Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг Г.Уянгаас өрөө нэхлээ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг Г.Уянгаас өрөө нэхлээ

 


Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг цагдан хорих 461 ангиас УИХ-ын гишүүн Г.Уянгад найзаараа дамжуулан захидал бичжээ. Тус захидалд намаа буцаан авах, өөрийг нь шоронд хориулсан гэдэг утгатай зүйл бичсэн байна. Улс төр улайссан үед шоронд суугаа намын дарга ихэд бухимдаж буй бололтой.

Ил захидал

Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-6 тоотод хоригдон  суугаа Цэцгээ овогтой Баянбилэг миний бие УИХ-ын гишүүн Г.Уянга,  Х.Баттулга болон Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүдэд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.

 Миний бие 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, дунд сургуулиа төгсөөд  "Их засаг” дээд сургуулийг эрхзүйч хуульч мэргэжлээр дүүргэсэн билээ. Хууль зүйн өмгөөлөл хийж явахдаа  ажил төрөл хөөцөлдсөн, тендер  авах гэсэн компанийн захирлуудтай танилцсан. Эхний иргэдэд тодорхой хэмжээний тендер, ажил өгөөд зуучлалын хувь авдаг байсан. Сүүлдээ зарим ажил нь бүтэхгүй, тендер цуцлагдах зэргээс үүдээд зальдагч, луйварчин нэр зүүж эхэлсэн.

Сүүлд авсан мөнгөө өмнөх ажлын төлбөртөө өгсөөр нэг мэдэхэд 2,2 тэрбум төгрөгийн хохиролтой, 57  холбогчтой том хэрэг үйлдчихсэн байлаа. Би өөрийгөө буруу замаар яваад мэдсэн ч Г.Уянга, Х.Баттулга нарт итгэж явсан. Миний бие Г.Уянгааг "Их Монгол” гэдэг дээд сургуульд сурч байхад нь танилцсан.  Харин Х.Баттулгатай  "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам” байгуулсан үед танилцсан юм.

2015 онд "Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй.  МАН бол хүлээж авахгүй үгүй. МАХН явцгүй болчихлоо” гэсэн.

Миний хувьд "Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо” гэж үнэнээ хэлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих” гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр  авья” гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, "РСТ” ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ.

Гэтэл Х.Баттулгатай, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга  хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон  таньдаг  тухайгаа  ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал  хийх яриатай проткол надад бий шүү.  Яг үнэндээ "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ. Намайг цагдаад баригдана гэдгийг мэдэж байсан бололтой.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга , Х.Баттулга  нар намайг шоронд  хийн намыг минь булаан авсан гэж хардахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд  2,2 тэрбумын хохирлын дийлэнх  "Тусгаар тогнол, эв нэгдэл нам”-ын ажилд зориулсан зарлага байсан юм шүү.  Би тогтсон ажил, өөрийн гэр орон байхгүй. Гурван хүүхэдтэй, эхнэр минь "Алтай” хотхонд байр түрээслэн амьдарч байсан. Энэрэнгүй сэтгэлт УИХ-ын гишүүн Г.Уянга эхнэр хүүхдийг минь бодоод байрны түрээсийг өгч байсан удаагүй. Эхнэр маань Г.Уянга, Х.Баттулга нартай холбогдох гээд чадахгүй байна.

Миний бие хийсэн хэрэгтээ 5-10 жилийн хорих ял авч магадгүй. Нийтдээ 20 гаруй компани, хувь хүнд хохирол учруулсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. Иймд миний хохирлыг "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-аас гаргаж аваарай. УИХ-ын гишүүн Г.Уянга яагаад энэ намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг, А.Баттөр нарыг дурсахгүй байгаа юм бэ. Тиймдээ тулсан бол Шударга үнэний дүр эсгэгч Г.Уянга та миний байгуулсан "Тусгаар тогтнол Эв нэгдлийг нам”-ыг буцаан өгнө үү.

Мөлхөж буй хүүгээ харж чадахгүй мөглөнд тарчилж яваа намайг Г.Уянга та эвгүй тонгорлоо.  Намыг минь салгах гэж наалдаж явсан гэдгийг сая мэдлээ. "Тусгаар тогтнол, Эв нам”-ын гишүүд ээ эзэн нь эзгүй үед гэрт нь орж суучихаад улс төр ярих эвгүй биш гэж үү. "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын эхний арван гишүүн нь миний найзууд бий. Тэд нарыг минь хүртэл ад үзээд хөөж туужээ. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй учраас энэхүү захидлыг бичлээ.

Г.Уянга гишүүн та ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө үхэхэд бэлэн гэдэг. Тэр ард түмний чинь эд эс эхнэр хүүхэд минь байгааг бодооч. Та хэлсэн ярьсан шигээ шударга байгаач. Үнэнч шударгын баг зүүчихээд улс төрийн шоу хийхээ болиоч ээ.  Н.Энхбаярыг хичнээн өмөөрч байв. Түүн шигээ намайг хамгаалаач. Туслаач ээ. Явцуу улс төр хийхийн тулд эх орончийн дүрд тоглоогүй гэдэгт найдна. Ойрын үед ирж уулзахгүй бол олон зүйл ил болгох болно гэдгээ намын нөхөд болон Г.Уянга, Х.Баттулга нарт дамжуулан хэлье.

Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-8 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг Г.Уянгаас өрөө нэхлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани