- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нэг “тасалбар”-тай гурван том чуулган
Уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын
орчныг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, шинэ дэвшилтэд техник
технологи нэвтрүүлэх зорилготой "Coal & Metals Mongolia” олон улсын
чуулган өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо.
Энэ жилээс эхлэн тус тусдаа зохион байгуулагддаг байсан "Coal
Mongolia”, "Metals Mongolia” болон уул уурхайн техник технологийн
хамгийн том үзэсгэлэн "Mine Tech” нэгдэж "Coal & Metals Mongolia”
нэрийн дор жил бүр зохион байгуулагдахаар болсон юм. Энэхүү томоохон
хэмжээний хөрөнгө оруулалтын чуулган, техник технологийн үзэсгэлэнд олон
улсын хэмжээний 500-700 төлөөлөгч оролцож, 80 орчим компани техник,
технологи, тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлж, ойролцоогоор 3000 орчим хүн
үзэж сонирхдог гэдэг статистик бий. Чуулганд БНХАУ, Казахстан, Австрали,
Япон улсын төлөөлөгчид түлхүү ирсэн байлаа. Тэд ихэвчлэн алт, зэсийн
төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байна.
Тус чуулганыг санаачлан зохион байгуулагч, "Гложекс” компанийн ерөнхий
захирал Л.Наранбаатар "Өмнө нь "Coal Mongolia”-г зургаа, "Metals
Mongolia”-г хоёр, "Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион
байгуулсан. Энэ жилээс нэгдэж, нэг арга хэмжээ болгож байна. Би "Coal
Mongolia”, "Metals Mongolia” чуулганыг санаачлагчийн хувьд "Mine
тech”-ийг хамтран зохион байгуулъя гэж Монголын уул уурхайн үндэсний
ассоциацынханд санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авснаар энэ гурван
арга хэмжээг нэгтгэсэн. Ингэснээр зах зээлийн хямралтай үед нэг
тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж
буй компаниудад бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх хамгийн хямд
бөгөөд үр дүнтэй боломж бий болголоо” гэсэн юм.
Энэ жилийн хувьд дэлхий даяар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон
корпорацууд үнэ нь унасан учраас зэсийн болон нүүрсний уурхайнуудынхаа
үйл ажиллагааг зогсоож байна. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай
манай эдийн засагт хүнд тусаж буй билээ. Ийм таагүй нөхцөл байдал дунд
манай эрх баригчид Оюутолгойн далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын
санхүүжилт хийхийг дэмжиж, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд
оруулах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэжээ.
Тус чуулганыг нээж, Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэхдээ "Хэдийгээр
сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай
байгаа боловч манай улсын уул уурхайн салбар 2015 онд идэвхтэй үйл
ажиллагаа явуулж төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний
17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80-аад хувийг
дангаараа бүрдүүлсэн.
Энэ нь чамлалтгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт
уурхайчид, аж ахуй нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн
юм. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөхиүлэн дэмжих,
урт хугацаанд тогтвортой харилцан ашигтай хамтран ажиллах бодлого
баримтлан, хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгож гадаад,
дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр
шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг
боловсруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний
ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн
аргачлалаар тооцох алхамуудыг хийлээ” гэсэн юм. Мөн тэрээр "Энэ удаагийн
чуулга уулзалтыг нүүрс болон метал ашигт малтмалын чиглэлийг хамруулан
өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь хамрах цар хүрээг тэлж,
хөрөнгө оруулалт хийх болон хамтран ажиллах сонирхол бүхий гадаад
дотоодын олон тооны аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжийг хангаж
байна” хэмээн дүгнээд чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчдад хамтран
ажиллах боломжийг эрэлхийлэхийг уриалав.
Дараа нь Монгол Улсын сайд М.Энхсайхан "Нүүрс ба эрчим хүч” сэдвээр
илтгэл тавьж, "Тавантолгой”, "Тавантолгойн цахилгаан станц”, "Шивээ
Овоо” зэрэг нүүрсний салбарын гурван төслийг онцоллоо. Тэрээр "Ирээдүйд
ихээхэн үр ашигтай байх төслөөр "Шивээ Овоо”-г тооцож байна. Аливаа
төсөл амжилттай хэрэгжихэд хөрөнгө оруулалтын өгөөж маш чухал.
Тавантолгойн төслийн хувьд нүүрсний үнэ нэг тонн нь 80 ам.доллар байна
гэж анхлан тооцож байсан ч амжилтад хүрээгүй.
Бидэнд мега төслийн туршлага байсангүй. Энэ нь шийдвэр гаргах болон
яамдын дарга нарт илүү хамаатай. Дараагийн шалтаан нь популистууд.
УИХ-ын гишүүд цаг хугацаа бол мөнгө, зах зээл маш ширүүн өрсөлдөөнтэй
гэдгийг олйгохгүй байна. Зөвхөн өөрсдөөс нь бүх зүйл шалтгаална гэж
шийдвэр гаргагчид алгуурладаг нь маш буруу. Гэхдээ энэ төслийг
хэрэгжүүлэхээр ажиллах явцад манай мэргэжилтнүүдэд хэлэлцээ хийх
чадвартай нь харагдсан. Тавантолгойн ордын хувьд хэрэглэгчдээ хамгийн
ойр байрласан нь давуу талтай. Энэ шинж чанараа одоо ч алдаагүй тул энэ
төслийг хэрэгжүүлэх нь тодорхой.
Харин хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал” гэв.
Тавантолгойн цахилгаан станцын хувьд ажил үргэлжилж байгаа аж. Юутай ч
манай улсын хувьд эрдэс баялгийн арвин их нөөцтэйн зэрэгцээ ОХУ болон
БНХАУ хэмээх хоёр том зах зээл бүхий улсуудтай өргөн уудам нутаг
дэвсгэрээр хиллэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах бас нэгэн чухал хүчин зүйл болдог
гэж үздэг.
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нэг “тасалбар”-тай гурван том чуулган
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани