- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтыг тодорхойлох таван шалтгаан
Алтны үнэ энэ оны эхнээс сүүлийн гучин жилд бичигдээгүй дээд амжилт тогтоож, 20 гаруй хувиар өслөө. Үнэ өссөнөөр дэлхийн голлох хедж сангууд алт сонирхох нь нэмэгдэв.
Дэлхийн алтны гол хоёр хэрэглэгч Хятад, Энэтхэгийн эрэлтийг тооцохгүйгээр өсөлт тогтвортой үргэлжилж чадах уу гэсэн асуулт урган гарч байна. Унци алтыг 1300 ам.доллараар арилжиж байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид, алтны нэгдсэн стандарт дэмжигчид анхаарвал зохих таван шалтгааныг дурдаж болох байна.
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК
Алтны арилжаачид өнгөрсөн онд Холбооны нөөцийн банкны бодлогын хүү арван жилийн эцэст анх удаа өсөхийг хүлээсээр геополитикийн бужигнаан дунд алтны ханш чангарах эхний боломжийг алдаж орхисон. Энэ үе нэгэнт өнгөрч, Холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас шалтгаалан цаашид бодлогын хүүг болгоомжтой өсгөх нь тодорхой болсон. Ийм өгөөжгүй бага хүү бүхий орчинд алтны ханш дахин чангарах боломж бүрдлээ.
Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өслөө ч real interest rate буюу инфляцийн нөлөөг хасч тооцсон бодит хүүтэй уялдан алтны үнэ ноцтой өөрчлөгдөхгүй хэмээн Schroders-ийн менежер Жэймс Люк үзэж байна. "Холбооны нөөцийн банкны бодлогын хүү хоёр, гурван удаа өслөө ч инфляциас шалтгаалан бодит хүү бага, магадгүй бүр хасах хувьтай байх тул алтны үнэ өсөж таарна. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчин дахь хасах өгөөж, мөнгөний уламжлалт бус бодлогын дараах хөрөнгийн зах зээлийн эрсдэлт нөхцөлөөс ихээхэн шалтгаална” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
АМ.ДОЛЛАР
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын байдлаар найман сар дараалан ханш нь өссөн АНУ-ын доллар энэ онд эрчтэй уналаа. Ам.долларын сул ханш нь энэхүү валютаар үнэлэгдэж явдаг алтны үнэд сайнаар нөлөөлнө. Үүний зэрэгцээ төв банкуудаас эдийн засгийн өсөлт үүсгэхээр чармайж буй найдваргүй оролдлого ч эерэг нөлөөтэй. Нэгдүгээр сард Японы төв банк анх удаа хасах хувьтай хүү тогтоосон. Хасах хувьтай бодлогын хүү нь эдүгээ евро бүсийн Швед, Дани, Швейцари улсад энгийн норм болж хувираад байна.
"Эдийн засагт түлхэц өгч, мөнгөний нийлүүлэлтийг хянах төв банкуудын чадварт итгэх итгэл сулрах хэрээр алт нь мөнгөний бас нэг хэлбэр болон хувирч, бусад хэлбэртэй өрсөлдөж эхэллээ. Төв банкны мөнгөнд итгэхээ больсон хүн алтанд найдахаас өөр аргагүй” хэмээн The New Case for Gold номын зохиогч Жим Ричардс тайлбарлав.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ШААРДЛАГА
Сүүлийн хэдэн долоо хоногт намжсан. Гэхдээ алтны арилжаанд хошуурагч Exchange Traded Fund (ETF) буюу биржид арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн тоо энэ онд 2009 оноос хойш тохиолдож байгаагүй эрчтэй өссөн. "Хөрөнгө оруулагчдын алтны сонирхол 2016 онд өссөн хэвээр байх уу, эргээд намжих уу гэдэг л энэхүү үнэт металлын үнийг гол тодорхойлогч хүчин зүйл. Өссөөр ирсэн хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ энэ удаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэг л чухал” хэмээн Standard Chartered-ийн шинжээчид тайлбарлаж байна.
Алтны үнэ унци нь 1200 ам.долларт тогтвортой байх ганц шалтгаан бол арилжаанд оролцож буй ETF-ийн тоо 2012 оны арван хоёрдугаар сар буюу оргил үеийнхээ гуравны нэг болж буй явдал.
Хэрвээ зургадугаар сард Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өсөх аваас шинжээчид таамгаа эргэн харж болзошгүй. "Холбооны нөөцийн банкны бодлого түрэмгий болж ирнэ хэмээн хөрөнгө оруулагчид тооцоолох аваас богино хугацаанд алтны үнэ өснө” хэмээн Macquarie-ийн шинжээч үзэж байна.
ХЯТАД, ЭНЭТХЭГ
Хачирхалтай нь, энэ онд алтны зах зээлд Хятадын оролцоо тун бага байна. Тус улсын арилжаачид ган төмөрлөг, төмрийн хүдэр зэрэг таваарын фьючерсэд юанийг тэрбум тэрбумаар нь цутгаж байна.
Гэвч дэлхийн зах зээлийнхээс хямд үнээр арилжаа хийж буй Шанхайн алтны бирж дээр өсөлт муу байгаа юм. Thomson Reuters GFMS-ээс өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн судалгааг үзэх аваас энэ оны эхний улиралд Хятад орны алтан үнэт эдлэл худалдаж авах хэмжээ 27.3 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн алтны худалдааг 2009 оны эхний улирлаас хойш тохиолдож байгаагүйгээр буурахад хүргэв.
Үнийн өсөлт л Азийн худалдан авагчдыг хойш суухад хүргэсэн болов уу хэмээн шинжээчид таамаглаж байна. Гэхдээ үнэ цаашид өсөх аваас худалдан авагчид зах зээлд эргэн оролцохоос аргагүй. "Дотоодын санхүүгийн нөхцөл цаашид хүндрэх тэр үед л Хятадын хөрөнгө оруулагчид алт сонирхож эхэлнэ” хэмээн Schroders-ын ноён Люк тайлбарласан юм.
ТААХ АРГАГҮЙ BREXIT
Ирэх сард болох санал хураалтаар Их Британи Европын холбооноос гарахаар болбол алтны үнэ өснө. HSBC-ийн судалгаанаас үзвэл фунт стерлинг, еврогоос "зугатах” хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал үүсэх хэрээр хөрөнгө оруулагчдын хувьд алт, швейцари франк хоёр найдвартайд тооцогдохоор байгаа юм. Их Британийн иргэд тус улсыг Европын холбооноос гаргахын төлөө санал өгвөл швейцари франк төдийгүй алт ч итгэлтэй хөрөнгө оруулалт болж хувирна.
Хэнри Сэндерсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||