Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарын дэлхийн тэргүүлэх 10 тэрбумтан

Өнөөдөр манай гариг дээр асар их эд баялаг, хөрөнгө мөнгө эзэмшдэг  1645 тэрбумтан байна гэж Forbes –Форбс сэтгүүлийн газар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Австралийн уул уурхайн холбоо (mining - technology.com) 2014 оны уул уурхайн салбарын дэлхийн тэргүүн баян 10  тэрбумтан буюу үйлдвэр уурхайн эзэн бизнесменийг шалгаруулсан байна. Уул уурхай , металлургийн үйлдвэрийн салбар нь маш их хөрөнгө мөнгө, эд баялаг  эргэлддэг том салбар юм. Сүүлийн жилүүдэд төмөр , зэс гээд металлуудын үнэ  унаж байгаа хэдий ч энэ салбарт амжилттай бизнес эрхэлж яваа олон баян тэрбумтан бизнесменүүд бий.  Эдгээр уул уурхай металлургийн салбарын бизнесмен , баян тэрбумтнууд ихэнх нь Орос , Зүүн Европ, Латин Амеркийн хүмүүс харин Австралиас Джине Ринехарт гэж эмэгтэй багтаж байна.

Alisher  Usmanov - Алишер Бурханович Усманов: 1953 онд Узбекстанд төрсөн , Оросын тэрбумтан USM Holdings Компанийг үндэслэгч. Түүнийг Forbes-Форбс сэтгүүлийн 2014 оны 7-р сарын мэдээнд 18,6 тэрбум ам.долларын хөрөнгтэй Оросын хамгийн баян хүн , дэлхийн тэрбумтнууд дотор 40-р байрт жагсаж байна гэж мэдээлсэн. Алишер  Усманов уул уурхай металлургийн салбарт үйл ажиллагаа явуулдаг” Металлвест” компани "Лебедский ГОК”, Уралын гангийн үйлдвэр мөн холбоо харилцаа , мэдээлэл интернет сүлжээний  «МегаФон» и «Скартел», гэсэн компиануудыг эзэмшдэг.

Түүний мэдлийн "Металлвест групп” Оросын нийт төмрийн хүдрийн баяжмалын 37% , төмрийн хүдрийн хайлшын 57% , нийт металл бүтээгдэхүүний 7% -г үйлдвэрлэдэг байна.

Тэрээр мөн Лондоны Arsenal хөлбөмбөгийн клубын эзэн юм. Одоогоор Дэлхийн уул уурхайн ,металлургийн үйлдвэрийн  салбарт тэргүүн баян хүнд тооцогдож байна.

Gina Rinehart-Джине Ринехарт Энэ эмэгтэй уул уурхайн , металлургийн салбарын тэргүүлэх баян бизнесменүүд дунд хөрөнгө мөнгө , эд баялагийн хэмжээгээрээ зүй ёсоор багтан ордог. Мөн  Австралийн хамгийн баян эмэгтэй дэлхийн баян эмэгтэйчүүд дотор 4-р байранд орж байгаа. Тэрээр 1954 онд Австралийн  Перт хотод төрсөн, аавынхаа үүсгэн байгуулсан  уул уурхайн”Layg Hancock” компанийг 1992 онд өвлөн авсан.

Тэр үед HPPL  компани маш их өрөнд орсон дампуурлын ирмэгт тулсан байсан ба Ринехарт  зөв оновчтой удирдсанаар компани дахин сэргэж хөл дээрээ бат зогссон.

Баруун Австриалын Төмрийн хүдрийн уурхай  Hope Down –г  эзэмшдэгээс гадна  төмрийн уурхай Roy Hill 70% -г  мөн  Alpha Coal , Kevin’s Corner нүүрс боловсруулах төсөл ,Galilee Basin буюу Галилей нүүрсний бассейн гээд  хэд хэдэн нүүрсний уурхайг хувь нийлүүлэн хамтран эзэмшдэг. Түүний хөрөнгө 2014 онды 7-р сард 18,6 тэрбум  хүрч Австралийн хамгийн баян хүн,  дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэх тэрбумтны 2-р жагсаж байна.   

 Viktor Vekselberg -Виктор Феликсович Вексельберг: 1957 онд Украйны Дрогобыч хотод төрсөн. Түүний эцэг  Вексельберг Феликс Соломонович еврей,  эх Морозова Елена Ефтроповна нь Орос үндэстэн. Тэрээр 1979 онд Москва хотын Төмөр Замын Дээд сургуулийг автоматжуулалт тооцоолон бодох техникийн инженер мэргэжлээр төгссөн. Виктор Вексельберг 1979-1990 онд Москвагийн " Коннас” зохион бүтээх товчоонд эрдэм шинжилгээний ажилтан байсан 1990 онд "Ренова” компанийг үүсгэн байгуулсан.

1996 онд «Сибирско-Уральский алюминий» (СУАЛ) Сибирь Уралын хөнгөн цагааны үйлдвэрийн нэгдэлийг үүсгэн байгуулагчидын нэг. «СУАЛ-Холдинг» UC Rusal , "Renova Group”   компануудын эзэн мөн нефт хий, түлшний "РУСИА Петролеум” компаний захиралуудын зөвлөлийн гишүүн мөн ТНК -Тюмены Нефтийн  Компаний ерөнхий захирал  хувьцааны 50%  эзэмшигч юм. Bloomberg-Блуберг агентлагаас гаргасан мэдээгээр 2014 оны 7-р сарын байдлаар нийт хөрөнгө нь 16,9 тэрбум доллар хүрч дэлхийн тэрбумтнуудын 52 –р  Оросын баян хүмүүсийн дунд 4-р байрт орж байсан.

 German Larrea Mota Velasco –Герман Ларрея Мота Велако бол 1941 төрсөн Мекскийн зэсийн том уурхай ,үйлдвэрийн эзэн.  Мексик ,Перу –д” Southern Copper” зэсийн том уурхай , АНУ –д зэс хайлуулах үйлдвэр  "American Smelting and Refining Company "(ASARCO), Мексикт төмөр замын тээвэр  эзэмшдэг. Дэлхийн 3 дахь том зэс үйлдвэрлэгч ба Мексикийн хамгийн том зэс үйлдвэрлэгч "Grupo México” компанийг удирддаг ба хувцааны 50% түүний гэр бүлийнхэн  эзэмшдэг.

Түүний нийт хөрөнгө 16,4 тэрбум доллар хүрч дэлхийн уул уурхайн салбарын баян тэрбумтнуудын 4-р орж байна. 2014 оны 8-р сард түүний эзэмшилийн  Мексикийн хойд хэсэгт орших "Sonora” зэсийн уурхайд хортой хаягдал  хальж асгаран 2 голруу орсон нь тогтоогдсноор нутгийн оршин суугчидад засгийн газрын шийдвэрээр 150 сая ам. долларын нөхөн төлбөр төлөхөөр болж байсан.

Lakshmi Mittal – Лакшми Нивас Миттал бол уул уурхайн болон гангийн үйлдвэрийн эзэн  Энэтхэгийн тэрбумтан. Тэрээр 1950 онд төрсөн  дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрийн нэгдэл "CEO ArcelorMittal " ерөнхий захирал бөгөөд гүйцэтгэх захирал юм. Миттал тус компанийн 41 хувийг эзэмшихээс гадна хөлбөмбөгийн "Куинз Парк Рейнжерс” багийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Түүний "Arcelor Mittal -Арселор Миттал” компани АНУ, Канадад төмрийн хүдрийн уурхай , Мексик, Бразил, Босни, Либери, Казахстанд металлургийн үйлдвэр болон  нүүрсний уурхай ажиллуулдаг.Түүний компианууд 2013 онд гэхэд 70,1 сая тонн төмрийн хүдэр,  8,8 сая тонн коксждог нүүрс олборлосон байна. Тэрээр хамгийн анх 26 настайдаа Индеонезид металлургийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж гангийн үйлдвэр нээж байсан. Сүүлийн үед гангийн эрэлт хэрэгцээ буурснаар түүний орлого буурч байгаа хэдий ч 2013 оны байдлаар 16 тэрбум долларын хөрөнгтэй гэж Forbes сэтгүүлээс мэдээлж байсан.

Миттал нь Их Британи дахь Энэтхэг Ази гаралтай  тэргүүн баян, Европын 2 дахь баян хүн бөгөөд 2015 оны 9-р сарын байдлаар  US$20.7 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн 6 дахь баян хувь хүнд тооцогдож байна.

Тэрбээр Форбес сэтгүүлийн "Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс"-ийн жагсаалтын 44-д бичигдэж байсан.  Лакшми Миттал боловсрол , нийгмийн эрүүл мэнд ,урлаг спортын салбарт маш их хөрөнгө мөнгө зарцуулан хувь хандив өргөдөг. 2012 оны Лондоны олимпийн алтан металлууд, 2004 оны олимпийн мөнгөн медаллуудыг ивээн тэтгэж өөрийн үйлдвэрүүдэд хийсэн. Мөн хувиасаа  19сая фунтстерлинг зарцуулан  ArcelorMittal Orbit гэж 114 метр өндөр цамхагыг Лондоны Олимп паркад олимпийн бэлэг тэмдэг болгон босгосон.

Vladimir Lisin - Владимир Лисин 1956 онд ОХУ-н Иваново хотод төрсөн.Оросын металлургийн үйлдвэрийн эзэн.Владимир Лисин Новокузнецк хотын Сибирийн Металлургийн дээд сургуулийн 1975 онд төгссөн.Ажил хөдөлмөрийн гараагаа «Южкузбассуголь» уурхайд засварчин , механик инженерээр эхэлсэн.

1990-ээд оноос Саянгорского алюминиевого завод,-Саяны хөнгөн цагааны үйлдвэр , Братскийн  хөнгөн цагааны үйлдвэрүүдийн захирлуудын зөвлөлийн гишүүн ерөнхий захирлаар ажиллаж байсан тэдгээр компиануудын томоохон хувьцаа эзэмшигч.  

Forbes сэтгүүлийн мэдээлснээр 2014 оны 3-р сарын байдлаар түүний хөрөнгө 16,6 тэрбум долларт хүрч уул уурхайн салбарын тэргүүн баян бенесменүүдийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр Оросын хамгийн том өнгөт металлын үйлдвэр Новоли́пецкийн металлурги́йн комбина́тыг  (НЛМК)  эзэмшдэг мөн бизнессийн олон салбарт буюу ачаа тээвэр, ложисткийн компани "Universal Cargo Logistics” , усан замын ачаа тээврийн "Морской порт Санкт-Петербург” "Невскийн хөлөг онгоц засварын үйлдвэр”, төмөр замын тээвэр  гэсэн олон компиануудыг эзэмшдэг.  

Vladimir Olegovich Potanin - Владимир Олегович Потанин 1961 онд Москва хотод төрсөн. МГИМО МИД СССР буюу ЗХУ-н Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг 1983 онд олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Оросын хамгийн том өнгөт металлургийн нэгдэл ГМК «Норильский Никель»  компаний ерөнхий захирал,  компаний хувцааны 30,3% эзэмшдэг. Түүнээс гадна өөр олон салбарт   «Интеррос»  группы «ПрофЭстейт», холдинга «ПрофМедиа», «Роза Хутор» гэсэн компиануудыг эзэмшдэг. Forbes – сэтгүүлийн 2015 оны эхний хагасын судалгаагаар түүний нийт хөрөнгө мөнгө 15,4 тэрбум доллар хүрч өнөөгийн Оросын хамгийн баян хүнд тооцогдож байна

Iris Fontbona - Аирис Фонтбона:  1942 төрсөн.  Чилийн баян бенесмен  Andronico Luksic –н бэлэвсэн эхнэр. Түүний нөхөр 2005 онд хорт хавдраар нас барснаас хойш нөхрийнхөө үүсгэн байгуулсан  Luksic Group's –г хүүхдүүдийн хамт удирдан чиглүүлж амжилттай ажиллаж байна. Liksic Group’s компани уул уурхай  зэсийн үйлдвэрлэл , усан замын ачаа тээвэр, эрчим хүч, цэвэр ус  зэрэг олон салбаруудад үйл ажиллагаа явуулдаг Чилийн том компани юм. Түүнийг Forbes’ сэтгүүлийн газраас 2014 оны 3-р сарын байдлаар  15,5 тэрбум долларын хөрөнгө мөнгө , эд баялагтай гэж тогтоосон.

Аирис Фотбона болон түүний Liksic Group’s  Чилд "Los Pelambres”, "Esperanza”, El Tesoro and Michilla зэрэг уурхайнуудыг эзэмшдэг. Liksic Group’s -групп нь  зэс  ,алт , мөнгө, молибден, олборлодог бөгөөд Чилийн зэс- хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 64.3%  эзэмшдэг.

Alberto Bailleres Gonzalez- Альберто Баилерес Гонсалес: 1931 онд Мексикт төрсөн. Мексикийн уул уурхайн үйлдвэрийн  Grupo BAL –нэгдэлийн ерөнхий захирал болон эзэмшигч. Түүний эзэмшлийн уурхай үйлдвэр компианууд дэлхийд тэргүүлэх мөнгө олборлогч ба Мексикийн 2 дахь том уул уурхайн үйлдвэрлэгч компани юм.

Тэрээр мөн хэдэн хэдэн даатгалын компани  болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа , хөдөө аж ахуйн компани  эзэмшдэг.  Блумберг агентлагаас  2014 оны 7- сарын байдлаар түүний нийт хөрөнгө мөнгийг 12,4 тэрбум доллар гэж  тогтоосон.    

Түүний эзэмшилийн ” Fresnillo and Industrias Penoles”  кампани өнгөт болон үнэт металл хайлах  ба зэс , цайр, алт , мөнгө, вольфрам үйлдвэрлэл мөн химийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компануудын нэг юм. Мексикд  "Penoles” компани 6 мөнгө олборлох далд уурхай , салбар компани "Fresnillo” гэхэд алт мөнгө олборлох 3 ил уурхайг эзэмшин олборлолтын үйл ажиллагааг явуулдаг.

Түүний эзэмшдэг " Fresnillo” уурхай дэлхийн 10 том мөнгө олборлох уурхайн нэг юм.

Rinat Akhmetov - Ринат Леонидович Ахемтов:  1966 онд Украйны Донецк хотод уурхайчны гэр бүлд төрсөн. Донецкийн Үндэсний  Их Сургуулийн Эдийн засгийн салбарыг 2001 онд Маркетингийн чиглэлээр төгссөн. Түүний эзэмшилийн компианууд уул уурхай металлурги , эрчим хүч , харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө ба авто машины худалдаа, ачаа тээвэр, банк санхүү , даатгал  гэсэн маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр "Метинвест Холдинг” , ДТЭК,  АО СКМ, Банк "Ренессанс Кредит” , "Украйны олон улсын банк”  гээд олон компиануудын хувьцаа эзэмшдэг мөн Украйны  "Шахтёр” хөлбөмбөгийн клубын эзэн.

Түүний эзэмшлийн энэ олон үйлдвэр уурхайнуудад нийт 300 мянга гаруй хүн ажилладаг тэдний цалин Украйны дундаж цалингаас 2 дахин илүү гэж мэдээлдэг.

Тэрээр Украйны хамгийн баян бизнесмен түүнийг Блумберг агентлагаас 2015 оны байдлаар 9,3 тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Дэлхийн тэбумтнуудын 137-р байрт жагсаж  уул урхайн салбарын тэргүүн баян 10 бизнесмений тоонд зүй ёсоор ордог.

Ринат Ахемов хамгийн анхны баялагаа коксждог нүүрсний наймаанаас олсон гэж ярьдаг.  

Түүний 71,25% -г нь эзэмшдэг "Метинвест Холдинг” компани гэхэд л европын хамгийн том ган төмөрлөгийн үйлдвэрлэгч  буюу энэ групп Украйны төмрийн хүдрийн зах зээлийн 50% , боловсруулсан нүүрсний 46%, металл бүтээгдэхүүний 40% -г эзэмшдэг.

Түүний эзэмшлийн "System Capital Management Group” (SCM) групп сүүлийн 3 жилд  (2012-2014) 379,796 сая гривна  тушааж Украйны хамгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан.

 

Бэлтгэсэн: Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар  

Оюу-Толгой компани Баяжуулах үйлдвэр.      

Уул уурхайн салбарын дэлхийн тэргүүлэх 10 тэрбумтан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани