- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Саусгоби сэндс” 15 тэрбумыг бэлнээр, үлдсэн 20,3 тэрбумыг "бартер"-аар төлнө
"Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон.
Тодруулбал, шүүх хурлаас тус компанийн захирал Жастин Каплад 5 жил 10 сар, тус компанийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид 5 жил 10 сар,санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5 жил 6 сар чанга дэглэмтэй хорих ял ногдуулж тус бүрээс нь нэг сая төгрөгийн эд зүйл хураасан.
Мөн шүүхээс "Саусгоби сэндс” ХХК-иас 35,252,394,670 төгрөг буюу 35.3 тэрбум төгрөгийг улсын орлогод /Сангийн яаманд/ тушаах шийдвэр гаргасан юм.
Тэгвэл Шүүхийн шийдвэрийг үндэслэн "Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг 2016 оны тавдугаар сарын 16-нд болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар "Саусгоби сэндс” компаниар төлүүлэхээр ногдуулсан 35.3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэжээ.
Ингэхдээ "Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд "Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
Бартерийн гэж болох энэ шийдвэрээ Засгийн газар "улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдлээ" гэж үзэж буй юм.
Д.Үржинбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||