Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ

ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ

 

Дэлхийн зах зээл дээрх үнийн уналт, БНХАУ-ын төрийн өмчит "Чалко”-д төлөх өрийн дарамт, улстөрчдийн ашиг сонирхлоос шалтгаалан мартагдах дөхсөн Тавантолгой ордын сургийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гаргав. Үндсэн хуульд "Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасны дагуу Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг 40 гишүүн санаачлан дэмжсэн тэрбээр З.Энхболд даргад өргөн мэдүүллээ.

 

Энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүн "Таван-толгойн нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон. Тиймээс 2007 онд тус ордыг стратегийн ордын жагсаалтад багтаасан. Гэтэл олон зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах зорилгоор хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулсан М.Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын Ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин хэлэлцээр хийж, ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн.

 

Тиймээс Тавантолгойн нүүрсний ордыг Монголд ашигтайгаар хуулийн дагуу хөдөлгөх нь зүйтэй гэж үзэж энэхүү тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна” гэлээ. Энэхүү тогтоолын төслийн амин сүнс нь төр тус ордын 51-ээс доошгүй хувийг эзэмших, АН-ын 2012 оны сонгуулийн амлалт 1072 ширхэг хувьцааг амилуулах юм байна. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанид "Эрдэнэс Тавантолгой”-н эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ. Улмаар шинээр барих төмөр замын суурь бүгдийг "Барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх” нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг "Монголын төмөр зам”-ийг эзэмших нь зүйтэй гзж үзсэн байна.

 

Мөн Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний компаниудын хувьцааг саналын эрхгүй байхаар заасан. Энэхүү шийдвэр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа аж. Энэхүү шийдвэрийг хүчингүй болгох заалтыг хуулийн төсөлдөө суулгасан байна. Ингэснээр иргэд эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болох аж. Улмаар Засгийн газарг "Эрдэнэс Таванталгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тздний эзэмшлийн хувьцааг эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433326819 ширхэг нь төрийн мэдэлд байдаг бол 17.05 хувь буюу 2558175510 ширхгийг 2.4 сая иргэн, 0.06 хувь буюу 8497671 ширхэг хувьцааг үндэсний 553 компани хуваан эзэмшиж байгаа юм. Засгийн газар 2012 онд нэг сая төгрөгийн үнэ бүхий 1072 хувьцааг 2.7 иргэнд эзэмшүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэд үүний үр шимийг нэг ч иргэн хүртээгүй. Харин нэг сая төгрөгөөр үнэлсэн 1072 хувьцаа компанийн байдлаас шалтгаалан өнөөдөр хэдээр үнэлэгдэхийг хэн ч мэдэхгүй суугаа.

 

Энэ хугацаанд "Эрдэнэс тавантолгой” компанийн "Чалко”-д төлөх өр сунжирч, одоогийн байдлаар 150 сая ам.доллар үлдсэн байгаа. Мөн тус компани түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан олборлолт тээвэрлэлтийн ашгаа ч нөхөж чадахгүйд хүрсэн бөгөөд 2014 оны наймдугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэд олборлолтоо зогоосон. Улмаар БНХАУ-ын "TTJVCo” компани олборлолтыг үргэлжлүүлж, мөн урд хөршийн "Чалко”-гийн өрөнд нүүрс гаргасаар байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой”-н өнөөгийн байдал ийм байна. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ” гэлээ.

 

Мөн Засгийн газар дээрх тогтоолын төсөлд нийцүүлэн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах нь нээлттэй. Ингэснээр Ухаахудагаас Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан, Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг онцлов. Эдгээр агуулга багтсан Таван-толгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоол шийдвэрүүд мундахгүй олон бий. Гэвч хэрэгжсэн нь хэд бол. Төлөвлөгөө ёсоор энэ чиглэлийн төмөр зам хэдийнэ ашиглалтад орчихсон, ашгаа өгөөд эхэлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос хоёр дахин их нүүрс экспортолж, жилд 30 сая тонн нүүрс экспортлох зорилгодоо хүрэхээр байв. Ямартай ч Тавантолтойг хөдөлж, иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэнэ гэх итгэлийн суурь нь дээрх тогтоолын төсөл байж мэдэх юм. Гэхдээ сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар л үүнийг үргэлжлүүлнэ.

 

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани