Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн инженерүүдийн оюунаараа аархсан өдөр

Өчигдөр Эрдэнэт хотноо "Оюуны олимп” болж шилдэг инженерийн гарт "Инноватор 2016” цом,

 

100 сая төгрөгийн хамт очив. Нэг зуун сая төгрөгөөр инженерүүдийн оюун ухааныг үнэллээ гэдэг мэдээ сонсох сайхан.

Сайхнаас гадна энэ үг, өгүүлбэрийн цаана Монгол улсын тэргүүлэх үйлдвэрийн 38 жилийн түүх, хөгжлийн бодлого, энэ үйлдвэрийн араа хүрд болсон инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, оюуны ундарга, монгол хүний сэтгэх, бодох, бүтээхийн гайхамшиг оршиж байгаад хамаг учир байгаа юм. Дэлхий нийтээрээ инновацийг урьтал болгож ярих болсон энэ үед Монгол улс ч хууль дүрмээ баталж аваад буй. Бүх түвшинд инновацийг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Ингэж байж л хөгжил жил, сараар наашилна гэдгийг бусдаасаа арай эрт олж харсан, хийж хэрэгжүүлж эхэлсэн хүн бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн юм.

Тэрээр жил бүр 1000 инженерийн зөвлөгөөнийг хийдэг уламжлал тогтоож, оюуны хүчтэнүүдийн энэхүү цугларалтын үеэр шилдэг бүтээлд "Инноватор” цомыг олгож эхэлжээ.

Өнгөрсөн жил энэ цомыг Дулааны цахилгаан станцын инженер техникийн ажилтнууд авч 30 сая төгрөгөөр шагнуулж байсан бол энэ жилийн цомыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрик, засвар механикийн заводын шилдэг инженерүүдийн хамтарсан "Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн төслийн Ж.Ганзориг ахлагчтай баг, хамт олон хүртэж 100 сая төгрөгийн эзэд болсон юм.

Цом, мөнгөн шагнал эздийнхээ гар дээр очих тэр хоромд "Ингэмээр дээ, бөх, моринд баруун солгойгүй мөнгө цацаж байдаг нөхөд нэг ч гэсэн монгол хүнийхээ оюуныг ингэж үнэлж байвал Монгол маань бас ч гэж хөгжинө шүү” гэх яриа зааланд сонсогдсон. Үнэхээр Ц.Даваацэрэн захирал "Сэтгээч, бодооч, ажлын туршлага, оюуны чадамжаа үйлдвэртээ шингээгээч. Сэтгэ, бод, нэвтрүүл, урамшуулъя.

Оюуны өмчийн шинэ санаанд мөнгө төлөх ёстой” гэсэн зарчмыг баримталж ирсэн нэгэн. Иймдээ ч өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс гарсан хэд хэдэн санал санаачилга, төслийг санхүүжүүлэх ажлыг ч тэр даруй хийсэн байна.

Тухайлбал, 2015 онд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлийн 5 төсөлд 91.4 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Эдгээр төсөл нь өөрийн өртгөө 8 сарын дотор нөхөж, жилд эрчим хүчний зардлыг 127.6 сая төгрөг, 3 жилд 382.8 сая төгрөгөөр бууруулах үр дүн бүхий төслүүд байв. Энэ жилийн зөвлөгөөнөөр ч инженерүүд салбар хуралдаан тус бүрээс тав таван төслийг шалгаруулан санал болгосон. Эдгээрээс мөн л хэрэгжих боломжтой төслүүдийг сонгон үйлдвэрийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн санд төвлөрүүлсэн хөрөнгөнөөс санхүүжүүлэх аж. Зөвлөгөөний үеэр энэ санд 800 сая төгрөгийг төвлөрүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А254 тоот тушаал гарсныг Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга уншиж танилцуулсан юм.

Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу "1000 инженерийн зөвлөгөөн маань шинжлэх ухаан үйлдвэрлэлийн томоохон арга хэмжээ болж өргөжлөө” гэж хэлсэн бөгөөд "Эрдэнэт үйлдвэр нь манай улсын эдийн засаг, нийгмийн амьдрал, төсвийн орлого, дотоодын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт, валютын ханш зэрэгт эерэг нөлөө үзүүлж уул уурхайн салбарын мэргэжлийн түүчээ болж байгаа” тухай илтгэлдээ онцлон дурдаж байв.

Зөвлөгөөний үеэр олон инженер техникийн ажилтнууд оюунаа үнэлүүлж шагнуулсан. Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг Монгол улсын Шинжлэх ухааны академиас Хубилай хааны алтан медалиар шагнасан бол "Эрдэнэт үйлдвэр” ч засгаасаа шагнал хүртэж Оюуны өмчийн газраас "Монгол улсын Оюуны өмчийн бодлоготой анхны үйлдвэр” батламжийг гардаж авлаа. Эдгээр шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч н.Дорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ нар гардуулав. Энэ өдөр Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархаж, омогшиж байсан билээ. Тэдний тархи, оюун санаанаас дуусч дундаршгүй бяр чадал амтагдаж байсан. Инженерүүд Эрдэнэтийнхээ хөгжлийг хөтлөн урагшилсаар байх нь илт мэдрэгдэж байлаа. Мянгуулаа чуулсан оюун санааны энэхүү чуулганыг хааж Ц.Даваацэрэн захирал "Инновацийн төлөвлөгөө, бүтээмжийн төлөвлөгөө маань жил ирэх тусам идэвхжиж саналуудын тоо, чанар олширч байгаад баяртай байна. Энэ жил 1000 инеженерийн зөвлөгөөнд маш олон инновацийн санал ирсэн учраас салбар хуралдаантай хийж шүүн хэлэлцүүлсэн. Энэ хуралдаанууд амжилттай сайн боллоо. Инноваци жил ирэх тусам сайжирч, үр өгөөж нь нэмэгдэж байна. 

Олимпийн хөдөлгөөнөөрөө 4 жил тутамд улс гүрнүүд бамбараа асааж, олимпийн далбаан дор хуран цуглаж олон төрлийн спортоор уралддаг бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүд жил бүр оюуны гал, оюуны бамбар асааж "Инноватор” цомоо авах гэж энд оюунаараа уралдах болно. Энэ оюуны бүтээлийн ундраа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжилд сайн сайхан бүхнийг авчрах болно гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. "Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн оюунлаг, хүнлэг, миний сайхан инеженерүүдийн ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байх болтугай” хэмээх ерөөлийн үгээ хэлсэн юм. Ерөөл бат оршиж Монгол инженерээ үнэлсэн Монгол улс хөгжил дэвшилд хурдан хүрэг ээ.

Эрдэнэтийн инженерүүдийн оюунаараа аархсан өдөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани