- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бид яагаад чадахгүй гэж...
Монголын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн өнгөрөгч долоо хоногт чууллаа. Монголд юу бүтээж болох талаар чуулсан энэхүү чуулганы гол зорилго нь бид юуг бүтээж чадах вэ гэдгээ ярилцсан явдал байсан.
Тэдний амнаас төрийн оролцоо хэрэггүй, бид зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явмаар байна гэх үг дуулдаж байсан ч цаана нь биднийг дэмжээд өгөөч, зөв бодлого, зөв зарчмаар явуулах замыг маань засаад өгөөч гэх санал хүсэлт цөөнгүй дуулдаж байсан юм. Монгол брэндийг эрж, монголдоо бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгаа тэдэнд мэдээж төрийн зөв бодлого дутагдаж байгаа нь нууц биш.
Гадны хөрөнгө оруулагч хэмээн дулдуйдаж, тэдэнд зориулан хуулиа хүртэл засч залруулдаг атлаа дотоодын аж ахуйн нэгжүүдээрээ төр хэтэрхий тоглож байгаад гомдоллов. Гомдлын үгс ч харамгүй дуулдлаа. 73 мянган аж ахуйн нэгж төрийн тоглоом биш. Гаднаас өр босгох гэж яарахаасаа өмнө биднийг дэмжээд, дотоод нөөц бололцоогоо дайчлаад үзээч хэмээн учирлаж байсан юм.
Улс төрийн намууд өр тавьсныг нь улстөржүүлж гүйхээ урьтал болгосноос биш бидэнд боломж бий бил үү, бид яагаад чадахгүй байна вэ гэдгээ нэг ч удаа ярилцсангү
Үнэхээр л брэнд бүтээж, дотооддоо бүтээх, тогтвортой хөгжлөө хангах гэж байгаа бол аж ахуйн нэгжүүдээ дэмжих учиртай. Тиймээс л чуулганы гол зорилгыг биелүүлэхийн тулд дотоодын аж ахуйн нэгжүүдээ одоо л бодлогоор дэмжих учиртай юм. Монголд хэн баяжиж байна вэ гэдгийг ч эргэж ярих цаг нь болсон. Гадны хөрөнгө оруулагч хэмээн хэтэрхий их "тал зассан” харьцаанаас хэн хохирч байна.
Мэдээж дотоодын аж ахуйн нэгжүүд. Бас монголын төр. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих асуудлыг мартаж, гадныхан гэж хэт туйлширч гүйсний хар гайгаар өнөөдөр олон олон аж ахуйн нэгж, дотоодын уул уурхайн компаниудыг хаалгаа барихад хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг нь болж. Өр тавих гэж яарахаасаа өмнө бидний дотоод бололцоо юу билээ гэдгээ ярьсангүй. Улс төрийн намууд өр тавьсныг нь улстөржүүлж гүйхээ урьтал болгосноос биш бидэнд боломж бий бил үү, бид яагаад чадахгүй байна вэ гэдгээ нэг ч удаа ярилцсангүй.
Ярьж байгаа, болгож бүтээж байна хэмээн хоосон амлаж хэдэн жилийг авлаа. Бодит байдал дээр нөхцөл байдал яг л хэвээрээ. Тиймээс энэ жилийн хувьд бид гадны хөрөнгө оруулагчдын амыг харж суухаас илүүтэй аж ахуйн нэгжүүдээ төрийн бодлогоор дэмжээд, амыг нь боох, тэднээр тоглохоосоо илүүтэй Санхүүгийн өршөөлийн хууль гэх мэт нүдэнд харагдаж гарт баригдахуйц бодит байдлаар дэмжих ёстой юм.
Өнөөдөр тэд үүнийг л хүсч байна. Төрийн бодит дэмжлэг хэрэгтэй гэдгээ өнгөрөгч эдийн засгийн чуулганы үеэр хангалттай илэрхийллээ. Монголын эдийн засаг тавгүйрхсэн, улстөрийн тогтворгүй байдал үүслээ хэмээн ам амандаа ярьж байгаа. Улстөрчид нь Оюутолгой, Тавантолгойн асуудлаар улстөржсөнөөс болж хөрөнгө оруулагчид биднээс зугтаж эхэллээ.
Улс төрийн намуудын оролцоо биенесийн орчинд хэтэрхий их байгаа хэмээн ярьж байгаа энэ үед улс төрийн намуудын дарга нар Эдийн засгийн чуулганы хуралдаанд оролцож санал бодлоо хуваалцсан нь мөн л нэг том алхам болсон юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад... бид зээл авах эрхээ хасуулж болохгүй” хэмээсэн нь нэг том зүйлийг хэлэх шиг боллоо. Шинэ санаа байсан гээд хэлчихэд ч буруудах юмгүй.
Өөрөөр хэлбэл, гадны "цүнхтэй компани”-иуд монголын уул уурхай дээр ирж хөлжиж байгааг хэлээд өглөө. Монголын уул уурхайг хамгийн амар хөлжих талбар гэж харсан учраас тэд өдийг хүртэл авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, хууль бус лицензийн наймаагаар гаршаад байсан. АМГ-ын дарга асан Д.Батхуягийн зарсан лиценз зэрэг олон зуун бодит баримтууд үүнийг нотолно. Хуулийг гууль болгож байсан тэднийг хуулиар жаахан чангалаад ирэхээр улс орон чинь хэцүүдлээ, төр засаг чинь дампуурчихаж гэх хар пиарыг явуулж байгааг захын тэнэг хүн ч ойлгомоор.
Улс төр, эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой байгаа энэ үед дотоодын компаниудаа дэмжих бодлогыг төр барьж эхлэх нь. Энэ л таатай мэдээ
Гэтэл наана нь олон янзын татварын дарамт, дотоодын компаниудыг дэмжих хууль эрхзүйн орчин тогтворгүй байдаг, мянга түмэн болохгүй гэх хориг саадаас болж олон зуун дотоодын уул уурхайн компаниуд ч хаалгаа барилаа, энэ хугацаанд. Тэгэхээр цүнхтэйг нь биш мөнгөтэй дотоодын компаниудаа дэмжихээр улс төрийн намууд, шийдвэр гаргагчид ярилцаж байгааг намуудын дарга нарын илэрхийлсэн байр суурь гэрчилж байна.
Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой байгаа энэ үед дотоодын компаниудаа дэмжих бодлогыг төр барьж эхлэх нь. Энэ л таатай мэдээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас эдийн засаг хамааралтай юм шиг ярьж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тавантолгой "Чалько”-д өрөө төлчихвөл бүх юм эргээд "ок” болчих юм шиг сэтгэж байгаа хүн ч олон байна. Өнөөдөр үүсээд байгаа таагүй нөхцөл байдлыг дан ганц гадны хөрөнгө оруулалт муудсанаас болсон мэтээр ярьж эхэллээ.
Бид гадныхны тавьсан өгөөшийг хэтэрхий амархан зуудаг болжээ. Үүнийг туршлагатай эдийн засагчид ч хүлээн зөвшөөрдөг. Тэд "Бид гадныхны аманд багтаж улс оронд нь улс төрийн тогтворгүй байдал бий болсон мэтээр харагдуулах хүсэл сонирхолд нь нийцэж амьдраад байгаад учир байна. Гадны хөрөнгө оруулалт л байхгүй бол монгол байхгүй юм шиг ярьдаг болсон нь монголчуудад тавьсан тэдний өгөөш. Оюутолгойн сураг ч дуулдаагүй байсан он жилүүдэд бид яаж амьдарч болоод байсан юм.
Мах, гурилаа идээд болдог л байсан. Тавантолгойн нүүрсний гэрээ зурагдаагүй байхад эдийн засгаа бид хэнээр ч заалгахгүй аваад явдаг л байсан. Гэтэл өнөөдөр энэ хоёр гэрээг төр засаг нь харж суучихаад эдийн засаг хэцүүдлээ, эрх баригчид ажлаа хийхгүй байна хэмээн улстөржүүлж байгаа нь хэрээс хэтэрлээ” хэмээн ярьж, шүүмжилсэн юм. Хятад лууван иддэг байсан цаг үеэ бид эргэн санагалзаад байна уу гэлтэй.
Өнөөдөр Хятад луувангийн хэрэглээ багассан ч монголчууд луувангаа идсээр л байна. Хэмжээ нь багассангүй, хэрэглээ ч буураагүй. Тэдний луувангийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчид нөхөж чадсан байна. Яг үүнтэй адилхан гадныхан л гэхээр нүдээ ухаж өгөхөөс наагуур аашилдаг байдлаа одоо засах талаар төр ажиллаж эхэлье. Хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгөтэй, дотоодын хэрэгцээг бүрэн хангачих аж ахуйн нэгжүүдээ төр жаахан л дэмжээд өгөхөд болоод явчихна.
Рио Тинтог монголын төр амаа ангайн харж, тэдний тавьсан өгөөшид өдөөгдөх учиргүй. Оюутолгойн гэрээ яах нь тодорхойгүй байна хэмээн ярьж суугаа нь нэг ёсондоо бид тэдэнд өдөөгдөөд байгаа хэрэг. Рио Тинтог өдөөд байна уу, өдөөгдөөд байна уу гэдгээ ч ялгаж салгая. Одоо "бид яагаад чадахгүй гэж” гэдгээ ярих цаг нь болжээ. Энийг ярьж, үүнийг ажил хэрэг болгож чадвал энэ удаагийн чуулганы гол зорилго биелэх учиртай.
Б.Өнөртогтох
Монголын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||