- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойг “ММС”-д алдаад дампуурсан бол Хятадад газар нутгаа өгөх байсан уу
Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгойн нүүрсний ордыг Хятадад алдах шахсан цаг саяхан. Иргэн бүрт 21 мянган төгрөг тараах нэрийдлээр Монгол ардын нам Тавантолгойгоо барьцаалж, нүүрсээ хямдаар зарахаар гэрээ байгуулан БНХАУ-ын "Чалко” компаниас 350 сая ам.долларын өр тавьсан. Энэ өрийг дарахын тулд "Эрдэнэс Тавантолгой”-н 1400 гаруй хүн 24 цагаар ажиллаж байгаатай газар дээр нь очиж танилцаж байсан юм. Гэсэн ч 142 сая ам.долларын үлдэгдлийг мөнгөн дүнгээр өгнө гэдэг Засгийн газарт ч хүндхэн туссан. Иймээс нүүрсээр өгөх хүсэлт тавьсанд "Чалко”-гийн зүгээс хамгийн доод үнийн саналыг тавьсан. Энэ нь нүүрсээ үнс болгосонтой ялгаагүй явдал юм.
-ХЯТАДЫН ТАЛ ЗҮҮН ЦАНХИЙГ БАРЬЦААНД БАЙЛГАЖ БАЙСАН-
Зүүн Цанхийн ордоос олборлосон бүх нүүрс ердөө л "Чалко”-гийн өрийг төлөхөд зориулагдаж байв. Зүүн Цанхи, Баруун Цанхийн уурхайн хоёр хэсэг дээр 1 метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлоод, уурхайн аман дээрээсээ борлуулалтаа хийж "Чалко”-гийн өрийг төлж байсан. Олборлосон нүүрснийхээ 50 хувиар борлуулалт хийж, 50 хувийг өрөнд өгч байсан гэсэн үг. Гэсэн ч яг зарласан тендерийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байсан учир 40 хувьд нь хийж 60 хувьд нь сул зогсолт хийж байлаа. Гаргахад бэлэн болсон 2 сая тонн нүүрс байсаар атал "Чалко” шууд нүүрсээ татаад авчихаагүй. Хэрвээ шууд нүүрсээ татаад дуусгачихвал 2-3 сарын дотор "Чалко”-гийн өр болох 142 сая ам.долларыг төлөх боломж байсан ч Зүүн Цанхийг барьцаанд байлгаснаас өөрцгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Үүнийгээ "Чалко”-гийн зүгээс эцсийн хэрэглэгч биш учраас худалдан авагчаа олсон тохиолдолд тэр хэмжээгээрээ л нүүрсээ авна хэмээн тайлбарлаж байлаа.
Ингээд Тавантолгойг хөдөлгөх нэрийн дор "Тавантолгойн ордыг ашиглах төслийн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн. 51 хувийг эзэмшихээр шалгарсан "Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын "ММС” компани гэдэг нь хэдийнэ ил болж, ММС компани дампуурлын ирмэгт ирсэн нь тодорхой болсон юм. УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний асуудлаар ажлын хэсэг томилуулж, гэрээг шалгах үүргийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт даалгасан.
Шалгалтын дүнд "Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний 30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх, гадаадын хөрнгө оруулалтай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах” боломжийг энэ заалтаар хийсэн байсныг болиулж байсан юм. Учир нь Тавантолгойн орд буюу 100 жилийн нөөцтэй Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ орд газрыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй юм.
-ХЯТАД УЛС ӨРИЙНХӨӨ ОРОНД ГАЗАР НУТАГ АВАХ АШИГ СОНИРХОЛТОЙ-
Хэрвээ "ММС”-д Тавантолгойг өгчихөөд, тус компани дампуурсан бол ард түмний Тавантолгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж, Хятадын компанид шилжих байсан. Үүгээр ч зогсохгүй, дэлхий дахинаа нүүрс үнэгүйдэж байгаа энэ үед манай улсаас хичнээн сая тонн нүүрс олборлоод ч Хятадын тал нүүрс худалдаж авахгүй нөхцөл байдал үүсэх байсан. Хүн амаараа дэлхийд тэргүүлдэг Хятад улсын хувьд өрийнхөө оронд авч болох хамгийн ашигтай хувилбар бол газар нутаг юм.
Үүний бэлхэн жишээ нь Тажикстан улс. БНХАУ-д төлөх ёстой гадаад өрийнхөө оронд газраа тасалж өгөхөөр болсон. 2013 оны тавдугаар сарын 13-ны өдөр Тажикстан улс БНХАУ-аас авсан мөнгөн зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч өөртөө засах эрхтэй Горно-Бадахшаны нутгийг тасалж өгч магадгүй гэх мэдээлэл дэлхий даяар тарах болсон юм. Душанбегийн зүгээс 1500 км.кв нутгаа алдахад хүрсэн тус улсын хувьд өнөөдрийг хүртэл өрөө төлж барагдуулж чадаагүй хэвээр байгаа.
Өчигдрөөс эхлэн Бээжин Горно-Бадахшаны өөртөө засах улс буюу өрийн оронд авахаар зэхсэн газар нутгийг хяналтдаа оруулахаар Хятадын тал цэрэг илгээсэн талаархи мэдээлэл Оросын цахим хуудсуудад гарч эхэлжээ. Хятадын Ардын чөлөөлөх армийн анги нэгтгэл энэ сарын 06-ны өдрөөс хойш бага багаар Горно-Бадахшаны бүсэд нэвтэрч эхэлсэн байна. Бадахшан нь газрын баялаг, үнэт чулуугаараа алдартай бөгөөд Тажикстан, Хятадын хооронд хилийн маргаантай бүсэд тооцогдсоор ирсэн юм.
Эх сурвалж: Мэдээ.мн Э.БҮҮВЭЙ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||