Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Каплагаар зангидагдсан бас нэг аалзны тор

Каплагаар зангидагдсан бас нэг аалзны торЭнэ бол жижиг асуудал биш юм. Нэлээд эртний асуудал бөгөөд их олон жил нууж явжээ. Бүр 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 дугаар сард УИХ-аас З.Энхболд, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан "Стратегийн оруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль батлуулсан юм. 
 
Үүний дараа "Саус гоби сэндс”-ийн захирал Ж.Капла Ерөнхий сайд С.Баярыг "зоджээ”. "Зоджээ” гэхийн учир нь С.Баяр "Харилцан зодоон болсон” гээд өнгөрөөсөнд байгаа юм. Тухайн үед "С.Баярыг дурдсан хуулийг батлуулаад алдчихсаны нь төлөө хоёр канад пойлдчихож, Сөүлд зодсон гэнэ” гэх мэт цуурхал тарж байв. Үнэндээ бол будлиан орон сууцанд болсон байна.
 
С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь "хохирол” үзсэн бололтой юм. "Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь "иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр "харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.
 
Тэр хуулийг гармагц "Саус гоби сэндс” хувьцаагаа хятадуудад зарах гэж оролдсон ч томоохон ордыг Монголын талтай зөвшилцөлгүй наймаалцах гэлээ гэж манай Засгийн газар заргалдаж, Н.Алтанхуягийн ЗГ-ийн үед шалгалт орж 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг үүсчээ. Кадлагаас гадна гурван хүн үүнд холбогдож тус бүр сая долларын эд хөрөнгөө хураалгах, 5 жил хоригдох ял шийтгүүлжээ.
 
Яг энэ үеэс Ц.Элбэгдорж асуудалд оролцож эхэлсэн бөгөөд Капла эцсийн шатны шүүхээр ороогүй байхдаа "өршөөл гуйсан” өргөдөл бичиж Ерөнхийлөгч "уучлал” үзүүлсэнд зугтчихсан байна. Үүний цаана бас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зөрчил харагддаг. 
 
Яг энэ үед мөн л "Оюу толгой”-д шалгалт орсон бөгөөд 130 саяын зөрчил илрүүлсэн. Эцсийн дүндээ мөн л 100 саяыг нь "өршөөсөн”. Үүнд нийтлэлч Баабар ханцуй шамлан оролцсон. Өөрөөр хэлбэл С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон байна. 
 
Гэвч монголд улстөрийн дээд эрхэнд байгаа хэн ч "но”-гүй байдгийн үлгэрээр Н.Алтанхуягийг "Нүүрс хөтөлбөр”, "Цэвэр агаар сан”, "Эрдэнэс таван толгой”-н шалгалтаар илэрсэн хүргэн Дэнзэнгийн хэргээр годройтуулжээ. Эрдэнэс Тавантолгойн шалгалтыг "MSC” зохион байгуулж, материалыг гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Ч.Хүрэлбаатар нар улстөрийн эргэлтэнд оруулсан юм.
 
Энэ хор амжилттай гүйж Н.Алтанхуяг унахад С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар Ч.Сайханбилэгийг "тоглоомын засгийн газрын тэргүүн”-ээр тавьж Капла ч зугатаж, "Оюу толгой” ч Дубайн гэрээгээр цаашаа явж, "Гацуурт” ч ухуулахдаа тулсан байна. Энэ бүгдийн дотроос Ц.Элбэгдорж "Гацуурт”-д гар дүрээгүй бөгөөд харин ч УИХ-ын гишүүн Г.Уянга руу хуулийн рефрентээ илгээж, ордыг шүүхээр оруулж гацаахад тусласан байна.
 
Гэтэл Каплаг зугтсанаас хойш "Саус гоби сэндс” төлөх ёстой татвараасаа зугтаах гэж оролдож эхэлсэн ба яагаад ч юм тал нь алга болж 18 тэрбум төгрөг үлджээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт цагаандаа гарч үлдэгдэл 18 тэрбумыг гурван жил хувааж төлүүлэх, төлбөрт нь тоног төхөөрөмж, хувьцааг нь авахыг шахаж эхэлжээ.
Мөнгөнийхээ уутыг гөвчихсөн, АСЕМ-д зориулах ч мөнгөгүй Засгийн газрын энэ цамаан зан энэ асуудлыг мөшгиж байсан Г.Уянга гишүүний эгдүүцлийг төрүүлчихжээ. Уг нь анхны албан бичгийг Г.Уянга Каплаг өршөөсний дараа УИХ-д өгөхөөр төлөвлөж байсан ч "Каплаг Ерөнхийлөгч нь гуйсан, хожим манай нэг иргэн хэрэгт холбогдвол бид хариуд нь авчих бололцоо бүрдэнэ, улс 35 тэрбумаа л авч байвал заавал "HOTEL MONGOLIA” гэгдэх хэрэг байхгүй гэж ятгасан бололтой.
 
Гэвч Г.Уянга шазуур зууж хэргийг мөрдсөөр байсан ба ямар нэг алхам хийгдвэл асуудлыг гаргах гээд байжээ. Энэ оны эхээр УИХ-ын Байнгын хороон дарга нарын хугацаа дуусахад Г.Уянгад "Байгаль орчны байнгын хороо”, "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-ны аль нэгийг удирдах санал тавьжээ. Уг нь хашир хүн бол байгаль орчны байнгын хороог удирдаад харъяа Байгаль орчны сайд Н.Батцэрэгтэй хамтран ажиллахыг илүүд үзнэ гэж тооцжээ. Н.Батцэрэг ч их ятгажээ.
Гэтэл нөгөө зөрүүд авгай нь "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-г авна гэсэн санал өгчээ. Үүнд З.Энхболд, Н.Энхбаяр, Женко Баттулга, МАН-ын "нүүрснээс гадуурх” дарга нар олзуурхан хүч нэмж, нөгөөдүүлийнхээ сандлын хөлийг тайрч чадах ганц хүн Г.Уянгыг зүтгүүлсэн ба МАН-ынхан ч зөвшөөрчихөөд асуудал орж ирэхийг хүлээж байжээ. 
 
Гэтэл энэ хооронд гэв гэнэт М.Энхсайхан Засгийн газрын даалгавраар Ц.Элбэгдоржтой яаралтай уулзаж, Г.Уянгыг байнгын хороонд дарга болговол аюултай талаар хэлэлцжээ. Үүнд "Саус гоби сэндс” дээр эсрэг байгаа, ТЕГ-ын агент Р.Пэйнтэрийн асуудлыг нийгэмд тараасан, Оюу толгойн асуудлаарх Дубайн гэрээг хамгийн шаргуу эсэргүүцэж байгаа, С.Баярын 7 байрны асуудлыг баримтаар гаргаж тавьсан, "Гацуурт” дахь уламжлалт түнш "Сентерра гоулд”-ыг буланд шахчихаад байгаа дээр нь "Төвийг сахих” Ерөнхийлөгчийн санаалчлагыг хамгийн идэхвтэй эсэргүүцэгч, чухам есөн шид нь бүрдсэн шулам гэж матжээ. М.Энхсайхан нь "Таван толгой”-н төсөл нь илчлэгдэхээс айсанд байгаа юм. Харин Засгийн газрын айдас бол тодорхой, ядаж байхад Г.Уянга МАН-ыг чирч огцруулахад ойртоод ердөө гуравхан гарын үсэг дутуу байсан билээ. 
 
Тэгмэгц яаралтай хор найруулж М.Сономпилийг УИХ-ын чиглэлийг зөрчин байж "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-гоор оруулж ирээд Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж "нүүрсчдийн нам”-аар дэмжүүлээд баталчихжээ. Одоо М.Энхсайхан М.Сономпилээ Дарханд АН-ын нэрээр дэвшүүлэхээр тохирсон ба Н.Батцэрэгээ Өвөрхангайд дэвшүүлэхээр болжээ.
 
З.Энхболд үүнд бухимдаж Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн ба Н.Энхбаяр ч МҮАН-аас сална, эвслээ тараана гэж дарамталжээ. Ингэхийн учир нь Ерөнхийлөгчтэй нийлж өөрийнх эсрэг хор найруулаад байна гэж М.Энхсайханыгаа хардсан ба нөгөө талаас өөрийг нь унагах бүхий үйл ажиллагааны санхүүжүүлэгч байсан MCS-ээс хариугаа авахад оршиж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохирч Шадар сайдыг амлаж тогтоосон ба үүнийгээ Н.Энхбаяр Г.Уянгад хэлтэл нөгөөх нь "Албан тушаалын наймаа хийлээ” гэж зарлаад эвслээс гарна гэж сүрдүүлж, тэгэхдээ О.Баасанхүү, Л.Цог хоёрыг авч гарна гэж айлгажээ. Н.Энхбаяр О.Баасанхүүг яаж ийгээд барьж үлдсэн ч нөгөө хоёрыгоо алдчихсан байна.
 
Ингэж бужигнаж байх зуур С.Баярцогт шүүхэд албан бичиг илгээж "Саус гоби сэндсийн” татварын өрийг хойшлуулахыг оролдмогц шалтаг олсон Г.Уянга З.Энхболдод Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьчихжээ. Ингэхдээ 2012 оноос хойш санаачилсан хууль бүрийг нь батлуулахгүй хэлэлцүүлэхгүй гэж бүхий л хүчин чармайлтаа дайчилж байсан бүх этгээдээс хариугаа авна гэж хэлжээ.
 
З.Энхболд асуудлыг хүлээж аваад байнгын хороогоор хэлэлцүүлэхийг завдтал хойшуулахыг шахаж, дарамталж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Г.Уянга дахин бичиг илгээж нийтэд зарлаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмагц Ерөнхийлөгч МАН-аар завсарлага авахуулж дөнгөжээ. 
 
Одоо цаашид үйл явц яаж өрнөхийг харах л үлдлээ. Хэрэв байнгын хороо хэлэлцээд асуудлыг Г.Уянгын талд шийдвэл Ерөнхийлөгчийн шийдвэрийг цэц хэлэлцэх ба буруутгасан дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор Ерөнхийлөгч огцрох юм. Тиймээс үүнийгээ хаацайлах гэж Ерөнхийлөгч "Хариуцлагын тухай” хуулийг улайран зүтгүүлжээ. 
 
Хариуцлагын хуулиар УИХ-ын гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгасан ч Ерөнхийлөгчид хариуцлага тооцох системийг процедурын хувьд будлиантай, бараг боломжгүй болгосон байжээ. Үүний дараа Г.Уянгын зөвлөх судлаач Д.Ганхуяг "Далд засаглал” нийтлэлээ бичиж Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болсон гэж зарлажээ. УИХ-ын тухай хуулийн 25 зүйлийн 5 дахь заалтад эрхийг нь заахдаа "5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;” гэж байгаа юм. 
 
Г.Уянга хариуцлагын тухай хуулийн хэлэлцэж байхад яг энэ заалтыг дурдаж Ерөнхийлөгчид анхааруулсан ба "Одоо байгаа хуулийн хүрээнд хариуцлагыг тооцож үзэх” санаархлаа ил хэлсэн байдаг. 
 
Өнөөдөр "Шударга ёс” эвсэл задарснаар Засгийн газар чадамжгүй болсон ба Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субьект байхгүй учраас АН дараагийн ЗГ-ийг бүрдүүлэх хэлэлцээрт орох нөхцөл үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал орж ирж байна. Хэрэв өнөөгийн УИХ-ын гишүүд аюултай шохоорхолд автвал Монглын түүхэнд анх удаа "Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах” нөхцөл бүрдэж байна. Г.Уянгыг "Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж цоллоод байсны ард ийм холын тоглолт байсныг хэн ч анзаараагүй байна.
 
Хэрэв УИХ-д олонх болсон АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарна. Нэгтгээд дүгнэвэл төрийн легитим шинж байхгүй болсон байна. Үр дүнд нь нөгөө Г.Уянгын хүсээд байгаа "Үндсэн хууль”-ийн өөрчлөлт болох юм биш биз? Гэсэн асуулт аяндаа урган гарч байна.  Сонгуулийн хууль батлагдахгүй хойшилж, төрийн институциудын зөрчил гаарч, энэ зуур хулгай, луйвар хэрээс хэтэрч байгаа нь манай өнөөгийн дүр төрх юм. 
 
Доктор Б.Ганбат
Каплагаар зангидагдсан бас нэг аалзны тор
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

Өчигдөр, 20:59
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани