Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувьцааныхан

 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг зарж байна, худалдаж авч байна гэсэн бужигнаан сар гаруй болсон ч намжсангүй. Хувьцааны сургаар бэлэн мөнгөний эрэлд гарсан иргэд Урт цагаан, Эмээлт зах зэрэг хөл ихтэй газар дараалал үүсгэсэн учраас төрийн байгууллагуудыг яаралтай мэдэгдэл хийхэд хүргэв. Иргэдийг үймж эхэлснээс хойш Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны   хорооноос тайлбар хийв. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц "Хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс өөр хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэг байдлаар өөр этгээдэд худалдаж, шилжүүлэх, өмчлөх, бэлэглэх эрх үүсээгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж, үрэх асуудал тодорхойгүй байна. Засгийн газраас үүнийг шийднэ.

Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн” гэсэн бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэх мэдээлэлд шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй байна. Худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг цуглуулж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг илрүүлж,  хуулийн дагуу хариуцлага тооцно” гэсэн юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа авлаа, өглөө гэсэн мэдээлэл ирээгүй гэх тайлбарыг өгч байв.

Ийнхүү төрийн байгууллагууд мэдэгдэл хийгээд 14 хонож байна. Гэтэл иргэд хувьцаагаа зарна, мөнгө олно гэсэн найдлагаа гээсэнгүй. Энэ байдал бүр нийслэлээс орон нутаг руу шилжлээ. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарах гэж горьдлого тээн Урт цагаан, 100 айл орчимд өнжиж байгаа хүмүүсийн ихэнх нь орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн гэх. Бид өнгөрсөн баасан гаригт Урт цагааныг зориход эхний өдрүүдийнх  шиг нэг дор 50-60-аараа цугларч бөөгнөрсөн нь  харагдаагүй ч 5-6-уулаа хувьцаа авах хүмүүсийг хүлээсээр л байв. Цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, хүмүүсийг шалгаж эхлэх сургаар олуулаа нэг дор цугларахаа больж Урт цагааныг тойрч тарж байрладаг болсон гэдгийг тэд хэлж байлаа. Үнэхээр хувьцаагаа зарсан хүн байгаа эсэхийг  лавлахад "Машин ирээд хүмүүсийг аваад явдаг гэсэн. Явсан хүмүүс эргэж ирдэггүй болохоор хувьцаагаа зарчихаад гэртээ харьчихдаг байх. Анх хувьцааг 800 мянган төгрөгөөр авч байна гэсэн бол сүүлийн үед 100-300 мянган төгрөг болж үнэ нь унасан” гэцгээж байв. Тэр дунд хөдөөнөөс ирж хувьцаагаа зарах гэж 10 гаруй хоног Урт цагаанаар эргэлдэж байна гэх бүсгүй хувьцаа худалдах гэрээ хэмээн тамгатай цаас үзүүлэв. Бусад хүмүүс ч гэсэн дурын брокер диллерийн компани дээр очиж бичиг баримтаа үзүүлж, өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгуулаад  5000 төгрөг төлж гэрээ гаргуулж авцгаасан байлаа. Данс нээлгэх гэрээ гэх цаасан дээр "Харилцагчийн хадгаламжийн дансны нууцыг хадгалж, гүйлгээг цаг хугацаанд шуурхай хийнэ” гэжээ.  Нөгөөх бүсгүйгээс зарим зүйлийг асуухад "Би өмнө нь гуравдугаар сургууль дээр хэд хоног зогссон юм. Сүүлийн хоёр өдөр энд зогсч байна. Заримдаа том жийптэй, эсвэл приус ирж зогсоод хүмүүсийг суулгаж аваад явдаг. Гэхдээ хэтэрхий олон хүн бөөгнөрсөн газар анхаарал татна. Мөн машин руу орох гэж дайралдсан хүмүүс замбараагүй байдал үүсгэнэ гээд 4-5-аараа байгаа газар зогсоод "Суу” гэдэг гэсэн” гэв. Мөн зарим нэг хүмүүс шөнө 23:00 цагаас хойш л олон машин ирдэг. Урд шөнө бол бужигнууллаа гэцгээж байв. Гэхдээ хувьцаа зарсан, зарахыг нь харсан нэг ч хүнтэй тааралдсангүй. 

Эндээс нэг зүйлийг харж болохоор. Төрийн байгууллагууд нь худал ташаа мэдээлэл гэж мэдэгдсээр байтал иргэд яагаад ажил, амьдралаа хойш нь тавьж зогссоор байна. Хүмүүсийн төрдөө итгэх итгэл хаачив. Мөн 10 хоног зогсоод хувьцаагаа зарж чадаагүй, зарсан гээд мөнгөө барьж яваа хүнийг хараагүй байж мухар сүсгээр гадаа гандаж, хөдөө хөхөрч суугаа ард түмний амьдрал үнэхээр хямарсаныг харуулж байна уу. Ирээдүйд ямар ч үнэ хүрч, ашиг олж  болох, үр хүүхдэдээ эд хөрөнгө болгон үлдээх 1072 ширхэг хувьцаагаа 100 мянган төгрөгөөр арилжина гэж байгаа хүмүүсийн оюун санаа юуг өгүүлнэ вэ. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гэдгийг сонсч, харсаар байгаа хувьцааныхан хаа нэгтэйгээс хэн нэгэн ирж хувьцааг нь авна гэж итгэсээр. Одоо ч хувьцааныхан зогссоор л...

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хувьцааныхан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани