашиглалтад оруулна гэвэл Монгол Улсад багагүй мөнгө хэрэгтэй болно. Монгол Улс орд болон төмөр замынхаа 51 хувийг эзэмшихээр уг төсөлд суулгаснаас харвал Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай байгаа дөрвөн тэрбум ам.долларын хоёр тэрбумыг нь Монгол Улс санхүүжүүлнэ гэсэн үг. Төсвийн алдагдал нь 663 тэрбумд хүрч, улсын данс нь улайж, хаанаас яаж мөнгө олох ухаанаа олохгүй яваа Монгол Улсад ийм хэмжээний мөнгө байх уу.
Нөгөө талаар, Монгол Улсын иргэн бүрт оногдох 1072 ширхэг хувьцааг саналыг эрхтэй байна гэж үзвэл, 76 гишүүн нь дотроо учраа ололцож чадахгүй байхад гурван сая иргэнтэй нь хөрөнгө оруулагчид ам хэлээ ололцох уу гэдэг нэг асуулт байна?
Ийнхүү Тавантолгойн ордын хувь заяа хоёр дахь удаагаа УИХ-ын гарт шилжлээ.Гэхдээ Тавантолгойн ордыг З.Энхболдын парламент эргэлтэд оруулах боломжгүй гэсэн үг. Учир нь өнөөгийн парламентад төслийг хэлэлцэх хугацаа хийгээд зав алга. Харин дараагийн парламентад даалгавар болон өгөгдөж байгаа Тавантолгойн ордыг эдийн засагт ашигтайгаар л эргэлтэд оруулаасай гэж найдъя.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||