- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойг ашиглах төсөл АН-ын сонгуулийн “хөзөр” үү
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Сонгуулийн өмнө Тавантолгойг ашиглах төслийг ийнхүү өргөн барьж буй нь хачирхалтай. Магадгүй энэ нь АН-ын сонгуулийн "хөзөр” ч байж болох. Яагаад гэвэл Тавантолгойн ордыг ашиглах асуудал хэдэн сарын хугацаанд ярьж буй зүйл биш. Хэдэн жилээр маргаж, мэтгэлцэж явсаны үр дүнд Тавантолгойн ордыг ашиглаж, улс орон, ард түмэн эдийн засгийн үр өгөөжийг нь хүртээгүй л байгаа. Улстөрчдийн "зодоон” Тавантолгойг урагшлуулахгүй байгааг бид өнгөрсөн өвөл харсан. Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн төслийг боловсруулж, хөрөнгө оруулагчдыг тодорхой болгон ажлаа эхэлсэн. Гэвч үүнийг З.Энхболд, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нарын нэлээд хүний эсэргүүцэлтэй тулгарч, Тавантолгой бол ард түмний өмч, иймд УИХ-аар хэлэлцэх учиртай хэмээн зогсоосон.
Үүний дараа Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, Тавантолгойг ашиглах төслийг боловсруулсан. Мөн Засгийн газраас санал авсан юм. Харин энэ төслөө өнөөдөр өргөн барив. Гэхдээ уг төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх амжихгүй л болов уу. АН-ын сонгуулийн "хөзөр” байвал магад яаралтайгаар хэлэлцэж мэдэх л юм. Хэлэлцэх эсэхийг УИХ-ын дарга л мэднэ.
Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан тогтоолын төсөлд дурьдсанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчимыг тогтоосон аж. Ингэхдээ хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ. Мөн их асуудал дагуулдаг шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнийгээ Тавантолгойг ашиглах тогтоолын төсөлд оруулж өгсөн аж.
Мөн иргэд Тавантолгойн ордоос 1072 хувьцааг эзэмшиж байгаа. Сүүлийн үед иргэдийн хувьцааг худалдаж авч байна гэх яриа ч болж байв. Харин энэ талаар дараах зохицуулалтыг хийж өгчээ. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болгож, тогтоолд тусгасан байна.
Энэ бүгдийг УИХ-ын 40 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||