- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ХУУЛИЙНХАН ЛИЦЕНЗТЭЙ НӨХДҮҮДЭД «ХАЙР» ЗАРЛААД БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, Х.ТЭМҮҮЖИН САЙД АА
Манай хууль хяналтынхан бүр тодруулбал, цагдаа, прокурорынхон компаниудын захирлуудад "хайр" зарлаад удаж байна.
Бариад
л, хориод л, цагдаад л, ял тулгаад л тэр ч бүү хэл "Мөрдөн байцаалтын
нууц" гээд барагтай бол өгдөггүй мэдээллээ хэвлэлийнхэнд найр тавьж
дэлгээд нээлттэй гэж жигтэйхэн ажиллаж байна, зарим хэрэг дээр. Үүнээс
үүдэн олон нийтийн дунд тухайн компанийн захирлыг "авлигачин",
"луйварчин", "арын хаалганы нөхөр", "тендер угаагч", "лицензний
наймаачин" хэмээн цоллох ч ард түмнээс ийм алдар хуртсэн компанийн
захирлуудад холбогдсон дуулиант хэргүүд шийдэгдсэн нь бараг л үгүй. Нэг
бүр зарим нь хоёр жил дамнуулан "аавынд" сууж, эцсээ хуртэл шалгуулж
байна.
Хамгийн сонирхолтой нь хуулийнхны булхайг нь А, Б-гүй ярьж өгөөд байгаа дуулианы эздийн олонхи нь Монголд байтугай дэлхийд гайхагдсан томоохон орд, лицензтэй бөгөөд тэд ч энэ тухайгаа олон нийтэд дэлгэж "Би ордтой. Хэрэв үнэхээр асуудалтай байсан бол би юу ч хэлэхгүй. Гэвч шалгаад байхад юу ч гарч ирэхгүй байтал заавал эцсийг нь үзнэ гээд суулгаад байгаа нь ойлгомжгүй" хэмээн ярьж буй нь яах аргагүй анхаарал татаж байна. Мөн үүнээс үүдэн хуулийнхан лицензтэй нөхдүүдийг сонгож "хайр" зарлаад байгаа юм биш үү гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж буй юм. Үүнийг ч дараах дуулиант хэргүүдээс анзаарч болно.
Ш.БАТХҮҮД ГАЙ ДУУДСАН ОЛОН ОВООТЫН ЛИЦЕНЗ ТОЙРСОН
АСУУДАЛ
"Жаст
групп"-ийн ерөнхийлөгч Ш.Батхүүг төр маш боловсноор дээрэмдсэн,
дээрэмдэж байгаа гэж хэлж болно. Учир нь энэ хүний мэдэлд байсан
Олон-Овоотын лиценз нь 100 сая тонн алтны нөөцтэй гээд тооцвол
урьдчилсан байдлаар дөрвөн миллиард ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн
яригдаж, тэрбээр нэг үе Монголын тэргүүн баяны тоонд зүй ёсоор багтаж
байлаа. Гэвч өдгөө Ш.Батхүү "аавынд" Олон-Овоотын орд нь төрийн мэдэлд
харин түүний гэр бүлийнхэн нь гадагшаа дүрвээд явчихсан байна. Мөн энэ
лицензээс үүдэлтэй элдэв үйл явдал өрнөж, учир зангилаа нь мэдэгдэхгүй
асуудал үргэлжилсээр байгаа юм. Ямартай ч түүнтэй холбоотой хамгийн
сүүлийн үеийн мэдээлэл гэвэл тэрбээр Английн "Стандарт Чартеред" банкны
ӨАБНУ дахь салбараас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж их хэмжээний ам.доллар
зээлсэн гэх дуулиан. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан
Ч.Ганзориг ачбан туншлаа урвуулан аншглаж "Жаст" групшшн захирал
Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан гэх. Зарим
эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр тус банкнаас нийтдээ 109 сая
ам.долларыг, гурван үе шаттайгаар зээлж авсан бөгөөд графикийн дагуу
төлөөгүй учраас банкны ажилтнууд "Эрдэнэт" үйлдвэрийг зорин ирж зээлээ
нэхсэн гэх.
Мөн энэ хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг хүртэл хамаатай гэх мэдээлэл бий. Гэвч энэ хэргийг ээдрээ, учир холбоос одоо болтол тайлагдаагүй байгаа бөгөөд олон нийт Ш.Батхүүг "Монголын арилжааны банкуудын дампууруулсан загалмайлсан эцэг" хэмээн нэрлэж байна. Түүнчлэн Олон-Овоотын алтны уурхайн лицензээс эхтэй энэ "үлгэр"-ийн эргэн тойронд өрнөж байгаа бас нэг мэдээлэл нь мань хүний нэр дээр Олон-Овоотын 219 дугаарын лиценз байдаг гэх дуулиан. Иймээс зарим эх сурвалж "Ш.Батхүүгийн нэр дээр энэ мэт өөр лиценз бий учраас түүнийг ээрч хоргоогоод дахин дахин саатуулаад байгаа юм" гэх мэдээллийг өгч 'Түүнд өрөө дарах боломжийг олголгүйгээр ийн оролдоод байгаа нь гайхал төрүүлж байна" хэмээн нэг бус удаа хэлж байсан.
Учир нь зарим улстөрч, эдийн засагчийн өгүүлснээр Ш.Батхүү дээрх ордоо үнэ хүргэж зарж чадсан бол Монголд ийм олон арилжааны банк дампуурахгүйгээр барахгүй 200-гаад тэрбум төгрөг элбэг олж банкуудаас авсан зээлийг хөнгөхөн барагдуулах боломжтой байсан талаар одоо ч ярьдаг юм билээ. Гэвч энэ үйл явдлын эргэн тойронд ийм нэг үйл явдал өрнөж арилжааны банкуудын амыг барьсан Ш.Батхүү өдгөө Монголын төрийн өмчийг барьцаалж зээл авсан бас нэг хэрэгт унаад байгаа. Түүнчлэн энэ эрхэмтэй ойр байдаг хүмүүст тэрбээр "Би ямар ч буруугүй" хэмээн нэг бус удаа хэлсэн байдаг юм билээ. Мэдээж энэ хүний хууль бусаар хийсэн үйлдлийг зөвтгөх эрхгүй ч олон нийтийн яриад байгаа шиг үнэхээр Олон-Овоотоос өөр лицензтэй учраас түүнийг хоргоож лиценз тойрсон сөрөг баатрын дүрд тоглуулаад байж мэдэх л юм.
Х.АНХБАЯРЫГ БҮХ БАРИМТАА ГАРГАЖ ӨГӨӨД БАЙХАД СААТУУЛААД БАЙГАА ШАЛТГААН
НЬБАСЛЛИЦЕНЗ
Хэдхэн
хоногийн өмнө Монгол Улсын иргэн Х.Анхбаяр хэвлэлээр дамжуулан ил
захидал илгээсэн билээ. Түүний Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
хаягласан захидал нь манай хууль, цагдаагийн байгууллагад нүүрлээд
байгаа муухай үйл явдлыг илчилсэн гэхэд болно. Учир нь тэрбээр
захидалдаа "Намайг найман сарын турш хорьж, таван удаа байцаасан ч
АТГ-ынхан үнэн мөнийг олж чадахгүй байна" хэмээгээд өөрт тохиолдсон
явдал болон ирж буй дарамтын тухай мөн хийгээгүй хэргийнх нь төлөө
хэрхэн ял тулгасан тагаар бичсэн байсан. Түүний захидлыг уншаад үзвэч
энэ залуу мөн л лицензтэй. Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа
гаргасан компанийн хувь нийлүүлэгч хүн юм билээ. Басхүү тэр нь бага ч
бус овоо их нөөцтэй бөгөөд энэ тухайгаа тэрбээр "Намайг мөнгө угаасан,
Ашигт малтмалын газарт ажиллаж байсан албан тушаалтнуудтай үгсэн ашигт
малтмалын лицензийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр шалгаж байна.
Ингэхдээ анх хэрэг үүсгэсэн цагаас хойш буюу 2013 оны наймдугаар сараас
өнөөг хүртэл цагдан хорьж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван шорон
дамжин хоригдсон" хэмээн тун ч дэлгэрэнгүй бичсэн байсан.
Мөн Х.Анхбаярын өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хугацааг сунгасаар, зарим үед өмгөөлөгчийг нь оролцуулалгүй хурал явуулж хорих хугацааг нь сунгаж байгааг хүртэл бичсэн байв. Энэ бол яах аргагүй манай хууль хяналтын байгууллагынхан лицензтэй хүмүүст "хайр" зарлаад байгаагийн бас нэг жишээ. Бас хэдэн хүний ургуулан бодсон, зохиосон аймшгийн "үлгэр"-ээс болж нэг хүн ч бус түүний цаана энэ хүнээр тэжээлгэдэг байсан олон мянган ажилчны эрх ашиг хэрхэн зөрчигдөж буйг харуулж байгаа юм. Түүнчлэн Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Баярмаа "Х.Авхбаяр найман сар хоригдохдоо хавдартай болсон, 90 кг жинтэй хоригдсон хүн 22 кг турсан, мөн шорон сэлгүүлж хорьж буй зэрэг нь анхаарал татаж байгаа бөгөөд Төв аймагт 60 хоног, дараа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь хорих ангид хоёр сар хориод одоо Улаанбаатарт 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа" хэмээн ярьснаас үзвэл манай хуулийнхан хэргийн үнэн мөнийг олох гэхээсээ илүүтэй бусдыг шорон хэсүүлж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулан ял тулгадаг жишиг тогтоод байгаа юм биз гэх айдас.
Ямартай ч энэ хүнийг Авлигатай тэмцэх газар шалгаж буй бөгөөд анх баривчлахдаа гадаад паспорт, бичиг баримтыг нь хураагаад авчихсан юм билээ. Тэгэхээр мэдээж хил, гаалийн гадагш нь гаргуулахгүй гэсэн үг. Мөн тэрбээр анх хоригдохдоо л "Намайг эцсийг нь хүртэл шалга. Би олон хүний өмнө үүрэг хүлээсэн учраас маш хурдан хугацаанд шалгаад өг. Үнэнийг тогтоо. Миний ажил цаг, минутаар хэмжигддэг учраас хурдан хугацаанд шалга" гээд бүх гэрээ, эх сурвалжуудаа зааж өгсөн юм билээ. Гэвч түүнийг өнөөг хүртэл хорьж саатуулаад байсан шалтгаан юу вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ дашрамд өгүүлэхэд өдгөө түүнд Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэсэн бөгөөд анх өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд баривчлахдаа л гэр орон, албан тасалгаа,. аав ээж гээд хамааралтай бүхнийх нь гэрт үзлэг хийгээд шаардлагатай байж болох бүх нотлох баримтыг хураагаад авчихсан гэсэн. Гэвч түүнийг барьсан, хорьж, цагдсаар байна.
Б.ГАНЗОРИГИЙГ БАРИЛГЫН АСУУДЛААР НЬ ШАЛТАГЛАЖ БАЙГААД СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ОРДЫГ НЬ АВАХ ГЭЭД БАЙНА
"Нийслэл
өргөө" ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганзоригийг Авлигатай тэмцэх газраас
сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад багагүй
хугацаа өнгөрч байна. Төрийн ордны өргөтгөлөөс эхлээд төрөх эмнэлэг гээд
хэд хэдэн томоохон тендер авсан гэх түүнийг авлигын хэрэгт холбогдуулан
шалгаж байгаа гэх. Учир нь энэ эрхэм өмнө нь ямар ч зөвшөөрөлгүйгээр
Баянзүрх дүүргийн II хорооны нутаг "Оргилуун" худалдаа, үйлчилгээний
төвийн зүүн талд барилга сүндэрлүүлж түүнийг нь Мэргэжлийн хяналтын
газраас зогсоох арга хэмжээ авч байсан. Мөн Яармагийн дэнж дээр барьж
буй IV төрөхийн барилгын ажлыг гурван жилийн өмнө эхлүүлсэн ч одоо
болтол хүлээлгэж өгөөгүй гэсэн "ял"-ыг тулгаад байгаа.
Гэвч үүний цаана өөр тодруулбал, лицензтэй холбоотой асуудал бий гэдгийг зарим нь хэлж байгаа юм. Тодруулбал, Б.Ганзориг Сүхбаатар аймагт томоохон орд эзэмшдэг бөгөөд нөөцийн хувьд муугүй аж. Иймээс ч түуний энэ ордыг авах гэсэн улайрал мань эрхмийг удтал "ялтан" болгоод байна гэх. Хэрэв энэ нь баттай бол манай хууль хяналтынхан яах аргагүй л лицензтэй нөхдүүдэд "хайр" зарлаад байна.
Т.ТАМИР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||