- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа гараас гар дамжин арилжаалагдах боломжгүй
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар, 2011 оны 98 дугаар, 2012 оны 116, 181 дүгээр тогтоолуудын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг түүний хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд нь саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уг тогтоолуудын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулах болон иргэдэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс нээх ажил 2010 оноос эхлэн явагдаж байна.
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, тус хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эрхлээгүй байгаа юм. Гэвч сүүлийн үед Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны дансаа иргэд яаралтай нээлгэснээр түүнийг өмчлөх эрх нь баталгаажиж, улмаар захиран зарцуулах эрх бий болж, хувьцаагаа худалдах, түүнийг нь иргэдээс худалдан авч байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал, ташаа, ам дамжсан бодит бус мэдээлэл олон нийтийн дунд тархаж байна. Энэхүү мэдээлэл нь огт ор үндэслэлгүй, худал ташаа цуурхал бөгөөд хувьцааг бодитоор худалдсан, худалдаж авсан тохиолдол цагдаагийн байгууллагын шалгалтаар огт тогтоогдоогүй байгаа тухай Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа хөрөнгийн биржээр нийтэд арилжаалагдаж эхлээгүй, зөвхөн энэ хувьцааг эзэмших зорилгоор үнэт цаасны данс яаран сандран нээлгэх шаардлагагүй ба уг хувьцаа нь гараас гар дамжин арилжаалагдах боломжгүй, зөвхөн тодорхой хуулийн зохицуулалтын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах боломжтой санхүүгийн хэрэгсэл бөгөөд энэ нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гартал уг хувьцаа нь арилжаалагдах боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.
Түүнчлэн хөдөө, орон нутагт үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх салбарын тусгай зөвшөөрөлгүй үнэт цаасны компаниуд иргэдэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс нээх, мөн зарим этгээдүүд иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар үнэт цаасны компанийн нэрийг ашиглан данс нээж иргэдийг хохироох зохисгүй үйлдэл орон нутагт гарч болзошгүй байгаа тул иргэд та бүхнийг худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||