Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1984 ОНД МАРДАЙН УУРХАЙД ГАРААД НАМ ДАРАГДСАН МАШ ТОМ ХЭРЭГ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу "Эрдэс” хотхон байлаа. Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрсөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг.


Тухайн үед тал бүрээсээ зэвсэглэсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн "Эрдэс” хотхон 10 мянга гаруй оршин суугчтай, Зөвлөлт Холбоот улсаас эрчим хүч авдаг, цахилгаан тасалдлаа гэхэд хэрэглэх "нөөц” станцтай, хүнсний үйлдвэр болон "Эрдэс” брэндийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг.


Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу алах ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас "Эрдэс” хотхоны оршин суугчид ч өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байжээ.

Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг, хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд нэг сараас илүү тэсэлгүй үхдэг учраас 2 сард 1 удаа ЗХУ-ын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж, цаазын ял сонссон, шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ.

1984 оны хаврын нэг өдөр байнгын хамгаалалттай "Эрдэс” хотхоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээ нэмэгдүүлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь модтой уулаас гэнэтхэн л хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд "Эрдэс” хотхоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ачсан битүү чингэлэгүүд 60-100 вагоноор тасралтгүй цувж байдаг юмсан. Ийнхүү Мардайн маш нууц уурхай гэнэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж, 7 хоног ажлаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо.

Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтад ажиллаж байсан орос офицерүүдийн зарим нэг нь Владисвостокийн төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Ю.В.Андропов таалал төгссөн яг тэр үед алс холын, бөглүүд Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онц, аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж, уурхайг бараг л хяналтдаа авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө ЗХУ-ын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн адисласан (загалмайлсан) эцгүүдийн нэг гэгддэг литов гаралтай рецидив гэмт хэрэгтэн "Загалмай” хочит Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ.


Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. "Загалмай” хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв…

Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Мальдивын хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил, "нохой” Сердюк хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзаарагдалгүй нээдэг, хосгүй авьяастай мэргэжилтнүүд байжээ.

Орой ажил тарах үеэр хоригдлуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч, автомат бууны аман доор тор луу нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальтив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж, ЗХУ-ын төрийн дууллыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсэглэсэн 50 харгалзагч тор луу оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч л бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж.

Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбага, таваг зэргийг гялайтал ирлэж, зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж, нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэхсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк, Гаврил хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдмэг хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтээр харагдуулахаар зэхсэн байлаа. Ингээд оройн тоо дуусч, ЗХУ-ын төрийн дуулал эхэлмэгц цахилгаан тасарна, яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ.


4-р сарын 12-ны хүсэн хүлээсэн мөч ч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 овчарк нохойг хөтөлж ирсэн нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж, тог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинд нь чулуу уяж хүндрүүлсэн хутга, хоёр талыг нь ирлэсэн төмөр тавгуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна.


Түүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай сургуулилттай овчаркууд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер урт ээлжээр гал нээж, бөөн үймээн шуугиан болоод явчихлаа. Тог тасарсан яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хоригдлуудын хутганд өртөж амжаагүй 2 овчарк энэ үеэр сүүлээ хавчин хонгилоор зугтааж амжжээ. Хоригдлууд агшин зуур 14 цэрэг, офицертой нь хамт дуу ч гаргалгүй нухаж амжсан байна.

Гэвч уурхайн хамгаалалтынхан тэр даруй түгшүүр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нөжиндөө хутгалдсан 2 овчарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй түгшүүр авчээ. Энэ үед уурхайн гол шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжээсээ салж чадсан төдийгүй 14 автомат, 2 гар буугаар зэвсэглэсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж, энд тэндгүй буудалцаан, гардан тулаан болсон байна.

Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер алагдаж, 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 нь амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсэглэсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд нь 45 мм-ийн калибрын 2 хүнд пулемётоор онь холбон галлаж, бараг 30 хүнийг газар дээр нь нам унагасан учраас хоригдлууд ухарсан байна.


Төдөлгүй хоригдлуудыг удирдаж байсан Мальтив өрмийн цооногийн машинаар зэргэлдээх 2В гэдэг цооног руу нэвт цоолон орж ил ураны хэсэг дээр очиж чаджээ. "Хэрэв хоол хүнс, зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил ураныг дэлбэлж, Эрдэс хотхоныг агаарт нисгэнэ” гэж тэрбээр сүрдүүлэв. Нэгэнт цаазын ялтай, үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттайг сайн мэдэж буй хоригдлууд ил ураныг дэлбэлж чадах учраас оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу, сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийнхүү ялтнуудыг саатуулж байх хооронд ЗХУ-аас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн СМЕРШ-ийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ.

Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуягт танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуягт танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зугтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд гадарлаад "Эхний удаа 2 танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя” гэсэн болзол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсоны эцэст 2 танк дээр ахиад 3 хоногийн хоол хүнс, 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна.

Ийнхүү цаг хугацаа хожиж байх хооронд СМЕРШ-ийн тусгай цэргүүд 2В цооногийн эсрэг талаас чимээгүй өрөмдөж, хоригдлуудыг унтаж байхад нь шууд дээрээс дайран орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлжээ. Энэ үед Мальтив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь танк ашиглан дайрч гарахаа болиод харин ч ахиад 4 танк хүлээж авсныхаа дараа уурхайн доторх бүх нүхэн гарцыг дайран эзэлж аваад, "Тэр аяар нь дэлбэлнэ” гэж айлган сүрдүүлэхээр шийдсэн ба улмаар оросууд уранаа олборлоно гэвэл тэдэнд тодорхой болзол тавьж, дамлан зарах замаар уурхайн гүнд удтал амьдрах төлөвлөгөөтэй байв. Хэрвээ уурхайн бүх нүхийг мэдэлдээ авчихвал ингэж чадах боломж тэдэнд байжээ.

Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ний шөнийн 4 цагийн үед СМЕРШ-ийн хашир туршлагатай, алуурчин цэргүүд 2В цооногт дуг нойрондоо дугжирч байсан хоригдлуудын эгц дээрээс нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буун дуу гаргалгүй цааш харуулж, толгойлогч Мальтивыг өөр хоёр хүний хамт амьдаар нь барьснаар Мардайн уурхайн гүнд гарсан зэвсэгт бослого нуга дарагджээ.

СМЕРШ-ийн дайчид нь тухайн үед Вьетнам, Ойрхи Дорнод, Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гаршсан өндөр чадвартай учир Мардайн шоронгийн хоригдлуудыг цааш харуулахдаа нэг их хүч гаргаагүй аж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийн бараг 100 шахам шалгарсан дайчин аюулын голомтод аврах ажиллагаанд оролцон амиа алдсанаар СМЕРШ цаашид оршин тогтнох чадваргүй болсон гэж зарим хүн үздэг.

Эдүгээ дахин ашиглах нь тодорхой болоод байгаа Мардайн ураны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ.

Шарайд Цэрэнгийн Болдтөмөрийн "Миний Баяндун” номоос.

1984 ОНД МАРДАЙН УУРХАЙД ГАРААД НАМ ДАРАГДСАН МАШ ТОМ ХЭРЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани