- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэнэс Тавантолгой Чалкод 350 сая долларын өр төлөөгүй бол иргэн бүр 500 мянгын ашиг хүртэх байв
Үргэлжлэл. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
МАН Тавантолгойгоо барьцаалж нүүрсээ маш хямдаар зарахаар гэрээ байгуулан БНХАУ-ын "Чалко” компаниас 350 сая ам.доллар авч иргэдэд халамж болгон тарааж өгсөн. Нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур нийлүүлэхээр гэрээ байгуулсан талаар өмнөх нийтлэлд өгүүлсэн. МАН-ын тавьсан энэ өрийг төлөх гэж "Эрдэнэс Тавантолгой” компани эхний хоёр жилд тонн тутмыг нь 65 ам.доллараар 21 сая тонн нүүрсийг "Чалко”-д нийлүүлсэн байдаг. Ингэснээр 170 сая ам.долларыг төлсөн гэсэн үг. Зүүн Цанхийн ордоос олборлосон бүх нүүрс "Чалко”-гийн өрийг төлөхөд зориулагдаж байсан билээ. Зүүн Цанхийн нүүрсийг олборлож өрөндөө өгч эхэлсэн 2012 оны сүүлчээс дэлхийн зах зээл дэх нүүрсний унах унаж, "Эрдэнэс Таван толгой” компани экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас 20 ам.доллар алдаж эхэлсэн байв. МАН-ынхан гэрээг зогсоолгүй "Чалко”-д тавьсан өрөө төлөх ёстой байсан гэж ярьдаг. Гэтэл тонн нүүрснээсээ 20 ам.доллар алдсаар байвал өрөө төлж дуусах бүүхэл, "Эрдэнэс Таван толгой” ажиллаж чадахгүй нөхцөл байсан аж.
-"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ТОНН НҮҮРСНЭЭС 5.4 АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ,
"ЭНЕРЖИ РЕСУРС” 9 АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ-
МАН-ын засгийн газрын үед тавьсан өрийг төлсөөр байвал санхүүгийн хүнд байдалд орох байсан учраас "Эрдэнэс Таван толгой” компани Баруун Цанхийн уурхайг 2013 онд шинэээр нээж Үндэсний гурван компанийн хамтарсан "Монгол уурхайчин” компаниар нүүрсээ олборлуулж эхэлсэн. Эндээс "Эрдэнэс Таван толгой” компани ашигтай ажиллах суурь тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхийн олборлолт экспортоос хүлээсэн алдагдлаа Баруун Цанхийн олборлолтоор нөхөж байжээ. Тээвэрлэлтийн зардлаа хэмнэсний үр дүнд "Эрдэнэс Таван толгой” компани 2014 онд 5.8 сая тонн нүүрс олборлож нэг тонн нүүрс тутмаас 5.4 ам.долларын ашиг олж байсан баримт байна. 2014 оноос хойш "Эрдэнэс Таван толгой” компани хамгийн их нүүрс олборлож, "Энержи ресурс” компанийн борлуулалтын зах зээлийг эзэлж чаджээ. 2014 оны санхүүгийн баримтаас харахад "Эрдэнэс Таван толгой” компани экспортолсон нэг тонн нүүрс тутмаасаа 5.4 ам.долларын ашиг олсон бол "Энержи Ресурс” компани есөн ам.долларын алдагдал хүлээж байжээ. Мөн 2014 оны тайлангаар "Эрдэнэс Таван толгой” компанийн экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх оныхоос гурав дахин өссөн байхад "Энержи Ресурс” компанийнх хоёр дахин буурчээ. Энэ талаар "Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Я.Батсуурь ч ярьсан байдаг.
-"ЧАЛКО”-Д ӨР ТӨЛӨӨГҮЙ БОЛ ИРГЭН БҮР 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН АШИГ
ХҮРТЭХ БАЙЖЭЭ-
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь өнгөрсөн таван жилийн хугацаанд 17 сая тн нүүр олборлож, 14.1 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт нийт 154.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Өнгөрсөн 2015 онд гэхэд 4.2 сая тонн нүүрс экспортож гаргаж, Монгол Улсаас борлуулсан нүүрсний 29 хувийг дангаараа бүрдүүлжээ. Экспотолсон нүүрснээсээ 372 тэрбум төгрөгийн орлого олжээ. Экспортолсон нүүрснийхээ 3.8 сая тонныг нь Баруун Цанхиас, үлдсэнийг нь Зүүн Цанхиас олборложээ. Зүүн Цанхиас олборлосон олборлосон нүүрс бүхэлдээ "Чалко”-гийн өрийг төлөхөд зориулагдсаныг онцлох хэрэгтэй. Мөн Зүүн Цанхийн олборлолтыг зогсоож байгаад 2015 оны сүүлээр нээсэн учраас бага хэмжээний нүүрс экспортолжээ. Одоо "Чалко”-д монголчууд 120 орчим сая ам.долларын өр төлөх юм байна.
Харин "Энержи Ресурс” компани 2015 онд 1.1 сая тонн нүүрс экспортолж, 127 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Он гарсаар "Эрдэнэс Таван толгой” компани 1.5 сая тонн нүүрс экспортолж 116 тэрбум төгрөгийн орлого олсон бол "Энержи Ресурс” компани 432 мянган тонн нүүрс экспортолсоноос 44 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Энэ тоон үзүүлэлтээс харахад "Эрдэнэс Таван толгой” компани 2012 оноос хойш тасралтгүй ашигтай ажиллажээ. Төрийн өмчийн энэ компаниас иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, ашгаас нь ноогдол хувь хүртээсэн бол иргэн бүр авах байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН-ынхны авч халамжид тараасан 350 сая ам.долларыг төлөхийн тулд ашиг нь өрд л шингэж үлджээ. Хэрвээ "Эрдэнэс Таван толгой” компани "Чалко”-д өр төлдөггүй байсан бол өнгөрсөн хугацаанд олсон нэг их наяд 487 тэрбум төгрөгийг иргэдэд хувааж тооцвол Монгол Улсын нэг иргэн 500 мянган төгрөгийн ашиг хүртэх байв.
Эх сурвалж: Мэдээ.мн Н.МЯГМАР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||