Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть дөрөөлсөн их улс төр

"Нефть” гээч энэ шингэн түлш хэзээ, хаанаас гарч ирсэн эд вэ? Ямар ид шидтэй болоод дэлхийн эдийн засгийг улс төртэй нь тодорхойлоод байдаг вэ? Энэ асуултад эрхбиш хариулт өгчих зорилгоор дэлхийн дэвсгэр дээр дор тайлбарлая:

Ерөөсөө "Нефть” бол дэлхийн эдийн засаг, стратегийн гол амин судас, эмзэг асуудал. Хүн төрөлхтөний түүх үндсэн гурван их давалгааг (үечлэл) дамжин хөгжсөөр өнөө хүрсэн гэх онол баруунд хүчтэй түгжээ. Үүнд:

Эхнийх нь давалгаа 10 000 жилийн тэртээ эртний хүй нэгдлийн үеэс хөдөө аж ахуйн хувьсал, хувьсгалаар эхэлжээ. Энэ үйл явц иргэншлийг бий болгожээ.

Хоёр дахь нь аж үйлдвэрийн хувьсгалаар 300 гаруй жилийн тэртээ эхэлж, хот төвтэй их иргэншлүүдийг бий болгож, дэлхийгээр тархжээ.

Өнөө үе рүү авч яривал нефтийн таван том хямралыг бид үзээд байх шиг байна

Эдүгээ гурав дахь давалгааны үе, мэдээллийн цахим нийгэм, технологи, эдийн засгийн эрин үе явж байна. Энэ үед хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээ дуусгах гэж байна.

ХХ зуун бол хөгжлийн зуун байв. ХХ зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон байна. Хөгжлийн формаци шинэчлэгдсэн. Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болжээ.

Дэлхийд эдийн засгийн III хувьсгал ХХ зууны II хагаст гарч, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчилжээ. Энэ бол мэдээллийн аж үйлдвэрийн хувьсгал байв. Аж үйлдвэрийн эхний хувьсгал нь бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британид гарч, XIX зуунд АНУ- д нефть олборлож эхэлснээр үүссэн аж үйлдвэрийн II хувьсгал дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлж байв. Эндээс л гарчигт өгүүлэх нөгөө нефть маань хөвөрнө.

Та бидний сайн мэдэх түүхээс үзвэл дэлхийн хоёр их дайн бол ангийн тэмцлийн агуулга гэхээсээ илүүтэй, дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм. Өнгөрсөн их дайны их тулаанууд: Румыныг агаараас, газраас дайрсан, Румыныг алдахгүй хэмээн нацистууд үхтлээ чармайсныг марташгүй. Сталинградын тулалдаан бол зөвхөн нефтийн төлөө дайн байсан юм. Чухамдаа эдийн засгийн агуулгатай цус урсгасан тулаан тэнд л явагджээ.

Өнөө үе рүү авч яривал нефтийн таван том хямралыг бид үзээд байх шиг байна. Эхний дөрөв дээр улстөрчид, эрдэмтэд санал нэгдсэн. Тав дахийг нэмэгдэнэ гэсэн битүү таамаг түгээмэл байна. Ингэхэд ямар таван хямрал вэ?

1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, "Их 7” буюу "G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл, ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ.

1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй.

1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервэнц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу.

2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ- Төв Азийн гортиг дотор дөрөв дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр "Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн.

2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин- Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш тав дахь хямрал дэгджээ.

Эдүгээ зөвхөн нефть гэгчээс үйл лай нь урган гарсан ард түмнүүд ганц нэгээр тогтохгүй буй болжээ. Эхлээд Ирак, Афган дахь "гадныхны халдлага”- ыг нэрлэе. Эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй энэ хоёр ард түмэн хийгээд тэдний урагшгүй удирдагчдын тухай бус, эсвэл "терроризм” гэгч нэр хаяггүй нэгэн "дайсны” тухай бус.

Харин тийм халдлагыг нөхцөлдүүлэгч тэр эдийн засгийн орчны (үнэндээ нефтиэс өөр юу ч биш) тухай яривал илүүтэй үнэнд ойртохоор юм. Ерөөсөө өнөө биш ч, ойрын жилүүдэд Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азид дэлхийн баялгийг дахин хуваах, тэндхийн орон зайг эзэгнэхийн төлөө их гүрнүүдийн тэмцэл дэгдэх нь гарцаагүй гэх дүгнэлт геополитикчдоос түгээмэл сонсогдох болжээ.

Ази, Номхон далайн бүсийн орнууд эрчим хүчний нөөцөө хэдийнэ шавхаж дуусчээ

Өнөөгийн гээд буй тэр хямрал бол: Баруун буюу Бага Ази-Төв Ази-Өмнөд Азийн гурвалжингийн хоорон дахь зурваст өрнөж буй. Эл мөргөлдөөн нь нефтийн төлөөх "Өрнөд”, түүний ясны эсэргүүцэгч "Лалын” ертөнцийн тэмцлийн орон зайд тохиож байна. Энэ тэнхлэгийг нэгтгэн цагариган тойрог гэж тооцвол:

Хямралын голомт буюу хамгийн их нефтьтэй, эсвэл түүнд хүрэх дөт зам бүхий район нь өнөөдөр Ирак, Иран, Сири, Афганистан байна.

Хоёрдугаар тойрогт хойшоо шинэ Дундад Ази, мөн Каспи ба Кавказ, өмнөшөө Кашмир, Каргил, баруун этгээдэд Газар дундын тэнгис, Сири, зүүн тийшээ Шинжааныг оролцуулсан асар том тойрог буюу нефть тархах, түгээх, тээвэрлэх маш их орон зай байна.

Гадуурхи тойрогт хойшоо Умард Кавказ-Ижил-Урал, барууншаа Бага Ази-Турк, өмнө тийш Энэтхэг, зүүн тийш Өвөр Ази гэсэн тэнхлэг дээр дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөн төвлөрнө гэсэн үг юм.

Персийн булан–Каспийн тэнхлэгийн байгалийн баялгийн нөөц хийгээд түүний стратегийн ач холбогдол барагдашгүй юм. XIX зууныг хүртэл эндхийн бүс нутгийг Ойрхи ба Дундад Дорнодод харьяалуулж байсан нь газар зүйн талаасаа зөв хуваарилалт байв. Энэ хуваарийг эхлээд Орос, Британи хоёр эвдсэн ба "газрын тос” гэж гайтай, хөнөөл дагуулсан тэр шингэнийг олж нээсний дараа Перс-Каспийг "Дэлхийн түүхий эдийн томхон агуулах” гэж нэрийддэг болжээ.

Эдүгээ дэлхийн (АНУ, Хятад, Британи, Япон, Франц, Герман) болон бүс нутгийн (Орос, Турк, Иран, Пакистан, Энэтхэг) гүрнүүдийн сонирхол өсч, нөлөө нь идэвхжсэн энэ бүс нутагт хандивлагчид тэрбум тэрбумаар нь тийшээ доллар хуваарилаж, бас цэрэг-зэвсэг, цэргийн эвсэл бүлэг мундахгүй ихээр төвлөрүүлжээ. Зөвхөн Каспийн зүүн эрэгт гэхэд л жилдээ 40 сая тонн нефть, 90 тэрбум шоо метр шатдаг хий, 90 сая тонн чулуун нүүрс гаргадаг гэсэн багцаа тойм тоо бий. Энэ бол тэндхийн эдийн засгийн ач холбогдлыг нь илтгэх ганцхан үзүүлэлт болов уу.

Каспи, Персийн булан ингэхэд монголчууд биднээс дэндүү хол оршдог тул хэвлэлээр их сурталдах нь бодит бус хэмээн намайг зэмлэж болно. Ингэхэд Монголд маань ямар гарц бий вэ? Ашиг, чанар нь хэр байдаг юм бүү мэд, эрхбиш нефтьтэй л юмдаг. Харин хэрэглээ гэвэл энэ 400 мянган автомашиныхаа шатахууныг тооцоолоход дэндүү ахдахаар юм.

Ойрхоны гарц юу вэ? Алс Дорнодод "Сахалин-1” ордоос нефтийг нь Япон импортоор авдаг. Ингэснээр ОХУ нь Японд нефть эскпортлогч 6 дахь улс болсон ба Японд экспортлогч-Индонез, Оманыг ардаа орхисон. "Марубэни”, "Мицуи”, "Мицубиси”, америкийн "Экссон-Мобил” нефтийн компаниуд лав Сахалин руу орчихсон.

"Сахалин-2” ордоос Япон нь жилдээ найман сая тонн нефть, 16 тэрбум шоо метр шатдаг хий авах тооцоо нэлээн дээхнэ хийгдсэн. "Сахалин-1”- ээс жил тутам 20 тэрбум шоо метр хий олборлох, Сахалин- Хоккайдо-Хонсю тэнхэлэгээр жилдээ 78 тэрбум шоо метр хийг хоолойгоор дамжуулж хангах, эдгээр ордоос Өмнөд Солонгос, Тайвань, мөн Хятадын үлэмж хэсгийн хангалт хийгдэх нь бодитой юм.

Бас нэг баримт. Энэ бол Азийн ажил хэрэгч хүмүүсийн амны уншлага болчихсон жижүүрийн хэллэг юм. Ирэх арван хэдэн жилд Хятад нь эрчим хүчний хомсдолд орж, хүндхэн асуудалтай тулгарна. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй нефтийн хэрэглээг хангах боломжгүй болж буй Хятад улс тэр үед Ойрхи Дорнод, Каспи, Сахалины баялгийг шударгаар хуваах, шударга үнээр хамтран эзэмших шаардлага тавьж болзошгүй.

Иймэрхүү таамаг бодит зүйл болон хувирахад хэдхэн хором дутуу байхыг үгүйсгэмгүй. Яагаад гэвэл Оросыг (нөгөөх Сахалиныг тооцъё) эс тоовол Ази, Номхон далайн бүсийн орнууд эрчим хүчний нөөцөө хэдийнэ шавхаж дуусчээ. Модоо баригчдын жагсаалтад баян тансаг Хятад өөрөө нэмэгдэн орж ирлээ. Нэгэн цагт нефть шатдаг хийгээр гайхуулж явсан Индонез импортлогчдын эгнээ рүү шилжиж буй.

Брунейн их нефть, хий нь тэрбумтан Султааныхаа эрх ямбанд хангалттай хүрэлцэх боловч гадагшаа бүс нутгийн эрчим хүчний хомсдолд юу ч болохгүй. Энэ гачлан нефтийн асар том хэрэглэгч Энэтхэгт нэгэн адил тулгарна. Энд тэндгүй хомсдол үүсч эрчим хүчний хямрал дэгдсэнээс үүдэн Персийн булан–Дундад Дорнод–Каспийн нефть, байгалийн хийн төлөө урьд өмнө үзэгдээгүйгээр ширүүн өрсөлдөхөд хүргэж болзошгүй.

Хятадын зүгээс эрчим хүч, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байнга өслөө. Хятад нь Персийн булан-Каспийг сонирхоно. АНУ-НАТО нь Афганистанд хахуульд идэгдсэн дэглэмийг нь тогтоон барих гэж 10 гаруй жил үхэлтэй нүүр туллаа.

Гэтэл Афганистаны Уул уурхайн үйлдвэрийн сайд Вахидуллу Шахрани гэгчийн ярьснаар, Хятад нь талибантай үгсчихсэн Афганистан хэд хэдэн ордыг эзэмшин уул уурхайг цэцэглүүлж байхын сацуу Засгийн газартай нь тохиролцон Афганы хойд нутгааc нефть олборлон Хятад руу газраар зөөвөрлөх аж. Африкт мөргөлдөөний голомт болсон хэд хэдэн улсад Хятад нь эрсдэлээс ажралгүй хөрөнгө оруулсан нь дан уул уурхайн олборлолтын салбарууд байх юм.

Америкийн үндэсний ашиг сонирхол нь нефть олборлолтын өргөн бүс нутаг байдаг бол Хятадынх нь ганц нефть бус Афганы зэс, Оросын хий, Саудын нефть, Монголын нүүрс гээд өргөн хүрээг хамарна.

Ингэснээр дэлхийн олон бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг АНУ, түүний өрнөд дэx холбоотнуудтай зэрэгцэн Хятад гарцаагүй сонирхоно. Энэ сонирхол нь ойрын ирээдүйд "Олон улсын терроризмын эсрэг их эвсэл” гэгчид Хятад улсыг элдэв болзолгүй элсүүлж болно. Хятадын жишгээр Энэтхэгийг араас нь нэрлэж бас болох мэт. 

Олхонуд Баярхүү Проф.

Засгийн газрын мэдээ

Нефть дөрөөлсөн их улс төр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани