Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэгүйдсэн баялаг

Үнэгүйдсэн баялаг

 

Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг ийм үйл явдал уул уурхайн том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш… Ашигт малтмалын тухай хуульд орд тойрсон овоолгыг "үүсмэл орд” гэж тусгаж өгсөн байдаг ч хэрхэн ашиглах, хэн ашиглах, нөөц ашигласны төлбөрөө лиценз эзэмшдэг компанидаа өгөх үү, эсвэл хэн нэг дарга, цэргийг нь таньдаг бол үүсмэл ордыг ашиглаж болох уу гэдгийг тусгаж өгөөгүй. 

 

Тэгвэл Аж үйлдвэрийн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдгээр бүрхэг асуудлыг тодорхой болгож, үүсмэл ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр барих зөвшөөрлийг Аж үйлдвэрийн яамнаас олгож, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг бий болгох аж. Ордууд тойрсон овоолгуудын асуудлыг шийдэх хамгийн энгийн арга нь нүүрс, зэс, алтны том ордуудыг түшиглээд жижигхэн цахилгаан станц, үйлдвэр барих, эс бөгөөс том компаниуд авах зүйлээ авсаны дараа дундаж, эсвэл жижигхэн компаниуд овоолгыг нь ашиглах нөхцлийг хуулиар зохицуулж өгөх асуудал байсан юм. Тэгвэл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү эрхзүйн орчныг нээж өгөх нь. Саяхан нэгэн танил маань албан ажлаар хөдөө, орон нутгаар тойрч ажиллах үедээ эх орон минь хэрхэн "тонуулж”, гадны том компаниуд ашигласан ордоо зөвхөн өрмийг нь аваад, хусмыг нь орхих байдлаар сэглэж орхисныг сэтгэл эмзэглэн ярьсан юм. Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. 

Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг л ийм үйл явдал эдгээр том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш. Ганцхан гадныхан ч биш манай дотоодын компаниуд ч баялагтаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг, эсвэл өнөөдрийн ашгийг биш ирээдүйг харж хадгалах нэрээр үнэгүйдуүлсээр байгаа юм. Энэ асуудлыг улстөрчид яриагүй биш олон удаа ярьсан. Харамсалтай нь ахиц дэвшил гарч байгаагүй юм билээ. Овоолгыг ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бух ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. Алтыг тухайлбал нинжи нар сорчилж авдгаас үүдэж тоосонцор алт ашиглагдах боломжгүй болж үлддэг жишээг дурьдаад байвал барагдахгүй. 

Эрдэнэт зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. Эрдэнэтийг тойрсон овоолгыг ашиглах тухай маргаан үүсч, Орхон аймгийн иргэд "Зэс эрдэнийн хувь” хэмээх компани байгуулан тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй Ачит Ихт, Эрдмин зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд "үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа. Өнөөдөр ашиглагдаж байгаа 200 гаруй ашигт малтмалын ордод олон тооны овоолго үүссэн атлаа түүнийг нь ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Нүүрсний орд ашиглах лиценз авсан компаниудад овоолго үүсгээд орхих нь нийтлэг жишиг болсон. Шаталт сайтай том нүүрсийг нь сорчилж аваад, шаталт багатай, жижиг ширхэгтэй нь зүгээр л овоолоод орхичихдог. Энэ нь эргээд байгаль орчинд маш том хохирол учруулдаг жишээ олон бий. Адаглаад л дулааны улиралд шаталт явагдаж бэлчээр шатаах, эсвэл салхинд хийсээд хог болж хөглөрнө. Эрчим хүчний нүүрс илчээ алдах, хэрэггүй болох нъ нэг жилийн асуудал учраас нүүрсний овоолгууд хамгийн хурдан чанараа алдаж хог болон хувирдаг гэнэ лээ. Зэсийн үнэ өндөр болоход ашиглана аа гэж хүлээж суух боломжгүй гэсэн үг л дээ. Алт зэс, жоншийг нөхөн сэргээлт явуулах нэрээр очсон ганц нэг жижиг компаниуд хулгайгаар дахин ашигладаг ч бүрэн гүйцэд ашиглаж байна гэсэн үг биш. Гэтэл нүүрсний эдгээр овоолгыг дэлхий нийтээр эрчим хүч, бордоо, эм үйлдвэрлэх боломжийг олж хараад ширхэг ч тоос үлдээхгүй ашиглаж байх жишээтэй.

 Тавантолгойн нүүрсний ордод ч ийм зүйл байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэд шаталт сайтай коксжих нүүрсний аль сайныг нь сорчлоод экспортолчихдог. 3000 ккал-оос дээш шаталттай нүүрсийг л олборлоно, эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин үлдсэнийг нь хэнд ч өгөхгүй. Тэгсэн атлаа ашиглахгүй. Овоолго болгоод орхичихдог. Яагаад гэвэл лицензийн эрх нь тэдэнд байгаа учраас орд газрынхаа баялгийг хэрхэн ашиглах нь дурын хэрэг болчихоод байгаа юм. Овоолж орхисон эрчим хүчний нүүрс нь хог болж үлдэх жишээний. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод Тавантолгойн ашиглахгүй байгаа нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж эрчим хүч үйлдвэрлэх талаар оруулж, Тавантолгойн дахилгаан станц барихаар тусгасан ч улстөрчдийн хэрүүлээс үүдэж өнөө хэр үйлдвэр баригдсангүй. Жилд 11 сая тонн нүүрс хог болж хувирдаг Эдгээр жишээнээс харахад л овоолгоо эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин олон талаар хүлээлт үүсгэж байжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг чухам ямар шалтгаанаар онцлоод байгааг цөөн хэдэн энгийн жишээгээр уншигч таньд ойлгуулъя. 2014 оны байдлаар нүүрсний томоохон компаниуд 24.5 сая тонн нүүрс олборложээ. Гэтэл эндээс 13 сая тонныг нь эдийн засгийн эргалтэд оруулж, харин үлдэгдэл нь буюу 11.5 сая тонн нүүрс овоолго болж хувирсан байгаа юм. 

Хэрвээ ашиглалтын лицензтэй компанитай төр тохиролцоод үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өөр нэг компанид өгчихсөн бол жилд бид 11 сая тонн баялгаа хог болгож хаяхгүй байлаа. Нөгөө талаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар үл нөхөгдөх ашигт малтмалын нөөц ашиглалт сайжирч, дахиж шинээр болон нэмэлт хайгуул хийх зардал буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Өнгөрсөн онуудад Монголд орж ирсэн уул уурхайн хөрөнгө оруулалтын 94 хувь нь хайгуулд зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл, өмнөх баялгийг нь сэглэж орхичихоод дахиад өөрийг сэглэх ажилд л уул уурхайн компаниуд анхаардаг гэсэн үг. Хатуу боловч үнэн байдал ийм л байгаа. Хайгуул хийх зориулалтын тоног төхөөрөмж, зардалд л хөрөнгө оруулалт хийгдсэнээс биш олборлож эхэлснээ бүрэн ашиглах талаар орд эзэмшигч компаниуд сэтгэл гаргаагүй. Гуравдугаарт, үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэдгээр ордод үйл ажиллагаа явуулах компаниуд нөөц ашигласны татвараа лиценз эзэмщдэг компанид биш улсын төсөвт төлнө. Олборлосон алтаа хулгайгаар хойш урагшаа гаргах бус Төв банкиндаа тушаах боломж бүрдэнэ.

 Ингэснээр бид ашиглаж эхэлсэн ордуудаа бүрэн дүүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, энэ хэрээр ажлын байр нэмэгдэх учиртай. Дээр хэлсэнчлэн жижиг цахилгаан станц бариад эрчим хүч гаргаж авч болно. Жижиг үйлдвэрүүд байгуулж бордоо, эм, химийн бодис үйлдвэрлэх боломж нээлттэй байгаа.Дэлхий нийтийн нүүрсний олборлолт улам бүр л хумигдсаар байгаа. Тэр тусмаа коксжих нүүрсийн орд газар цөөрч байна. Энэ цагт алт, зэс, нүүрсний асар их ордтой Монгол Улс баялгаа зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал хөгжих боломж бүрэн харагдаж байгаа юм. Харин энд төрийн зөв бодлого л дутагдаж байжээ. Үнэгүйдсэн баялгаа ашиглах хуулийн төслийг УИХ хэр хурдан батлахыг олон ч компани, аж ахуйн нэгжүүд хүлээж буйг дуулгая.

Ж.ЭРДЭНЭ "Amjilt.com"

Үнэгүйдсэн баялаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани