- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
35 тэрбумын хохирлыг Жастин Капла нар биш, “Саусгоби Сэндс” төлөх тохироо хийжээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт өршөөл үзүүлж, явуулаад жил гаруйн хугацаан өнгөрч байгаа. Уучлал үзүүлснийхээ дараа "Маш хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Улсаа бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” гэсэн тайлбарыг Ерөнхийлөгч твиттер хуудаснаа бичсэн байсан. Өнгөрсөн хугацаанд Жастин Капла нарын манай улсад учруулсан 35 тэрбумын хохирол тэгээд яах болж байна вэ гэсэн асуулт тавигдаж ирсэн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд "Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авчээ. Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байна.
"Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд "Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон гэж байна. Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна гэсэн мэдээллийг засгаас өгч байна.
Үнэндээ бол уг асуудлыг сонгуулиас өмнө ийн шийдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Бүхэл бүтэн 35 тэрбумын хохирол учруулсан нөхдүүдийн толгойг нь илж, өршөөж явуулчихаад, учирсан хохирлын 20 тэрбумыг нь ажил гүйцэтгэх гэрээгээр барагдуулна гэдэг үлгэр болж замхрах вий гэсэн асуудал дагаж гарч ирж байгаа юм. За ямартай ч 35 тэрбумын хохирлыг Жастин Капла нар биш "Саусгоби сэндс” компани төлнө гэсэн тохироог л дээрх байдлаар талууд хийгээд байгаа бололтой юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||