Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүүдий дүүрэн алтаар солихооргүй Хүүхэд гэж том хөрөнгө таньд бий

Хүүдий дүүрэн алтаар солихооргүй Хүүхэд гэж том хөрөнгө таньд бий

 

"ХҮҮДИЙ ДҮҮРЭН АЛТААР Ч СОЛИХООРГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ТОМ ХӨРӨНГӨ ТАНьД БИЙ ШҮҮ ДЭЭ"

"Байхгүй зүйлээрээ дутахын гачлан
Байгаа зүйлсээ голохын гаслан
Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон
Ховдог сэтгэлийн түмэн тарчлан”
Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Байхгүй зүйлсээ хараад л явдаг, ингэж өөрийгөө гуйлгачин болгоод байдаг. Хэн нэгэн хүний хөмсөг нь тод, чинийх болохоор бүдэгхэн. Хэн нэгэн хүний нүд нь том алаг, чинийх болохоор онигор. Хэн нэгний өмссөн цамц нь илүү гоё. Хэн нэгэн хүний унаж байгаа машин илүү тансаг чинийх болохоор байхгүй. Яагаад гэвэл чи өөрт байхгүй зүйлсээ анзаараад байгаа учраас. Ингээд өөрийгөө ядуу болгосоор л ... Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр "өө надад ийм нүд байхгүй, би царай муутай. Надад ийм машин байхгүй, би бол хөгийн амьтан, би бол гуйлгачин даа” гэж өөрийгөө доош нь хийсээр байдаг. Гэтэл бидэнд зөндөө юм бий шүү дээ. Ядаж л та өмсөх хувцастай байгаа биз дээ. Би хүмүүст өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ жагсааж бичихийг зөвлөдөг. Гэр бүл, үр хүүхэд гээд ... маш урт жагсаалт болдог. 
Хүүхдээ тэвэрсэн нэгэн ядуу эмэгтэй өглөгч хүн дээр очоод гуйлга гуйжээ. Гэтэл хүүдий дүүрэн алт үзүүлээд: 
-Чи хүүгийнхээ зүүн хөлийнх нь чигчий хурууны үзүүрийг нь л өгчих. Тэгвэл би чамд энэ хүүдий алтыг өгье гэжээ. Ядуу эмэгтэй хариуд нь:
-Та чинь юу ярьж байгаа юм бэ, би юу боллоо гэж хүүгийнхээ хурууг тасдах билээ, тийм юм гэж байхгүй гээд уурлаад явсан байна. Тэр эмэгтэйд хүүдий дүүрэн алтаар солихооргүй хүүхдийнх нь хөл буюу тийм үнэтэй хөрөнгө байна шүү дээ. Бидэнд ч ийм том өмч хөрөнгө байдаг. Харин хүмүүс бид үүнийгээ мэддэггүй. Би нэгэн асрамжийн газарт очсон юм. Тэнд нэг хүүхэд нас барсан байлаа. Тэнд очиход үнэхээр хэцүү байсан. Та нар бод доо. Таныг үхэхэд араас чинь уйлах нэг ч хүн байхгүй. Араас чинь зул өргөх ч хүн байхгүй байна гэдэг ямар хэцүү вэ. Хэрэлдээд ч гэсэн эхнэртэй, нөхөртэй байна гэдэг их аз шүү дээ. Бид байгаа зүйлсээ дандаа голж байдаг. Тэгэхээр та өөрт байгаа зүйлсээ жагсааж бичээд үзээрэй. Би бичиж үзээд хүнд ер нь гурван юм байхад л амьдраад байж болох юм байна гэж бодсон. 
Өдөрт идэх гурван аяга хоол. Даарахгүй дулаан хувцас, толгой хоргодох гэр орон. Энэ гурав байхад хүн амьдраад л явна. Гэтэл бид яадаг вэ гэхээр олон хувцастай болох гээд, байраа олон өрөө болгох гэж хичээдэг. Гар утсаа үнэтэй болгох гээд цалин нь хүрэхгүй дутагдаад л явдаг. Үнэн хэрэгтээ тэр үнэтэй гар утсыг та ярих, мессеж бичихээс илүүгээр ашиглаж чадахгүй л байгаа шүү дээ. Хамгийн утгагүй нь жил ч болоогүй байтал дахиад шинэ загвар нь гараад ирдэг. Өчнөөн мөнгөө зарсны дараа хуучирчихдаг. 
Дэлхийн хамгийн баян хүнийг Билл Гейтс гэдэг. Тэр хүн мөнгөтэй юм чинь өдөрт зуун аяга хоол идье гээд идэх үү, үгүй шүү дээ. Өнөөх гурван аяга хоолыг л иднэ. Та гурван аяга хоол идэж байгаа юу, идэж байгаа. Чанарын хувьд л өөр байх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би дэлхийн хамгийн баян хүнтэй яг адилхан хэмжээтэй хоол иддэг гэсэн үг. Гоё байгаа биз. Гейтс баян юм чинь зуун орон дээр сэлгэж унтаг л дээ. Нэг цаг болоод алтан орон дээр, нэг цаг болоод мөнгөн орон дээр гээд. Ингэж унтах уу, үгүй шүү дээ. Өөрийнхөө биеийн хэмжээтэй орон дээр л унтана. Та бүхний дунд метр хорийн хэмжээтэй орон дээр атийж унтдаг хүн байна уу. Гейтс бид хоёр яг адилхан хэмжээтэй орон дээр л унтдаг байхгүй юу. Олон хувцастай гээд бүх хувцсаа давхарлаад өмсөх үү, үгүй. Хувцас хүнийг дулаан, тав тухтай байлгах л үүрэгтэй. Гэтэл одоо үед бусдад гайхуулах, нэгнээсээ илүү гарах гэсэн үүрэгтэй болж л дээ. 
Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч. Нүүхээрээ мэддэг шүү дээ. Та нар нүүж үзсэн үү. Хөөх яасан их хог цуглуулаа вэ ачаад барагдахгүй нь гэдэг биз дээ. Нэг цамц хийхэд 15 тонн ус зарцуулдаг гэж би сонссон. Бид мөнгөтэй байж болно. Цаана нь бид хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй юм. Тийм болохоор байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Хэрвээ баян болохыг хүсч байвал шуналгүй болж байж л баян болох боломжтой шүү гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Эцсийн эцэст шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй шүү. Харж байгаагаараа битгий дүгнээрэй. Хүн байгаарай. Зүрх байгаарай. Та аз жаргалтай байх нь л чухал юм шүү.

ЭРДЭНЭЗУУ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНСҮРЭН

Хүүдий дүүрэн алтаар солихооргүй Хүүхэд гэж том хөрөнгө таньд бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани